МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Солонгын долоон өнгө сүрлэг гацуураас дүрэлзэнэ /Уянгын нийтлэл/

Өвлийн цас... Яг л ийм цаснаар юуг ч юм бэ бодолдоо хаврүүлэн алхалах өгүүлэшгүй сайхаан. Цасан ширхэгүүд газарт буухдаа цангисан дуун гаргасаар унадаг байх гэж боддог юм. Тэр гарах авиа нь яг л цан дэлдэхтэй адил болов уу гэж санагдана. Тийм л дуу шуутайхан будрах их цагаан бороо надад шинэ жилийг санагдуулдаг аа. Шинэ оны эхний агшин, хуучин оны сүүлийн хоромд баяр хөөр цалгин оргилох нь мартамгүй сайхан. Бас зугаатай. Нөгөө л зуны дэлгэр цагт зугаатай сайхнаар нааддаг мэт. Хацар час час хийн чимчигнэх авч хэн ч үүнийг үл хайхрана. Учир нь шинэ жил шүү дээ. Хүйтэн ч гэсэн өвлийн цагаан улиралд шинэхэн он айлчилан ирдэг болохоор хүн бүр хайртай. Гэртээ тухалсан шиг ээ цэнхэр дэлгэцээ ширтэн суух ч сайхан даа. “Баярын мишээл” нэртэй аятайхан нэвтрүүлэг хоёр оны зааг дээр агаарын цэнхэр долгионоор цацагдана. Тэр нэвтрүүлэгт байхгүй юм байхгүй дээ. Хошин шог, дуу хуур, жүжиг…

Энд тэндгүй л оргилуун дарсыг болор жүнзээр амсан тамшаалж, бас ёслолын буудлага их хотын маань дөрвөн зүгт сүртэй гэгч нь дуугарна. Өнгө өнгөөр цацрах гэрлийн ширхэгүүд нь шөнийн тэнгэрийг хэсэг гэрэлтүүлчихээд л замхаран сарнина. Удалгүй дахин шинэ буудлага... Хүүхэд багачууд жихүүн жаврыг эс анзааран гадаа гудамжинд гарцгаан ёслолын буудлагыг харж, хөөрөн цэнгэх нь жаргалтай. Их хотынхоо төв талбай дээр зассан мөсөн хотхон дундуур алхахад сэтгэл сэргэн догдлоно. Мөсөн гулгуур дээр хэн хүнгүй гулгана. Үлгэрийн баатруудын дэргэд патиараа татуулна. Хаа сайгүй өлгөсөн гэрлэн чимэглэл тэр хавийг өдөр мэт гэрэлтүүлэн чимэх нь үлгэрийн оронд очсон мэт санагдагдуулхаар. Шинэ он бүхэн жаргал хөөрөөр дүүрэн эхэлж, хуучин онууд дурсамжаар бялхан өнгөрдөг билээ. Хос морь хөлөглөсөн цасан өвгөн гоо охидоо дагуулсаар ирэх тэр агшин шинэ оны хамгийн эхний сайхан дурсамж байх гэж боддог. Хүн бүр л цасан өвгөн үзэсгэлэнт охидтой нь хамт хэсэг хором ч гэсэн байхыг хүсдэг шүү дээ.

Цас зөөлөн бударсаар. Шөнө дунд өнгөрсөн хэдий ч их хотын гудамж талбайд хүний хөл татрахгүй. Шинэ оныг гэртээ угтчихаад гадуур гарч алхах сайхан болохоор залуус энд тэндгүй. Хосоороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ. Бүгдийнх нь нүүрэнд ялдам инээмсэглэл тодорсон байх. Хааяахан бага зэрэг дүрсгүйтэж, хоорондоо цасаар шидэлцэнэ. Бөөрөнхийлсөн цас нь байгаа онолгүй задарчихвал агаарт ер бусын солонго татуулах мэт сарнин унана. Цаанаас тусах гэрлийн тусгалд яг л солонгорох мэт үзэгдэх нь гайхалтай шүү. Төв талбай дээр зассан Сүлд мод сүрлэг гэгч нь дүнхийнэ. Шинэ оны жавхаа болсон сүлд мод түмэн өнгийн гэрлийг цацруулан, жавхаа сүрээ гайхуулах нь ямар гоё юм бэ. Улаан, хөх, ногоон, шар гэрлүүд. Солонгын долоон өнгө сүрлэг гацуураас дүрэлзэнэ. Ай даа. Энэ бүхэн шинэ жилийн гайхам сайхан дурсамж болон үлдэх билээ. Шинэ оны, шинэхэн жилийн дурсамжын хуудсууд зузаарсаар л...

