МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Нас, боловсрол, мөнгө болон бусад зүйлс хайр сэтгэлд чухал биш

Эргэх дөрвөн улирлын аясаар орчлон хорвоо өнгө болоод будгаа өөрчилдөг. Харин энэхүү цагийн урсгалд өнгөө гундааж, зүсээ хувиргадаггүй цөөхөн зүйлсийн нэг нь мөнөөх хэн бүхний ярьдаг хайр билээ. Дээхнэ үед нэгэн найзтайгаа тааралдлаа. Гудамжинд зогсоод байлтай биш нэг буйдхан газар орж суунгаа ганц ганц шил шар айраг захиж аваад тухаллаа. Уг нь хүүхэд байхдаа их л хөдөлгөөнтэй, аав ээжийнхээ чихэн дээр хонх уядаг нэг тийм хүү байлаа. Бид хоёр мөн ч олон удаа багшдаа загнуулж, чихнээсээ татуулж байсан юмдаг. Найз маань их өөр болсон байлаа. Ярианаас нь сонсвол өөрөөсөө чамгүй олон эгч бүсгүйтэй гэрлэжээ. Эхнэр нь дагавар гурван хүүхэдтэй гэх. Мань хоёрын дундаас дахиад хоёр хүүхэд гарчээ. Одоо тэд таван сайхан хүүхэдтэй. Яаж танилцаад яаж байгаад нэг гэрт орсоноо, элдэв эсэргүүцэл энэ тэрхийг хэрхэн давсаныг нь сонсоод найзаараа үнэхээр бахархасан юм.

Хүн бүр л дургүйцэж, олон хүүхэдтэй хөгшин авгайтай суух гэлээ гээд бөөн асуудал дундаас тэд маань даван гарч үнэхээр сайхан амьдарч байгаагаа ярихыг нь сонсох урамтай байв. Эндээс үнэнхүү хайрын сэтгэлтэй л бол хэдэн ч дагавар хүүхэд, ямар ч саад байсан хамтдаа байж болдог гэдгийн том жишээг харж байлаа. Тэгэхээр хэн нэгэн бүсгүйг үнэн сэтгэлээсээ хайрласан бол, хайрыг нь хүлээн авсан бол эргэлзэлгүйгээр түүнтэйгээ хамт байхыг хичээх хэрэгтэй. Тэр бүсгүйг чинь өөр хэн нэгэн муу хэлэх, гутаах гэсэн яриа бүрийг тас цохих хэрэгтэй. Түүнийгээ чи өөрийнхөө нүдээр л харж хайрласан шүү дээ. Хайр агуу бөгөөд энэрэнгүй. Өнөөдөр тохиолдох саад маргаашын аз жаргалтай амьдралын хаалгыг нээж байгаа юм. Бас нэгэн яриа. Их сайн танидаг нэгэн бүсгүйтэй хэрэг болгон уулзсан юм. Тэр бүсгүй маш өндөр боловсролтой.

Гадаадын улс орнуудаар нэлээд явж нүд тайлсан нэгэн. Миний мэдэхийн лав л таван гадаад хэлтэй. Насаар залуухан. Гунхсан сайхан бүсгүй. Үнэндээ зөрж өнгөрсөн залуус бүгд эргэж хардаг байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр нөхөрт гарсан гэж дуулдаж байлаа. Өмнө нь ээжтэй нь гудамжинд таарахад "манай муу царай муутай охин нөхөрт гарч нэг нар гаргаад байгаа" гэж бахархалтайгаар ярьсан юм л даа.  Ямар залуутай гэрлэснийг нь сонсоод үнэндээ эхлээд мэл гайхсан. Гудамжинд гутал засдаг өөрөөсөө дөрөв ах залуутай гэр бүл болсон гэнэ. Би бас л найзаараа бахархасан. Нөхөр нь тамхи татдаггүй, хааяа нэг пиво уухыг нь эс тооцвол архи амсдаггүй. Амьдралын төлөө зүтгэсэн, ээжтэйгээ Улиастайд амьдардаг тийм л залуу. Эндээс харахад хайр ямар агууг илэрхийлж байна. Хэр баргийн эмэгтэй гудамжинд гутал засдаг хүнд хайртай болохгүй дээ. Тэр тусмаа тийм өндөр боловсролтой, тун боломжийн амьдралтай эмэгтэй. Одоо тэд хоёр хөөрхөн охинтой. Жинхэнэ аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа. Сайхаан сайхан. Эцэст нь хэлэхэд хайраа олсон бол гараас нь атга. Гараас нь атгахын төлөө, хайрынхаа төлөө тэмц. Хожмын нэгэн өдөр харамсахгүйн тулд.

Чиний минь эзгүйд цаг хормууд уйтайяа

Чичрүүлэн дааруулах 12-р сарын хүйтэн орой мэт

Чиний л байхгүйд ертөнц хорвоо харанхуй

Ерөөс одот тэнгэрийн доор ганцаар байх мэт ээ.

У.Шекспирийн 97-р сонетийн хэсгээс...

 / "Хайрын зохирол" гурвалсан эссэний

"Нас, боловсрол, мөнгө болон бусад зүйлс хайр сэтгэлд чухал биш" гэдэг хоёрдугаар хэсэг /

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
AEЯO

За

Efia ^_^ SecreT

агуу юмаа

Энэрэл (зочин)

wow

Дэлхий толгойт

Тийм сайхан гэгээн хайрыг
Tэнхээгээрээ уг нь хайгаад л явж байна даа
Гэхдээ энэ орчлонд
Гэгээн ийм хайрийн тvvх ховорхон шvv дээ
Орчин цагт олон юмсийг шалгуураа болгож
Oлон юмийг боддог болсон доо ер нь энэ нийгэм
Тэгсэн ч гэсэн сайхан хайрийн тvvх
Тив орчлонд олон л сонсогддог доо нтр ....

