МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би ч хамт үхэх ёстой байсан...

Би ч хамт үхэх ёстой байсан...

Нэлээн оройхон утас дуугарч, ажилдаа хандуулаад байсан хамаг анхаарлыг минь сарниулж орхилоо. Үнэндээ тэр дуудлагад хариу өгөх хүсэл огт байгаагүй юм. Нэгд миний ажилд саад болсон хоёрт гэвэл зүгээр л нэг дэмий зүйл асуух гэж байгаа ч юм уу эсвэл дугаар андуурсан биз гэж бодлоо. Дугаар андуурсан тухай бодол жаахан тиймхэн бодол л доо. Барагтай л бол дугаар андуурагдахгүй шүү дээ. Тамхи асааж авааж утас руугаа сарвайлаа. “Чөтгөр ав” гэж амандаа хараал урсгалаа. Дугаараа нууцалсан дуудлага. Хэн болох нь мэдэгдэхгүй тэр дуудлага яагаад ч юм надад нэг л муу совин даллах шиг. Эсвэл сайн мэдээ дуулгах дуудлага уу. Хамаг бодол ухаан минь үймрээд сонин болчихлоо. Ашгүй утас дуугарахаа больж, ам айхтар цангасныг гэнэт мэдэрлээ. Гэтэл намайг давхийтэл цочоон утас маань дахин хангиналаа. Ус хийхээр бариад зогсож байсан шилэн аягаа алдаж хангалаад бас л цочлоо. Бурхан минь. Би юу болоод, яагаад байгаагаа мэдэхээ болилоо. Утсаа шүүрэн автал дуугарахаа больчихлоо. Бас л дугааргүй дуудлага. Дотор бачимдан, амьсгаа давхацаад хэрэг алга аа. Асаасан тамхи ч дуусчихаж. Дахин нэгийг асаан гүнзгий сороод бага зэрэг уужирлаа. Дахин цочихгүйн тулд утасныхаа дууг бараг хааж орхилоо. Юутай ч эхлээд хагалж хаясан аягаа цуглуулж хаях хэрэгтэй. Ер нь нэг л түгшүүр цээжний гүнээс гараад болохгүй юм. Гэнэт тэртээ олон жилийн өмнө болсон нөгөө аймшигт явдал санаанд орлоо. Тэр явдлын дараа бараг жил гаран нойр хүрэхгүй, бага зэрэг унтсан ч хар даран сэрдэг байсан. Сайн эмч нарын буянаар тэр зовлонгоос ангижраад байсансан. Арай тэр аймшиг дахин намайг зовоохоор ирсэн юм биш биз дээ...

Нэлээд олон жилийн өмнөсөн. Хэсэг сурагчидтайгаа зэргэлдээ аймаг руу тооны олимпиадад оролцоод буцаж явахад хэлшгүй аймшигтай зүйлтэй учирсан даа. Замдаа гараад зуугаад километр яваад байтал машин маань цасанд боогдон гарах газаргүй болгосон. Тэр хэцүү давааг даваад уруудаж байхдаа шүү дээ. Жижиг автобусаар дүүрэн хүүхдүүд. Дандаа л сор болсон хүүхдүүд байж билээ. Бид тэндээ удвал бүгд хөлдөж үхэх аюул тулгараад байсан юм. Шуурганы эрч улам бүр чангарч, биднийг болж л өгвөл хөлдөөчихсөн гэсэн бодолтой байгаа мэт. Тэнгэр онгойх өчүүхэн ч шинжгүй. Хаашаа л харна битүү цас мөс. Тийм ээ. Биднийг бүгдийг нь ер бусын айдас нөмрөн авсан. Хөлдөж үхэхгүйг хичээн эхлээд машины нөөц дугуйг шатаалаа. Муухай хар утаа гарахыг нь эс тооцвол нэг хэсэгтээ гайгүй дулаацсан юм. Гэвч хүйтэн шуурга удалгүй биднийг хайр найргүй шавхуурдлаа. Машиныхаа хэдэн дугуйг ээлж дараалан шатааж байга зэрэг дулаацсаар нэг л мэдэхэд шатаах, түлэх юу ч байхгүй болсон байсан даа. Эцэст нь машины хэдэн суудлыг шатааснаар өмссөн хувцастайгаа л үлдлээ. Хөлдөж үхэх аймшиг дахин нүүр тулан ирчихэж. Аргагүйн эрхэнд бүгдээрээ цааш алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэндээ байгаад байвал бүгд үхэх байсан юм.

