МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монгол адууг Монголтой нь уралдуулмаар санагдаад байх юм даа

Дэлхийд ганцхан Монгол наадам сайхан болж өнгөрлөө. Хүмүүс нь нүүр дүүрэн инээмсэглэлтэй, ганган дэгжин хувцастай ер нь л өөлөх юмгүй сайхан наадлаа. Шинэ арслантай болж, Хүй долоон худагт 1000 гаруй хурдан ажнай тоосоо өргөн, улсын мэргэн, спортын мастерууд төрөн гарсан нь Монгол наадмын гарцагүй сайхан чимэг байлаа. Олон жил сайхан барилдаж, ард түмэндээ хүндлэгдсэн улсын заан Б.Ганбат түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн нь үнэхээр сайхан байна. За тэгээд наадам маань болдогоороо болж, намар ирэх юу юугүй дөхлөө дөө. Одоо өвөлдөө сайн бэлдэх хэрэгтэй. Өвөл гэснээс хурдан морьдын уралдааныг  зурагтаар харж суухад өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлээд ирэх юм аа. Би уг нь морь бөхийг тэгтлээ шимтэн сонирходог хүн биш л дээ.

Гэхдээ л тэр хол газраас давхин ирэх хурдан ажнайг хараад самсаа шархирдаг Монгол хүн шүү. Харин энэ жилийн наадам дандаа эрлийз араб адуу торгон жолоо өргүүллээдээ. Монгол адуу мөч богино ч юм уу мөнөөх эрлийз, араб адууны хажууд үнэхээр сарвах юм. Өрөвдмөөр. Байдаг чадлаараа давхих боловч мөч, чац урттай эрлийз араб адуунд бараадахгүй аж. Мөнөөх эрлийз адуугаа "Шинэ Монгол үүлдрийн адуу" гээд мундаг нэр өгчихөж. Газрын уртад Монгол адуу тэсвэр тэвчээр үнэхээр сайтай боловч иймэрхүү уралдаанд асуудалтай юм аа. Хэчнээн хурдан ажнай боловч эрлийз араб адуутай эн зэрэгцэнэ гэдэг хэцүү нь харахад илт байлаа. Болдог бол Монгол адууг цэвэр цусны Монгол адуутай л уралдуулмаар санагдаад байх юм. Тэгээд тэр эрлийз, араб адуугаа тусад нь уралдуулна биз.

Монгол адуу, араб эрлийз адуу хоёрыг харахаар жижиг тэргийг жийптэй уралдуулаад байгаа мэт санагдаад байгаа юм даа. Шинэ Монгол үүлдрийн гэгдэх адуу илт хурдан алхаа холтой байгаа нь хөөрхий Монгол морьдын дор нь туйлдуулчихаж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ мэт олон наадам болбол эрлийз араб морьтой уралдах Монгол адуу байхгүй болж магадгүй л юм. Мэдээж хэн ч гэсэн хурдан сайхан буянаа мөнөөх эрлийзүүдтэй уралдуулж бахардуулж алах ыг хүсэхгүй л байх. Цэвэр угсааны Монгол адуу Монгол наадмыг минь чимж байх болтугай.     

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Ноомой залуугын мөрөөр

Монгол Монголоороол байх хэрэгтэй

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Тэр пиво ууж, буурцаг иддэг тансаг зэрэглэлийн эрлийз адуунуудаа тэр тойргон хашаан дотроо уралдуулвал таарна.

Үлэмжийн чанар

Морь Витамин хоёр уралдуул Витамин л түрүүлнэ ш дээ хө

anjigai (зочин)

Монгол морьдыг наадамд, эрлийз морьдийг тойрогт уралдуулах хэрэгтэй.

MES POSTZ

Шалгарал уу? аль эсвэл ..,

Гэснээс морь унахымсан.

хямраагч (зочин)

Морь бол морь, бас уралдаан бол уралдаан л биз дэ. Энэнд нэг их Монгол морь нтр гээд үхчих гээд байх хэрэг байна уу? Нэг гараанаас гарна, адилхан замаар уралдана, тэгээд хамгийн хурдан нь түрүүлнэ.

H.Ray (зочин)

яаааааг їнэн. адилхан адуу ч гэсэн монгол морио монголтой нь уралдуулмаар байгаан. хурдан морины наадам гэдэг хэдэн баячуудын зугаа болоод, морио єєрсдєє уядаггїй хэрнээ нээх том алдарт уяач гэсэн сэтэртэй юмнууд хамаг адууны їїлдэр баллаад байхын. аягїй бол цаана нь нєгєє мєрий энэ тэр нь явагддаг байх даа...

Premium Пэчка

энэ ямар морины уралдаан болоо байна аа гээ нэг алдартай гэх уяөачаас нь асуухад "энэ хурдан морьны уралдаан болоо байна аа" гэсэн гэдийн:
гэхдээ л үхсэн духынх нь хурдан байхуу дээ хүнээр бол Допингдцэн эм тариа л уалдаж байгам шүү дээ.
монгол морьд гэхдээ л шаанстай. өөрөөс нь 2 дахин урт хөлтэй 2 дахин хол харайх морьны өмнө гишгээл байгаам. гэхдээ л монголыг нь тусад нь уралдуулах хэрэгтэй. дуртайм бол өөрсдөө тус тусдаа уралдуулаад хоорондоо бооцоогоо хувааж идэцгээхгүюу


Заа тэгээд одоо ч монгол гадаад гэлтгүй бүгд л пенницилинддэг гэсийшдээ.

