МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Миний залуу нас алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар алтан он жилүүд билээ

Цаг хугацаа гэдэг юутай хурднаар урсан, улиран одно вэ. Заримдаа энэ их хурданд нь чирэгдэх юм. Үерлэсэн гол мэт шуугин урсах амьдрал надад олон зүйлийг өгдөг шигээ бас буцааж авдаг. Надад нас нэмж, ухаан хайрлаж байгаа ч омголон сайхан цэлмэг залуухан насыг минь бас аван одож байна. Өнгөрсөн он жилүүдийг эргээд харахад бүх зүйлс ямар хурдан болж өнгөрсөн юм бэ. Магадгүй аадрын өмнө их аянга цахилахтай адил хурдаар байх. Миний өөрийн бичиж байгаа энэ амьдрал гэдэг нэртэй ном  маань хуудас хуудсаар ахисаар бас ч гэж чамлахааргүй болжээ. Амьдрал надад итгэлтэй сайхан найз нөхөд, бат бөх үерхэл нөхөрлөл, миний удам гэж ам бардам хэлэх үр хүүхэд, мэргэжил, хамт олныг өгсөн билээ.

Олон олон жил өнгөрсөн ч энэ бүхэн надад байсаар байх төдийгүй улам өнөр болсон байх биз ээ. Болор толь мэт тунгалаг залуу,  ёстой л иртэй тонгорог шиг насан дээрээ явах юутай сайхан. Би өнгөрсөн болоод ирээдүйг холбосон ган гүүр.  Миний залуу нас чи алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар алтан он жилүүд билээ. Намрын навч шиг биш, хаврын цэцэг шиг энхэрхэн залуу нас минь чамд би хайртай. Надад нарт хорвоо нэгэн насыг нэмлээ. Элээсэн оймс маань нэмэгдэж, гар бичмэл минь нэлээд хуудсаар зузаарав аа. Надад төрсөн өдрийн баяр хүргэсэн, хүргэх гэж байгаа бүх хүмүүст үнэнхүү сэтгэлээсээ талархан баярлаж байна. 

жич: Зарим нэг ишлэлийн санааг шилдэг яруу найрагчдаас авсан болно. ;-)   

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Ицми

жиаа... их багшид төрсөн өдрийн мэнд хүргэяаа...

Оранж

төрсөн өдрийн мэнд.....

SinГ©ad O'Connor

Насан баярын мэндээ, нэмэх тусам ухаарал, уужим сэтгэл, алсын хараа нэмж байгаа биздээ. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Anime

Насан баярын мэнд дэвшүүлийяа :D

"Би ба Би" ... (зочин)

хэдэн нас хүрч байгаа чинь хэр ихийг туулсан тань амьдрал билээ

Мэндээ ижийд тань баярлаяааа

Жинчин

ай даа залуу насаа гэж...амьдрал аз жаргал өөд аажим аажимаар бэдрэн урагшилсаар л...
Төрсөн өдрийн мэнд анд минь...

Runner

төрсөн өдрийн мэнд

сайхан залуу нас..

LoveLove

Дахиад төрсөн өдрийн мээнд

дурлагч

Би лав нас ахих тусам улам л хүүхдэрхүү болоод ойлгохгүй зүйл ихтэй болж, яаж биеэ авч явж, яаж хариулахаа мэдэхгүй болоод л байх юм байна.
Өнгөрсөн бүхэн дараа мэт, намайг араас татаад ч байх шиг.
За тэр яах вэ.
Төрсөн өдрийн мэнд

AntiDotE

Багштанд Хөндий цээжтэн, хүрэн зүрхтэн болж газарт гишгэсэн гэгээн өдрийн мэндээ.
Хутагт хувилгаад гэж мянгад нэг төрөх агуу улс билээ. Энэ улсын нэг нэг болж, ийн яваад тань баяр хүргэе ээ. КК.

Joe.

баяр хүргие танд

Аруунэг

Баярын мээнд бичлэгэнд ЛАЙК хиймээр байна :Я

Batsy

Төрсөн өдрийн гал халуухан мэндийг шөнө орон дотроо хүргэнээ гэж мэгээд хэхэ :P. Төрсөн өдрөө сайхан баярлаж өнгөрүүлээрэй :)

shardeelt (зочин)

Миний залуу нас алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар алтан он жилүүд билээ... Бараг л төгс..

Кена

Нас нэмсний баяр....Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ...

...Shake...

Эд хаваа бахдуулмар ид сайхан залуу нас ...

Хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе ээ...

Chepak (зочин)

Pai za nasan bayariin mend hurgie

Saihan bodroldoj

Nasan bayriin udruu saihan temdegleerei

Цоомоо

Баярын мээнд

Шувуухай

Эрдэнэ-Очир Чойном хоёрыг уншдаг чинь таалагдав /ер нь уншдаггүй хүн ховор л доо кк/

Бүлтгэр минь одооноос эхлээд л нас гэдэг чинь шааригдана даа хаха За за наргиа. Ид жаргадаг жаргаадаг насаа гэж.... хаха

Чамайг төрөөгүй байсан бол хичнээн хүүхэн амьдарлын утга учраа хайсаар талийх байсан бол :D

ҮНЭНЧ СЭТГЭЛ (зочин)

ЗҮГЭЭР Л ЗАЛХУУ ГЭЭД УНШЧИХ ӨӨЛӨӨД ЯАХАВ

чимгээ (зочин)

төрсөн өдрийн мэнд! бүүр уярчлаа :)

Мөрөөдөл (зочин)

сайхан бичлэгайна өнгөрсөнчигсэн мэнд

Diamond1900

Ямар сүрхий нэртэй бичлэг вээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)