Хямраагч (зочин)

АА хүмүүс ийм байж болно, жишээ чи яасан бэ? Том том шаах ч амархан л да. Өөрөөрөө жишээ авсан шүү сүүлийн өгүүлбэр

LoveLove

Хайрлах амархан ч үргэлж тэр чигээр нь авч явна гэдэг л хэцүү. Гэхдээ хайртай бол санахад, дурсахад хүртэл сайхан байхымдаа гэжж...

Дээс...

Тэгүүл би үе мултарсан, 4- р анги төгссөн, 3 дагавар хүүхэдтэй, эмзэг бүлгийн хүүхэн олж суунаа ... хайр байхад болно доооо болноо 2лааааа.... гээл дуулаал явна даа гоё.... тэгээл хайраа гаргаж ирээл машиныхаа банкиндаа хийгээлгэл, хайраа гаргаж ирээл гамбанзан дээр тавьж хоол хийж идээл, хайраа барьцаалаал байр аваал, дэлгүүрээс гарахдаа хайраа ....

Дээс...

раа тооцоо хийгээл гоя шү дээ...

Efia ^_^ SecreT

дээсби үгэн дээр ажиллахгүй шүү

egg (зочин)

гоёиймооо учирхийнсааан /санаааа алдав/

Attila

тийм шүү... хайр бол агуу олсон бол гарын битгий тавь... мөнхөд баяжуулж байх хэрэгтэй болов уу...

Коала

Агуу сэтгэл байна даа. Олон хүн хэрэгжүүлж чаддаггүй. Хайр бол гэр бүлийг тогтоох таль хувийн хүчин зүйл гэж боддог. Үлдсэн нь хичээл зүтгэл. Тэр хайраа яг л тэр хэвэнд нь тогтоож байлгах хичээл зүтгэл.

SHAA (зочин)

Shaatsgaaa

Undriga (зочин)

Хайр гэдэг өөрөө сэтгэлийн тэнхээ юмдаг уу даа. Болдуушийн нэг бичлэг байдаг даа, "Энэ хүүхнүүдийг ер ойлгохгүй юм гээд"...энийг бодохоор хайр ч бас хэцүү шүү.

SHAA (зочин)

Khuukhduud mini shaatsgaagaaad bai

крафти

хайр бол агуу гэж

Zeusy (зочин)

Ойлголоо

Ulaanaa (зочин)

сайхан хайрын түүх байнаа. Бодит амьдрал цөөхөн байдаг нь харатсалтай тэ. гэхдээ маш гоё байна. чиний юмыг уншсан чинь сэтгэл сэргээд явчихлаа. хайрынхаа араас сэтгэл,зүрх гаргаад нөгөөтөх нь тэгж бодохгүй яах билээ гэж асуумаар байна. Хариугаа Sky_0416@gogo.mn гэсэн хаягаар явуулбал баярлана.

Эрка (зочин)

за

baidag l negen (зочин)

hairiig harj boloh neg ontsog n iim baij boloh l yum gehdee ihenh tohioldold bolovsrol sanhuu zan aash hariltsaanii soeloos hamaardag iim nohtsoluud n oir humuus iluu bat beh hairiig bii bologdog

zochin (зочин)

Тэр бүсгүйг чинь өөр хэн нэгэн муу хэлэх, гутаах гэсэн яриа бүрийг тас цохих хэрэгтэй.

Энэ үгийг чинь хүмүүс мэддэг ч болоосой

Янзагахан

Таны бичлэгүүдийг уншихаар үнэхээр уусаад алга болчих шиг болохымаа... Ийм сайхан хайртай нь учирчих юмсандаа...

RainBow

хайрын хүч агуу гэлцдэг
хамгийн сайхан мэдрэмж гэнэ лээ
хэтэрхий донтсон мэт солиордог гэсэн
холдож чадалгүй хорогддог гэнэ билээ гээд нэг мэдсэн шүлэг зохиох гэж байна, ингээд өндөрлөе

Simple

яаааасан гоё бичлэг олоод уншчихав даа би :)

Sol@ce

хайр янз янзын л орчин нөхцөлд учирч болох, гэвч дэээрх хайрууд үнэхээр агуу

Аймааар иртэй хутга

Хайртай учирч үзээгүй болохоор сайн мэдэхгүй л юм. Үнэхээр ийм хайр байвал агуу гэхээс өөр юу гэхэвдээ

ami (зочин)

hi bi deerhen neg taxi d suusan ym ldaa ter zaluu l ym shig baihiin yag 3dagavar huuhedtei ooriin 2huuhedtei geed 28nastai bolov uu gemeer zaluu baisan bi uneher ih baharhsan shuu kk sain hun ym shig sanagdsan eniig unshsan chin ter sanagdchihlaa sain sanaanii uzuurt shar tos gedeg baihaa ... amjilt

rose (зочин)

wow.agu agu

Зочин

Aguu yumaa yalanguya ehnii ter bagiin nz chin. Nas bol neeh chuhal bish l de. Uneheer l bie bienee gesen temuulel bhad dagavar huuhed nas chuhal bish bdag yum bilee. Gol ni ter bie bienee gesen temuulliig avch uldehiin tuld hen hen ni buh talaaraa hicheeh heregtei. Unshij bga humuust helhed tiim hos tanii nz dund chin tanil dund chin bga bol ter nzaaraa baharhah heregtei tiim shiidver gargaad hanilj suuna gedeg her bargiin aaviin huugiin hiih ajil bish.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)