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

За бүүр хоёр гараа өргөөд хэлээ гаргаад бууж өглөө шинэ жилийн тухай бичлэг бичихээ болилоо хэхэххэ Гэснээс тань өвлийн өвөө сонин биш байхаа тээ хамт яваа цасан охид нь л...

My gazar (зочин)

Та нар битгий ингэж бичлэг бичиж байл даа.

ssainnaa (зочин)

Тэр өвлийн өвгөн яахаараа тийм олон охид дагуулж явдаг байнаа. Яааг нөгөө playboy-ийн нэг өвгөн байдаг даа 3 найз бүсгүйтэйгээ гэртээ амьдардаг одоо 80 гарцан тэрэн шиг санагдаад байдийн. хэхэ. Гоё бичлэг байнаөөөө...

Зочин (зочин)

Воов. Гоё болжээ. Хурдан шинэ жил болоосой

БОРОО (зочин)

Сайхан бичлэг байна. Надад бол шинэ жил гэхээр мандарин, шампанск, цасан охидууд биш харин Сүхбаатрын талбай дээрх сүлд мод, зурагтаар гардаг нэвтрүүлгүүд, тухайн үеийн хит дуунууд санаанд ороод байдымдаа.

БОРОО (зочин)

Ингэхэд Санта Клаус гэдэг чинь Дэбдээхэй, Свийти 2-ыг дагуулсан Зараа биш байсымуу. Эсүүл Плэйбойгийн эзэн өвгөн юмуу. Ямар ч л гэсэн нялх ногоо дагуулсан хөгшин хүн л байдаг байж таарах нь... Байдаг эсэхээрээ бол өвлийн өвгөн, алмас 2 үнэхээр эргэлзээтэй.

LoveLove (зочин)

Нүдэнд харагдтал бичсэн байшд тээр жил солют харах гэж гадаа зогсжоогоод шинэ он гаргачиж билээ шинэ жил сайхаан

ҮЛЭМЖ (зочин)

Үзэшгүй муухай ба Долоон одой теле жүжиг хэзээ тавигдах болоо Бороо Майгазараа

stormy (зочин)

Үлэмжээ. Үзэшгүй муухай биш ээ. "Түнэр харанхуй ба долоон одой" нэртэй байхгүй юу даа.

ҮЛЭМЖ (зочин)

Аан тийн Түнэр харанхуй ба долоон Хобит гэхүү өөрчилчий яадийн

Аяко (зочин)

талбай дээр байгаа юм щиг л сэтгэгдэл төрчихлөө. сайхан бичдэг юм байна аа

БОРОО (зочин)

Үлэмжээ андуурчиж ээ хө. Тэр теле жүжгийн жинхэнэ нэр нь "Түнэр харанхуй ба 7 одой" гэдэг нэртэй. Долоон одоогийн дүрд Гандирс, Марал, Давка эднүүс тоглоно. Түнэр харанхуйгийн дүрд Майгазар тоглоно. Бас дахиад нэг шинэ жүжгийн санаа байна. Тэр нь Жуманжигийн 2-р анги. Гол дүрд нь Үлэмж тоглоно. Бас Гринчийн шинэ цувралд тоглох хүн хайж байгаа миний бодлоор Зараа хамгийн дөхөж очих байх. Тэхдээ манай блогийнхон бараг бүгдээрээ "Бөгжний эзэн" киноны шинэ ангид тоглох урилга авчаад одоогоор завгүй байгаа тул бусад жүжигүүддээ тоглож амжихнгүй байна л даа. Хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийсэн: Найруулагч, Шоубиз мэнэжэр Бороо.

ҮЛЭМЖ (зочин)

Хуцнаа чи бас би байна ш дээ тээ Цой эсхүүүл Куртын дүрд тоглох гэж байгаа ш дээ

ҮЛЭМЖ (зочин)

Зараа, Гаамп, Майгазар гуравт дүр байгаа ш дээ өөр кинонд тоглох. Гэртээ ганцаараа дээрхи намхан тарган өндөр туранхайд Гаамп Майгазар хоёр харин тэр зочид буудалын үйлчлэгчид нь Зараа тоглоно хахаха

stormy (зочин)

Гаамп Майгазар хоёрт Дон Кихот Санчо хоёр л таармаар санагдаад байгаа юм даа. ГЭХДЭЭ ДҮР ДАВХАЦХЫГ алийг тэр гэхэв дээ. ккк

Аяко (зочин)

өөөө эзэнтэй юутай хээтэйгээ хадуураад явчдаг хүмүүс байна щд хайннннн

CooL (зочин)

Dajgui bolson baona. Z tegeed bicheed baisaa

stormy (зочин)

Аяко минь. Аль хадуурахыг тэр гэх вэ. Киноны дүр сонгох гээд л ядаад байгаа юм. Миний бичлэгийн уншиж сэтгэгдэлээ үлдээсэн чамд талархаж байна.