Уул уруудан алхахад зам үе үе харагдахгүй болж айдсыг улам бүр нэмсээр. Бид энэ айдсыг даван туулах гэж хичээсээн. Бүх л чадлаа шавхасан. Хамгийн урд нь би, хойно нь жолооч. Жолоочын хашгирах дуу бүдэг бадагхан сонсогдоход бүгд л зогсон эргэн харлаа. Нэг хүүхэд маань хальтирч унасан бололтой. Бушуухан гүйн очтол... Ямар аймшигтай дүр зураг тосон авсан гээч. Тэр амьсгал хурааж байлаа. “Намайг битгий үхүүлээч” гэж зүрх шимшрэм амандаа бувтанана. Үхнэ гэдгээ мэдэж байгаа боловч амьд үлдэхийг хичнээн их хичээж байсан бол. Гэвч бид яаж ч чадаагүй. Нэгийгээ нүдэн дээрээ алдана гэдэг ямар аймшигтай юм бэ. Талийгаачийг тэнд нь цасанд булж орхихоос өөр арга үлдээгүй ээ. Цааш хэд ч алхаж амжаагүй байтал дахиад нэг маань... Урагш алхаж байгаад л гэнэт сөхрөөд уначихсан. Хатуу хорвоогийн ширүүн шоглоомын сөрөн зогсох тэнхэл хэн хэнд маань байсангүй. Бид арван тавуул байсан бол одоо наймуулаа үлдсэн байлаа. Хамгийн сүүлд нас барсан нэгний маань дөрвөн мөч нь тас хөлдөөд хөдөлж чадахгүй болсон ч амь байсаар байсан. “Намайг битгий орхи л доо, би амьдармаар байна” нүдэнд нь айдас хуран ориловч яаж чадахгүй байгаагаа бодохоор дотор минь бачуурч галзуурах дөхсөн. Бид амьдаар нь шахуу цасанд булаад тэндээс хөдөлсөн дөө. Бидэнд түүнийг цааш авч явах тэнхэл байгаагүй. Бүгд үхэхгүйн тулд тийм аймшигтай шийдвэр гаргасан юм даа.

Дээд тэнгэр ивээж бид хүмүүстэй тааралдан амь гарсан боловч гурвын маань хөл хөлдөж, дөрвийнх нь гар, чих, хацар хөлдсөн юм. Бид бүгд л талийгаач бологсдоо дор дороо бодон шимширч явсан даа. Үнэндээ бидэнд ямар ч арга байгаагүйдээ, байгалын өмнө ямар өчүүхэн гэдгээ мэдрэх бүрийд зүрх цээжиндээ багтаж ядан, галзуурлын ирмэг дээр олон удаа тулсан. Энэ ертөнцөөс яван явтлаа би тэднийхээ өмнө хийсэн нүглээ цайруулж чадахгүй байх даа. Өөрийгөө ганцхан зүйл дээр л цагаатган боддог. Хэрвээ бид цасан шуурган дунд, машин явахаа больж суусан газраа үлдсэн бол бүгд үхэх байсан. Хэдхэн ч гэсэн хүнээ амьд гаргаж чадсандаа өөрийгөө цайруулах юм. Гэхдээ би өөрөө тэнд үхэх минь яав даа гэж мөн ч их бодогддог. Хорвоогийн хатуу хуульд захирагдахаас өөр сонголт байгаагүй намайг бурхан нэгэн цагт гэсгээх биз дээ...

