МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үхэл бол амьдрал

Үхэл бол амьдрал

Үхэл амьдрал. Та хоёр ахан дүүс.  Хэзээ ч салахгүй. Амьдрал цэцэглэж, хөөр баяр өрнөж, уйтгар болоод шаналан байгаа цагт үхэл ямагт дэргэд мөр зэрэгцэн алхах нь юутай үнэн билээ. Харин үхлийн талаар хүн бүхэн гомдолтой.  Харин би үхэлд хэзээ ч гомдол тавихгүй баймаар байна. Яагаад гэвэл тэр миний салшгүй нэгэн хэсэг. Жам ёсны юм жам ёсоороо л байх хэрэгтэй. Магадгүй заримдаа үхэл гээч хүнийг жаргалд хүрэх замыг гэрэлтүүдэг байж болно шүү дээ. Амьдрал асар их үнэ цэнэтэйн адил үхэл ч бас өөрийн үнэтэй. Хүн амьдралаас ганц ч болов хором зулгааж, нэг ч гэсэн илүү амьсгалахыг хичээнэ.

Харин үхэл яаж нэг хормын өмнө ч болов амийг нь авах вэ гэж түмэн арга сүвэгчилнэ. Цаг нь нэгэнт ирсэн бол үхэлд хаалгаа нээж өг. Хийсэн нүгэл, хилэнцэт амьдралын чинь төлөөсийг чамаас авах гэж байна. Үхэлд хэн ч саад болж чадахгүй учир түүнд бүү саад хий. Эрхэмсэг бардам үхэл гэгчид үнэ цэнэтэй зүйл байдаг бол тэр нь амьдрал билээ. 

Гадаа шуурга шуурна. Исгэрэн хуйлрана. Нүүр нүдгүй балбах энэ шуурга бол жинхэнэ төгс шуурга. Үхэл бас бус чанараараа улин исгэрэх төгс шуурга л гэсэн үг. Амьдрал бол Хүсэл. Харин үхэл бол хясал. Энэ нь мөн чанартаа гэрэл сүүдрийн зааг. Үхэл хаалга тогшихуйд чи өөрийнхөө амьдралыг тоосонд дарагдсаныг ухаарах билээ. Өчүүхэн богино хийгээд асар урт амьдрал ба үхэл. Яг үхэж байх агшин хэр урт байдаг бол. Магадгүй амьдралаас урт байх гэж санагддаг. Бүх л зүйлс удаашруулсан дүрс мэт асар удаанаар нүдний өмнүүр өнгөрнө. Эсвэл бүүр эсрэгээр хурдан байдаг юм болов уу.     

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
AEЯO

Хурдан байхаа

Хариука

хурдан ч гэсэн цаг нь болсон бол хаалгаа нээх нь зүйн хэрэг болоогүй байхад цонхоор үсэрдэг хүмүүсийг ойлгодгүй тэд өөрсдөө өөрсдийгөө ч ойлгодгүй байх

Joe.

эвгүй болчлаа эсүл зүгээр үхэхэд харамсамааргүй болчлаа

Runner

чи жаргалтай байвал үхэлрүүгээ баяртайгаар харин зовлонтой бол үхэлрүүгээ уйтгар гуниг, шаналалтайгаар явж байна л гэсэн үг. ямар ч ялгаагүй төрснөөс хойш бүх л зам үхэл тийш зурайдаг.

Shake...спирт... (зочин)

Төрсөн бол үхэх нь үнэн болох ... Үхэхдээ төрсөндөө харамсах ... Төрөөгүй бол үхэхгүй шүү дээ ...




Үхэл ... амьдралын төгсгөл хэдий ч магадгүй амар амгалангийн эхлэл ...

Гоомарал

Дорнын хүн үхлээс айдаггүй. Тэд жам ёсыг эрт ухаарсан байдаг.

TigerFish

Үзэхээрээ хэлнээ

≡ Панда ≡

угаас хүний амьдрал тийм ч урт биш болхоор үхэл урт биш байх гэж боджийно

WeiRdo

Like a G6

Elkhan

Би дахин төрдөг гэдэгт итгэж байна...Ер нь дараах амьдралд цаг хугацаанд захирагддаг ч юм уу үгүй ч юм уу...

AntiDotE

Үхэл хаалга тогшихуйд би өөрийн амьдралаа хэрхэн туяаран, нүд сохлом хурцаар гэрэлтэж буйг харан өнгөрсөн, одоо, ирээдүйдээ бүхнээ даатгана амар амгаланд одно.

***ЛуНа***

БҮГД ҮХЭХ НЬ ҮНЭН...
ХУВЬ ЗАЯАНААСАА ЗУГТАХ АРГА БАЙХГҮЙ....

Зочин

үхэл бол чөлөөлөлт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)