Аяко (зочин)

та нар тэгээд өөрсдийгөө мэдкүү юун лаг дүрүүд дээр алалцдын. болиоч кккк

stormy (зочин)

Мундаг сайн дүрээр өөрсдийгөө сорих нь илүү амжиланд хүргэх байх гэж бодож байна. Муу дүрээр сорьвол олигтой болохгүй л дээ. ккк

munkhbayar (зочин)

saihan bichjee

БОРОО (зочин)

Ер нь одоогийн байдлаар Зараад хамгийн олон дүрний захиалга ирээд байгаа. Голдуу хүүхэлдэйн киноны баатрууд л даа. Шрек, Попай хүүхэлдэйний Плуто, Гринч гэх мэт олны сэтгэлд хоногшсон дүрүүдийн урилга л даа. Харин Миагазар маань Зоррогийн шинэ дүр төрхөөр тодрод байгаа. Зорро кино яг Жэймс Бонд шиг жүжигчнээ солиод явдаг болжаах шиг байгаан. Гэхдээ Миагазрыг чихээ хөлдөөснөөс хойш Мики Маузын шинэ ангид тоглох урилга ч давхар ирсэнийг нуух юун. Үлэмжид Тарзан, Маугли гэх мэт баатарлаг вайлд дүрнүүдийн захиалга ч бас ирсэн байна. Аа харин Жи Тулга буюу Жи овогтод ХЯтадын шилдэг цуврал "Жин Ү Мэн" бүлэг киноны гол дүрийн баатарт тоглох урилга ирсэн. Осторми минь чамд одоогоор эротик киноны пробонд орох хэдэн захиалга л ирээд байна. За за шинэ оны хажуугаар блогчин залуус тайз дэлгэцийн олон олон дүрийг бүтээхнээ. Мэдээллийн эх сурвалж. "Бороо Ньюс" сониноос...

Аяко (зочин)

та нарыг дүр голохоос, дүрийг та нар голж болохгүй гэж нэг үг байдаг даа. би ч гэсэн нэг хүнээс сонсож явсан удаатай кккк

3apaa (зочин)

Нэх арзайтал инээсэн дүр болгон л би болчихын. Одоо яая гэхэв инээх дуртай хүн инээгээл дүрдээ тоглоол явж л байхаас. Харин Бороо их эгэл биш хүн учраас дүр олдохгүй зовоож байгаа. Харь гаригийнхантай кинонуудаас хайлт хийж эхэллээ. Бичлэгийн хувьд гоё болсон байна шүү багшээ.

saraahai (зочин)

bichlegiin huvid goy bichleg bnaooo harin setgegdluudiig haraad baga zereg gaihav...dramiin teatriin nairuulagchiin uruu ntrt orood irsen met sanagdav...blogchidiin shine jil goy bno bhaa...saihan bayarlatsgaagaarai bas jujguudee amjilttai taviarai

Давка (зочин)

Бороо ву гээд байнаа? Аятайхан байгаарай...... Дараа нь завтаЙ болохоороо агаагийнхаа бичлэгийг уншинаа......ккк

БОРОО (зочин)

Осторми чи хаясан гээд эд зүйлийн лавлах хийж байгаамуу аан ккк

bilguun (зочин)

shine jil yamar ert ehelj bnaa

yanzagakhan (зочин)

Bichlegch uneheer saikhan bolson bna shvv. Nudend haragdaad on garah mochod talbai deer zogsoj bgaam shig l uridnii mochuud dursagdaad nudnii omno zurvas hiigeel ongorloo gj... Ingehed nadad tohiroh dur bnauu gsn xexexe

Зочин (зочин)

Dajgui bolj

Melody (зочин)

Би одоо энэ бичлэгийг уншаагүй үлдсэн байна ш дэ. Бичлэг сээгий 2 ч дажгүй болжээ. Яаж ингэж бичиж сурах вэ? / маш ихээр атаархав/

Shake...спирт... (зочин)

Сайййхххан ...

Attila

хэхэхэ үнхээр сайхан... :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)