...Утас дуугарлаа. Харин энэ удаа цочсонгүй. Цаанаа л нэг тайван амгалан болчихож. Утас авч хариулахаасаа ч айж мэгдсэнгүй. Тэр дуудлага нөгөө ертөнцөөс ирсэн ч гэсэн айх айдас минь хийсэн одсон байлаа... 2008.07.10

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

ямар гачин юм уншчваа

anime (зочин)

bi baisan bol yaah baisan bol, hamgiin 1r zarchim bol zogsoh buyuu suuj hezeech bolohgui tiim bolohoor neg neg dugui sandal tulj boloh ene ter ymsiig turuuleed bariulaad yavah zamdaa shataaj dulaatsan gazar duhuh, za teed uur ymar arga bh uu, eregtei emegteigeer n zagnaad ch hamaagui sex-duuleh, uur arga bhguim bnlda

чимгээ (зочин)

за наиз мини иимэрхүү явдал яг надад тохиолдож байлаа.1997 онд зүүн бүсийн химийн олимпиатад оролцоод буцаж явж байхдаа машин маань бензенгүй зогсож холдож үхэх шахаж билээ. Тэрнээс хойш даарахаар хамаг үе мөч өвддөг болсон. Бид машинаа тойрч гүйж байсан. Суулдээ хөлөө дийлэхээ больдог юм билээ.

anime (зочин)

harin time gol n hudulguungui baij l bolohgui,

maral (зочин)

iimerhuu yvdliin tuhai ANU-n Alives gedeg kino uzjiisen bna...uneheer uruvdultei kino...ene tuuh ch bas aimaar yumaa

nar (зочин)

peeh,unen bolson yawdal uym uu ,yamar aimar uym be?

say (зочин)

tsag agaariin medee sonsood gardaggui harin ch duursen garuda. huduuguur chin radio hachin muuhai hanginaad l ayul ayul geel heldeg shde. chi muu hun bn.

3apaa (зочин)

Ёооо...

Oogiinoo (зочин)

Yamar aimaar yum we.

Зочин (зочин)

Odoo ungursun uymnii tuxai bodood yaxav dee.Xun margaash luu amidardag boloxoos uchigdur luu bish shuu dee.Teglee geed taliigaachid bosood irex uym bish.ODOO UNGURSUN.bodood l bval bodood l bna.Xarin tedniigee sanasan uedee arts xuj umalgaj setgel sanaagaa taivshruulj bgaarai. amjilt!

Мика (зочин)

Энэ чамд тохиолдсон явдал юмуу?? Тийм бол харамсалтай юмаа. Уншаад хамаг биений шар үс босов. Гэхдээ ямар ч байсан хөлдөж үхэхгүйн тулд сайн хөдлөх хэрэгтэйг л их сайн ойлголоо гэж..

itsme (зочин)

өө шууд үхийшдээ. ямар өөр арга байх биш. тэхдээ хар залуугаараа үхүүл бас новш шүү тэй. би байсан бол муухай царайлаал "ээ мамайг аваачээ" гээл гуйна даа аягүй бол. аягүй болсоод байх юмгүй гуйна угаасаа, яады.

MAXX (зочин)

EOOOOOOOOO VHEEGVI NI DEER . VHCHIHVEL HEN TEDNII ARAAS SANAGALZAJ YADAJ INGEJ DURSAJ BICHIHIIN. CHINII HARIN HUAGTSAA OVOO URTSASTSAN YUM BNSHDEE... UGAASAA BID BVGD VHNE. HARIN DURSAGDAH NI TSOOHON HEDEN GAVYATAI NI L BAIH.... INGEHED BI NEREE VHEH ESTOI HVVHED BAISIIN. BURUU VED OLDTSON HVVHED GEHVVDEE.BVGD SANAA NEGTEI ABORT GUIAG HIIH GEJ BAIHAD MUU EMEE MINI ZORSOOR BAIGAAD VGVI BOL TORVVLED NADAA OGCHIH GEED SHALSAAR BAIGAAD BI GARTSIIN. TEGSEN EEJ HARIN EMEEG NEG UDAA TEGEED HARNA ENE TER GECHEED OGT TUSLAAGVI GEJ YARIJIIGAAN.... HEHE TIIMEES BI AMI BELGEND AVTSIIN BOLHOOR ESTOI GALD ORHOOS NAAGUUR ZORIGTOI AMIDARDIISHDEE. CHINIIH CH BAS SHALTGAANTAI BELEG BAIHAA. IH ZVILIIG AMJUULAARAI NAIZAA...

zulzaga (зочин)

aimaar iin ... yooo

munkhbayar (зочин)

aimar yum boljee haramsaj bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)