МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Балчирхан багын дурсамж минь...

Балчирхан багын дурсамж минь...

Хүүхэд байхад их сайхан байжээ. Тэр дундаа зуны амралт эхлэхээр бүүр гоё. Бодоод байхад тэр үеийн зун цаг ярих юмгүй сайхан болдог байсан даа. Бороо хур элбэг гэж жигтэйхэн. Хэд хоногоор сайхан зүсэрч орох нь мөн сайхан шүү. Тасганы овоон дээр очиж их тоглодогсон. Яахав дээ. Телевизийнхэнтэй хааяа чулуугаар байлдахыг эс тооцвол ихэндээ энх тайвнаар зэрэгцэн оршино л доо. Харин чулуун байлдаан юунаас болж эхэлдэг байсныг бүү мэд. Бодвол өөр өөр газрын хоёр хүүхэд хоорондоо жаахан маргах төдийхнөөс л эх орны төлөөх тэмцэл эхэлдэг байсан биз. Тэр үед зуслангийн газар, Яармагийн дэнж, Тасганы овоо, хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнгүүд мөн гоё ногоон байдагсан. Халуун өдөр усаар голдуу тоглоно доо. Тэр үед ус хийгээд шүршчих сав олдохгүй ховор. Дотоод үйлдвэрийн "Хөвч" гээд шампуны сав уг нь сайн зэвсэгэнд орно. Даанч багтаамж муутай.

Гэхдээ болоод байдаг байсан юм аа. Аавын хийж өгсөн модон буугаар их ч гайхуулдаг байв. Гутлын тосны хоосон савыг дээр нь хадаад элсээр дүүргэчихнэ. Ухаандаа тавагтай пулемёт маягийн юм. Нөгөө муугаа үрээд л энд тэнд очиж байлдаж тоглох амттай сайхансан. Мундаг буугаа эвдчихвэл хөнгөн цагаан утсаар буу урлана. Харин ч нэг түмэн зүйлийн буу хийнэ дээ. Хүүхэд нас руу аваачаад өгдөг галт тэрэгний тухай дуу байдаг даа. Хэрэв ийм галт тэрэг байдаг бол тасалбарынх нь төлөө хонон өнжин зогсож байгаад ч болов авахсан гэж боддог юм. Хүн болгонд шахуу ийм мөрөөдөл байдаг биз дээ. Балчир цагаан насныхаа аз жаргалтай мөчүүд рүү хэдхэн цаг ч болохноо очихсон гэж их бодох юм.

Бидний үе хэдийгээр завсрын, ховор тарчиг байсан ч гэлээ сайхан дурсамжууд их байдаг аа. Тавин төгрөгөөр ундаа аваад зуун төгрөгөөр зарна. НУгалсан наймаа шүү. Тэр үеийн хүүхдүүдийн нэлээд хэсэг нь энэ замаар явсан байх. Яахав, хааяа ундаагаа дээрэмдүүлэх үе байсаан байсан. ТУхайн үедээ уйлдаг байсан ч одоо бодоход аз жаргалтай насны гэрэлт дурсамж шүү дээ. Тэр үед бороо цайран орж, хүүхдүүд цээж нүцгэн гүйж хөөртэйхэн байдаг байсан даа. Орос жаалуудыг хүрээд ир ээ гэсэн утга бүхий дуу. Одоо ч гэсэн хааяа жаалууд тэр дууг дуулж байгаа сонсогддог. Ерөөс өнгөрсөн бүхэн дурсамж билээ. Гагцхүү түүнийг ямраар дурсахаас л бүх зүйл хамаардаг гэж би боддог. Би өнгөрсөн үедээ хайртай. Бага насны дурсамжаа эргэн санах бүрдээ аз жаргалтайгаар инээмсэглэдэг. ДУрсан санах бүрийд яг л тув тунгалаг шилтэй цонхоор алсыг ширтэж байгаа мэт болдог юм даа.

Үргэлжлэл бий.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Joe.

сайхан дурсамж байна бороо цайран орох нь харагдаж байна шүү

Энэрэл (зочин)

чирта, петка, эрзээн, дүүгий даагий гээд л гоё тоглодог байжүлээ. одоо хүүхдүүд ийм тоглоомуудыг мэддэг болуу, писи гэйм л мэдэх байх даа

Ицми (зочин)

хэхэ...

