МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үргэлжлүүлэн бичвэл ямар төгсвөл зүгээр бол...

Үргэлжлүүлэн бичвэл ямар төгсвөл зүгээр бол...

Гадаа элсээр шуурч, аймгийн төв тэр чигээрээ нам гүм, эл хуль ёстой муухай өдөр байж билээ. Тэр үед хотоос очсон сурагч хүү гэсэн нэртэй хэрэндээ маадгар амьтан явдаг байж. Сургуульдаа ганцаараа шахуу захны цагаан даавуу зүүдэг, орос формтой, гялалзтал тосолсон ботинктой, улаан бүч зүүчихсэн CITY BOY. Үе тэнгийн охид шохоорхонгуй харах болгонд нь тэрүүхэн тэндээ их зан гаргачих санаатай. Гэхдээ хүн байгаа газартаа нэн түргэн дасан зохицдог байгалын хуулиар удалгүй бусадтайгаа адилхан шахуу боллоо. Гэхдээ хотын хүү гэсэн нэрээ хамгаалдаг, хамгаалж ч чаддаг байсан даа. Тэндхийн атамануудтай найзалсны буянд нэг их дээрэлхүүлээгүй шүү. Гэсэн ч хааяа орцондоо хуниулах үе байсан.

Тэр үед зэргэлдээ ангийн охинд ухаангүй дурлаад бөөн юм болов оо. Шөнө зүүдлээд, өдөр бодогдоод хэдэн долоо хоног зүүлэг юм шиг явлаа. Атаман ах нараар захиа бичүүлж, бацаануудаар хүргүүлнэ гэж байгаа. Хариу байдаггүй. Хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр арга олдохоо больж байтал нэг юм захиа ирвээ. Нөгөөхөө унших гэж ёстой аймгийн төвийг эргүүллээ дээ. Аминдаа хүн амьтангүй газар хайгаад. Тэгж тэгж орцныхоо пудвольд ороод уншлаа. Өө тэгсэн чинь "Уучлаарай би өөр хүнд хаааййййрррртттттааааййй" гэх ухааны юм байлаа. Дургүй хүрээд захиаг ураад хаячихлаа. Тэгээд тэр охиныг тоохгүй байхаар шийдлээ. Гэтэл дээд ангийн нэг охин жигтэйхэн хөөрхөн харагдаад эхэллээ шүү. Онц сурдаг гэж жигтэйхэн, урлаг спортын ганц од нь шахуу, аймгийн тэргүүний сэхээтний охин, тэргүүний охин байлаа. Тэгээд яахав дээ. Нөгөөхөө эргүүлж эхэллээ. Удалгүй үерхэлээ. Кино театрт нь хамт энэтхэг кино үзнэ гэж байгаа... За тэгээд л амьдарл урсадгаараа урсаад л өнөөдрийг хүрсэн дээ, хөөрхий.

Энийг цааш нь сайхан үргэлжлүүлээд бичиж өгөөч хүмүүс ээээээээ. :-) 

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Ulemj (зочин)

Тэгээд хот руу сургуульд аль нэг нь явнаа.... Гээд л үргэлжилхийм байна гэхдээ би чадку байхоо

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Тэгээд цаашаагаа хоорондоо суугаад хүүхэдтэй болоод сайхан амьдарна.

мвв (зочин)

Юргэлжлэл бий гэж дуусгаад дугаарлаад цааш ЮЮрЮЮ бич за залхуу золиг

single_leaf (зочин)

хэхэ нэг л төсөөлөгдөхгүй байна. Ёстой юу ч байж болохшдаа. чи өөрөө бичүүл л гоё юм байна. :D. Юу юунд ч хүрэлгүй суулгаал хүүхэдтэй болгоод л болоогүй байхад нь буруу эрхтэнээр нь тоглуулаад байж хэрэггүй байхөө.

muujee (зочин)

yahu dee medeej az jargaltai tugusguld hun bur durtai

byamba (зочин)

chamd tohioldson zuil bish yum uu urgeljleliin chi l bichih yostoi bhaa.

bi? (зочин)

neeree single_leaf zuv helsen bna. boloogui bhad n suulgaad buruu erhteneer n togluulaad bj bolohgui bhuu. yoooooh neeh shan ineelee sht. Chi ooroo urgeljluulee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)