МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Намайг хүүхэд байхад хүүхэд байсан тэр л бүсгүйтэй хүүхэд насандаа уулзмаар

Ерөөс хүн гэлтгүй бүх л амьд бодгалын амьдралын хугацаа туйлын богинохон. Хүсэл мөрөөдөл, хайр энхрийлэл гээд бүгд юутай ахархан. Үнэндээ нүдээ аньж байгаад хэсэгхэн хормын дараа харахад насны нар нэгэнтэй хэвийчихсэн байдаг аа гэж насаар ах хүмүүс ярьдаг. нь үнэн ч юм шиг. Хүний мөн чанар цаг хугацаагаар илэрхийлэгдэн орших. Цаг хугацаа байгаагүй бол орон зай, амьдрал байхгүй байх байсан биз ээ. Тэд бие биесээ шүтэлцэн оршино. Орон зай байхгүй бол цаг хугацаа замхран байхгүй байхсан. Хүн өтөлж хөгширөхөөс айдаг.  Бүр ухаан алдатлаа айдаг. Болдог бол цаг хугацааг ухраачих юмсан гэж бодно. Харамсалтай нь чадахгүй. Хүн төрөлхтөн оюун ухаантай болсон цагаасаа эхлээд цаг хугацааг захирч, залахыг эрмэлзэж, хүсч мөрөөдөж ирсэн. Даанч чадаагүй.

Бид цаг хугацааг ердөө хэмжихээс өөрийг чадахгүйгээ хүлээн зөвшөөрч. Хүн цагийг удаашруулж, хурдлуулахыг мөрөөдсөөр. Тэр ч бүү хэл мөнөөх хэмжиж чадаад байна гэх цагаа  заримдаа хэмжиж чадахаа больчихдог юм шиг. Аз жаргалтай, гайхамшигтай мөчүүдийнхээ цагийг удаашруулан сунгаж, харин уйт шаналант өдөр хоногуудаа хурдлуулан агшаахыг хүсдэг. Хааяахан цаг хугацааг удирдаж чадахгүйдээ бухимдддах юм. Өнгөрсөнийг эргүүлэн авчирч алдаагаа засч, оносноо үргэлжлүүлмээр. Нөгөө л гэнэн цагаан хүүхэд насандаа эргэн очмоор. Намайг хүүхэд байхад хүүхэд байсан тэр л бүсгүйтэй хүүхэд насандаа уулзмаар. Харин дараа нь идэрхэн залуу насанд минь төгс гоо үзэсгэлэнтэй болсон мөнөөх бүсгүйд  юуг ч юм  шивнэмээр...

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
≡ Панда ≡

Аз жаргалтай, гайхамшигтай мөчүүдийнхээ цагийг удаашруулан сунгаж, харин уйт шаналант өдөр хоногуудаа хурдлуулан агшаахыг хүсдэг

энэ хэсэг ёстой үнэн шүү

дурлагч

тэр чинь хэнийн?

HERO

тэгмээр байна

H.Ray (зочин)

нээрээ хэн юм гээл таних ч юм шиг. гэснээс би лав цаг хугацааг удаашруулахгїй ээ /жаргалтай байсан ч тэр/ харин гялс очоод алдаагаа засчихаад л ирдэг болмоор байна....

Загас

Цаг хугацаа бол хамгийн аймшигтай, хурц иртэй махны машин юм. Юуг ч өөрчлөн, үгүй болгох хүч түүнд бий.

Болдогсон бол хүүхэд насандаа эргэн очоод, яг одоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болсон тэр нэгэн охинд хамаг сэтгэлээ байсымаа гэж... хэ хэ

Загас

хамаг сэтгэлээ нээх байсымаа

Runner

Харин би цаг хугацааг ухраахыг хүсдэггүй. Цаашаа юу болохыг мэдэхийг хүсдэг учраас. Өнгөрснөө нэгэнт туулснаас хойш ирээдүйгээ зорьж амьдардаг. Нас ахих сайхан шд. Цагийн урсгалаар бүх зүйл өөрчдөгдөөл.

Gorgeous

хэхэ юунд санаашрана вэ? Цоглогоороо л бай л даа таньд зохихгүй байна нтр кк

Elkhan

Хэтэрхий удаан амьдрах уйтгартай байх... Цагын юм цагтаа...

Undriga (зочин)

Би ухраамааргүй, харин ч түргэсгэмээрайна.

Болдууш

Горжус ойлгов уу чи айн. Өдөр хоолон дээр юу юу гээд байлаа... амьдрал гэдэг чинь ийм л байдаг байхгүй юу.
Бивол оюутан насандааа очоод уучлаарай багшаа би МНТ-г 7 биш 2 л удаа уншсан зүгээр л 80 тавичхи гээд хэлмээр санагддаг. 7 уншсан багшаа гэж хэлсэн үгэнд минь итгээд юу ч асуулгүй 100 тавьж байсан багшийнхаа өмнө дахиад нэг зогсмоор байна...

Galaa (зочин)

Bolomjiin bichij

WRa!†H

хурдан энэ амьдрал дуусаасай тиймээ

крафти

би гоё урт удаан амьдармаар байна урт мөртлөө гялс хийсэн мөчүүдээ гэж

ГрИйН РөҮс (зочин)

сайхан бичлэг байна

RainBow

аймар ч юм шиг, гол нь үнэн юм

Dream

Тэр гоо бүсгүй чэн ИЦМИ байхку юу. . . өчнөөн л уулзаж учирчаад шивнээ нтр ээ хийжаахгүй яацарсын та 2 одоо ай ?

Guess who?

neeree l goy bodol bn shv,

даварцан DOVE

Намайг хүүхэд байхад залуу байсан тэр залуу одоо хаана яваа бол?

LoveLove

Намайг хүүхэд байхад хүүхэд байсан тэр хөвгүүнтэй хүүхэд насандаа уулзвал 21н насандаа хийх юмаа битгий хийгээрэй гэж чин сэтгэлээсээ гуйх байлаа...

DREAM (зочин)

...saikhaan saikhan

Janna (зочин)

Tegmeer

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)