гэснээс энэ блогчдын холбооны лого чинь яассс сонийн тахир дутуу хүнүүст зориулсым шиг юм бэээ хахах

дурлагч

Багын дурсамж ч гоё шүү.
Би чинь багадаа дан хөвгүүдтэй нийлдэг байлаашд. Байшин тойрч чихрийн цаас түүгээл, труба нтр лүү авираал, энэ тэндхийн өндөр дээрээс үсрээл, чихрийн цаасдаж тоглоол, бөглөөдөөл, охидод үзэн ядуулаал. Ккк.

Оранж

тххх... өнгөрсөн бүхэн дурсамж юм даа....... хүүхэд байх ч гоя байж дээ...

ЭЭЛЭРЭГ (зочин)

том болоод энгэн тэгнэ гээд гүймөн их ярьдаг байж билээ одоо тэгээд ярьжийсан шигээ болж чадсан болуу гэж заримдаа боддышд

Доктор (зочин)

Бидний үе тоглох тоглоомоор тарчигхан байсан ч гэсэн уйдах завгүй байдаг байж билээ. Өөрсдөө тоглоом зохионо, тоглох зүйлээ хийнэ. Одоо ч гэсэн тухай үед хожиж цуглуулсан 1000 гаран бөглөө хаа нэгтээ новшин дунд байгаа.

Уншигч (зочин)

Хүүхэд нас сайхан байжээ.

AXIOM

хөвч шампунийн сав ч хол шүршинэ гэж чигтэйхэн шүү...хэ хэ
2. гал командын эржгэр резинээр хийсэн жавх ч мөн ч хүчтэйд орно...
3. дугуй түрж тоглоно /памбига,75,өөр юу ч билээ/
Хувцас хунараа ханзартал тоголдог байждээ...ер нь л тэр үед дандаа л биеийн хүчний тоглоомоор тоголдог байж...
одоо бодохнээ пс тоголсноос илүү эрүүл мэнд бие бялдар авхаалж гээд уриднын тоголж байсан бүхэн төгс санагдаж байна...
хүүхэд насаа гэж ...

anjigai (зочин)

би өнөөдөр бас борооны тухай дурсамж бичсэн. Дурсамж бичдэг өдөр бололтой.

AEЯO

Нээрээ төмөр тахийлгаж байгаад "памбига" гээд дугуй түрж гүйж тоглодог байсийшд тэ :)
ГОЁ

Хүслэн (зочин)

би хүртэл дугуй түрж гүйж байсныг бодоход инээдтэйн. сүүлдээ бөглөөцөхийг хүртэл сурж тэвэг тоглож л сураагүй байхдаа арай л бардаггүй байсан байх хөвгүүд шиг л байж харин галуун цуваадахыг бол үзүүлдэг байлаа бүгд дурсамж гоё

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Халуун өдөр бна. Ингэж худлаа бичлэг эдр бичиж байхаар шууд пиав ууя гээд зоригтойхон хэлчдэг байгаач :P

Нэг_хүү

bi arai hojuu ueiinh yum

Витаут (зочин)

хүүхэд насаа гэж үнэхээр сайхан шүү...

AntiDotE

Дурсамж бүхэн сайхаан.

крафти

бацаан бахйад гоё байсан шүү

Bagii (зочин)

тийм шүү хэхэ нэг үед өссөн хүн байна бид нэг үе адилхан санагддаг дурсамж байх юм нийтээрээ адилхан байсийн боловуу энэ Монгол улс

Зочин

Балчир цагаан насныхаа аз жаргалтай мөчүүд рүү хэдхэн цаг ч болохноо очихсон гэж их бодох юм.

...Гоё хэлжээ Надад ч гэсэн байнга ингэж бодогддог болсон. Насны л юм байх гэж бодоод байгаашд хэхэ

Бидний тоглоом одоогийнхоос шал өөрөө байгаагаа л тоглоом болгоод зохиож тоглоношд хэхэ Дүүгий даагий, сэгсгэр үстэй даариймаа энэ тэрийг тоглоход сэтгэхүйгээс өөр юу ч хэрэг болдоггүй л байсан биддээ Тэгэхэд одоогийн хүүхдүүдэд 100 тоглоом байхад л тоглож ч садахгүй харагдах юм Цаг цагаараа л байхийм даа

Guess who?

Neg hvv hojuu vyiih gejvv, bi ch bas pambiga tvrdeg bsan, ghdee dugui unaj l ussunduu, bas mortalddag bsan geheer hojuu l ym bn du

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)