хямраагч (зочин)

Галшарын удам гээд хурдан хүлэг байдаг л гэсэн, тэгээд тэр нь хаана байна? Ямар Монгол адууг аваачаад саад дээгүүр харайлгаад эсвэл тойрог замд ойрын зайны уралдаанд уралдуулаад байгаа юу? Өөрийнхөө нутагт, өөрсдийнхөө уралддаг замд адилхан морьтой уралдаад гүйцэхгүй бол тэгээд хохино гэхээс өөр яах юм.

хямраагч (зочин)

Ваа ахахаа "Цаана чинь Америкт бүр тодруулбал NBA-д Африк Америкийн эрлийз тоглогчид гарч ирээд цэвэр цусны Америкчуудыг сүйд хийж байна. Үүнийг эсэргүүцэж байна..."

дурлагч

Монголын наадам шүү дэй. Бүхийл талаараа монгол ёс заншилаараа тэмдэглэх нь зүйн хэрэг.
Тэр Галшарын удмын хөлөг гэдэг нь тэгээд нэхх ихээр тархцан байдаагүйл байх шүү.
Тэгээд яаг яс юман дээрээ бол тэр Галшарын удмын гүүнд араб адуу, томск азарга этр тавьж л эрлийзжүүлж л байгаалдаа. Яаж ч бодсон. Гэхдээ бас чац гэж юм байна л даа. Яаж ч бодсон урт хөлтэй адуу нь түрүүлнэ шд.
Харин тийм эрлийз адуугаа гадаадын бооцоотой морин тойруулганд уруулдуулвал юуиймб гэж бодогджийн. Манай эрлийз морьнууд бооцоогийн сайн түүж чадна даа

Болдууш

Үнэ МОнгол үүлдэр ч гэх шиг хэдэн баячууд л МОнголын хурдан хүлгээр тоглож байгаагийн гор шүү дээ. Эцсийн эцэст Арабуудыг морьтойгоо дэлхийн талыг туулсан гэж сонсоогүй л юм байна.
Ер нь энэ баячууд фёодалууд Монголын морийг будаа болгох нь дээ. Баахан араб гошногонуудтай хээлтүүлнэ, дэрээс бөөн тариа тарина. Таануус морь барьсны дараа уцралдааны замаар яваад үзээрэй нөл шиприц тариа байдын. Хэдэн баячуудын зугааг гаргах гэж монгол морь сүйрэхийн байна л даа...

ХЭРЦГИЙ ХЭРЭМ (зочин)

хайран морь, сүүлд хэзээ орж ирж байгаа морь харлаа, хүүхэдгүй орж ирсэн морь харчихаад тээр холоос давхисаар байгаад ороод ирлээ дээ гэж бодоход үнэхээр бахархмаар байжуулээ. Энэ наадмаар ажил хөлбөмбөг айраг мантуу гэж явсаар байтал наадам дуусцан байна лээ эдр.

MeGaN

сая тїрїїлжаа морьнууд дунд эрлийз морьнууд бээсийм шиг бн лээ тэээ

уул нь ч зєвл дєєє

Жинчин

Монголдоо би
Монголоороо байж
Ясархаж цусархаж
Амь нас хоёроо vдлэхийн цагт
Алтан аргамжаанд чинь мөнхөлнөө
эх орон минь....

гэсэн Д.Пvрэвдорж гуайн нэгэн шvлэг байх....

Бид Монгол наадмаараа Монголоороо наадахсан...

Geronimo (зочин)

Зарим хүмүүс NBA энэ тэрийг жишээ татаж морь хүн 2-ыг хольж будилаад байх юм.
Тэдний бодлоор бол хаанахын ямар азарга ямар гүүгээ яаж гишгэнэ адууны эрхийн асуудал юм байна л даа.
Нэртэйгээр нь гомо азрагануудын эрхийг хамгаалах нийгэмлэг байгуулчаач.
Эсвэл Адууг Боолчлолоос Чөлөөлөх Хөдөлгөөн, Хувиараа Хөдөлмөр Эрхлэгч Гүүнүүдийн Холбоо гэвэл ямар сонсогдож байна?

ber (зочин)

mongolooroo naadah heregtei shuu,mongol moridiin shandas delhiid gaihagddag bilee.morinii uraldaan, naadamiin mori 2 uur shu dee. bi mongol moridiin uraldahiig naadmiin talbaid uzehiig husdeg tul suuliin 2 jild morinii uraldaaniig 7 hudagt ochij uzehee bolison, bugd ingej shaardan mun naadmiin morinii uraldaand erliiz mal oruulbal uzehee bolivol ter morinii komiss negiig bodoh bolov u

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)