МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хайр сэтгэл амьдралын галт багана билээ

Хайр сэтгэл амьдралын галт багана билээ

Би түүнийг хамгаас гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж боддог. Учир тэр надад гайхам сайхан яг л дагина гэмээр харагддаг. Үлгэрт гардаг дагиныг хэзээ  ч хараагүй гэлээ чухам түүн шиг тийм л ялдамхан бас энрхийхэн байдаг байх даа гэж төсөөлдөг. Түүний минь гар нь даарвал дулаацуулж, уйтгарлан гуниглавал сэтгэлийг нь хөгжөөж инээд, аз жаргал бэлэглэж байхыг хүснэ. Тэр ер бусын зөөлөн энхрий харцтай. Ширтээд л баймаар. Аядуу энхрий дуу хоолойтой. Ярихыг нь хэдэн цагаар ч хамаагүй сонсоод л баймаар... Бороон дуслууд газарт унаж байхыг, цасан ширхэгүүд будран орохыг ухаан орсон цагаасаа харсаан. Энэ бүхэн байгаль ээжийн төгс үзэгдэл.

Бас үйлийн үргүй сайхан бүсгүйчүүдийг харж бахархаж явсан. Гэхдээ түүн шиг гоо үзэсгэлэнг би олж хараагүй ээ. Хүн хүний гоо сайхны олон бусад мэдрэмжүүд өөр л дөө. Нэг найзын маань "энэ үнэхээр үзэсгэлэнтэй" гэсэн нь миний нүдэнд эсрэг байх тохиолдол байдаг шүү дээ. Үүнтэй адил миний сэтгэлд байгаа тэр бүсгүй өөр нэгэнд тийм ч үзэсгэлэнтэй харагдахгүй байж болох л доо. Харин миний нүдэнд, миний гоо сайхны мэдрэмжинд яг л тэр бүсгүй хамгаас содон. Хайрын сэтгэлийг ивээдэг, энэрэлдээ байлгадаг бурхад байдаг юм гэнэ лээ. Үнэндээ хайрын битгий хэл ер нь бурхан байдаг эсэх нь одоогийн шинжлэх ухаанаар л лав нотлогдоогүй байгаа асуудал.

Гэхдээ бүх л хүмүүс бурхан байгаа гэж итгэдэг болохоор байж л таарах нь. Харин тэр бурхан миний хайрын бадамлан асах галыг ивээлдээ авна гэж итгэдэг.  Ерөөс хэрэвзээ хайрын бурхад байгаад ивээдэг бол би чиний сэтгэлд байдаг хүн байхыг хүсэх болно. Хулс хэдий тэгшхэн ч багана хийж болдоггүй гэсэн цэцэн үг байдаг. Үнэн л дээ. Хэзээ хулсаар багана хийдэггүй. Харин хайр сэтгэлийн хүчээр амьдралыг дулаан байлгах галт баганыг бүтээж болдог. Тэрхүү багана хайрыг батжуулж, амьдралыг тэгшилж байдаг. Миний хайрыг тэнгэр тэтгэж, одод ивээнэ... Түүний минь төгөлдөр бүхэн миний дэргэд асан дүрэлзэнэ...

 / "Хайрын зохирол" гурвалсан эссэний

"Хайр сэтгэл амьдралын галт багана" гэдэг нэгдүгээр хэсэг /


start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Оранж

тхх.. хүн хүний нүд өөр .......

Энэрэл (зочин)

ямар гоёын...1-р хэсэг гоё болж

Цоомоо

tarhind mini todoos tod uldsen tuunii dur torh

Telmen (зочин)

ene hair geju hun bolgoniig l gashiglaj baih yumdaa ene heleltsulgiig bi blogtoo taviad shiidiig ni olj chadaagui l yvna nere hiar gej yag yu yum be amidraldaa medersen hamgiin aguu, nandin, az jargaltai bvhniig ter hair nadad ugsun ch hezee ch uwduj bgaagvigeer namaig uwtguj, hezee ch uilj bgaagvigeer mini namaig uiluulaad ergej ch harahgvi elgeer mini chuluu tewrvvleed holiin hol yawchihsan. sanaj shanalj, hvleej tsuhursun ch setgeliig mini taitgaruulj gants udaa ch ergej haraagvi. mulhuud mulhuud bi svvdriig ni ch gvitssengvi. murguj guigaad ch butsaj irsengvi. jargaltai ehleed zowlontoi tugssun ene durlalaa tawilan gej uuriiguu taitgaruulah uu? eswel udur bolgon urtsiig mini urj zvrhiig mini zvsej bgaa ene zowlontoi hairiig ergeed hezee negen tsagt setgeliig mini sergeej uwchiniig mini edgeeheer irne gej itgej hvleeh vv? ali ni zuw ali ni buruug yalgah gej zunduu hicheelee chadsangvi. haana bi aldaj gishgeed hairaa vrgeegeed yawuulchihsanaa bodood bodood olsongvi. bi eh zambaraagvi ene ih bodol dundaa tuurchihluu...herwee iim ih shanalj tarchlahiig, hvsej hvleehiig hair gedeg yum bol bi hairiig vzen yadaj bna.ta nar bas sanal neg bga bizdee te

Simple

Хоёр дахийг нь уншчихаад эхнийхийг нь уншлааа гэж... 3 дахийг нь хүлээж байя даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)