МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би яахаа мэдэхгүй байлаа...

Би яахаа мэдэхгүй байлаа...

Өнөөдөр ямар сайхан өглөө байв аа. Өчигдөр жаахан оройтож унтсаныг хэлэх үү өглөө жаахан унтчихжээ. Нүүрээ шүдтэйгээ бас гартайгаа угаачихаад хувцасаа өмсөөд гарлаа. Халдвартын эмэнэлэг дээрээс очиж шинжилгээний хариу авах ёстой. Зам түгжирдэгээрээ түгжирсээр бараг цаг гаран явж байж нэг юм халдварт дээр ирлээ. "Улаан тууз" гэж томоор бичсэн хаягтай хаалгаар яваад орчихлоо. Үүдэнд суух сайхан зантай сувилагч бололтой эгчээс шинжилгээний хариу авах гэж яваагаа хэлвэл "Цаад онгорхой хаалганаасаа авчих аа" гэлээ. Бараг сар гараны өмнө өгсөн шинжилгээ л дээ уг нь. Урьд нь нэг очиход арай болоогүй байна. 7 хоногийн дараа ирээрэй гэсэн юм. 7 хоногийн дараа очиход дахиад судасны цуснаас нэмж авах хэрэгтэй хэмээн дахин цусаа өгсөн л дөө. Нээлттэй байгаа хаалга руу ороод хариугаа авах гэж байгаагаа хэлтэл эмч эмэгтэй над руу нэг л сонин тун нухацтай харлаа. Би ч юм бодсонгүй. Уг нь нэр хаяггүй өгсөн шинжилгээ болохоор надад өгсөн кодыг хэлсэнсэн. Намайг таньдаг хүн юм болов уу. Тэгээд би танихгүй мангартаж байгаа юм болов уу ч гэж бодоод амжлаа. Эмч намайг наашаа суу гэж сандал түлхэж өгсөн. Намайг суухад эмчийн нүдэнд нэг л аймшигтай бас сонин ер бусын харц тодроод байв. Үнэндээ би яахаа мэдэхээ больчихлоо.

Надад шинжилгээний хариуг бичсэн алга дарам цаас өглөө. Түүнийг хараад ойлгохгүй болохоор эмчээс асуутал "Миний дүү сэтгэлээ барих хэрэгтэй шүү. Чамд үнэхээр муу мэдээ дуулгах нь" хэмээлээ. Яг тэр агшинд би бүүр балмагдаж орхилоо. Надаас БЗХӨ илэрч дээ. Яаж эмчлүүлэх вэ. Ийм бодол шууд орж ирсэн юм. "Тэгээд надаас ямар өвчин..." гэж хэлж дуусаагүй байтал "Чамаас ДОХ илэрсэн" гээд харцаа надаас зугатаалгалаа. Нүд харанхуйлж, чих шуугин ухаан алдах шахлаа. Нэг мэдэхэд эмч надад аягатай ус бариулж, "наадхаасаа балгачих" гэж хэлэх нь там тум сонсогдлоо. Ээ бурхан минь. Яагаад би гэж... Ийм хариу сонсоно чинээ бодоогүй юмсан. Тэнгэр ниргэж, газар цөмрөөд байлаа. Эмчтэй хэрхэн яах тухай юуны тухай ч ярьсан юм бүү мэд. Нэг мэдэхэд л гадаа сууж байлаа. Цагаа хартал эмчийн өрөөнд бараг цаг илүү суучихаж. Юу хийж, юу ярьсанаа санах гээд чадсангүй. 

Би одоо яах ёстой вэ. Буцаж ороод эмчтэйгээ ярих хэрэгтэй. Эмчийн хаалгыг тогшин ортол өөр хэд хэдэн эмч сууж байлаа. Бүгд л надтай харц тулахаас цэрвэж байлаа. "Би гайгүй ээ. Ухаан санаа минь ч цэгцэрлээ" хэмээн сулхан хэллээ. Эмч нар надад зөвлөгөө өгцгөөлөө. Маргааш өглөө 9 цагт ир гэж хэллээ. Гарч машинаа асаагаад тамхиа асааж гүн сорлоо. Би яахаа даанч мэдэхгүй нь. Байгууллагуудын өдрийн цайны цаг. Гэртээ харихаар шийдлээ. Зам дахиад л түгжээ. Энэ удаа надад замын түгжээ огтхон ч асуудал байсангүй. Гагцхүү аймшигт өвчин л намайг урж тасдаж хаяж байв. Гэлдэрсээр нэг юм гэртээ орж ирлээ. Бүх зүйл нэг л хүйтэн зэврүүн. Ядаж байхад халуун ус тасарчихаж. Юутай ч аяга цай ууя гэж бодлоо. Ус буцалгамар аядаж чихэргүй цай балгалаа. Цайны халуун хүйтнийг ч мэдрэх сөхөөгүй болчихож. Өнгөрсөнөө дурсах гэж хичээлээ. Даан ч дээ, чи минь. Яагаад надад энэ тухйагаа хэлсэнгүй вэ. Эсвэл чи минь өөрөө мэдээгүй байсан хэрэг үү.

Би тэр бүсгүйтэй жил гаруй үерхсэн юм. Хамтдаа амьдардаггүй ч гэлээ ихэнх цагаа хамт өнгөрөөдөг. Дотно харьцаатай болоод хагас жил л болж байгаа. Тэр урьд гадаадад сурч байсан тухайгаа дандаа дурсадаг. Бас нэг залуутай болздог байснаа ч ярьсан. Гэхдээ бүх зүйл өнгөрсөн цаг дээр болохоор би огт тоодоггүй байсан. Нэг залуутай болздог байгаа л биз. Одоо би түүнтэйгээ хамт байгаа шүү дээ гэж боддог. Бид хоёрын анхны шөнө ч гэсэн гайхалтай байсан. Бие биедээ ууссан тансаг шөнө байсаан. Одоо бүх зүйл өнгөрсөн. Түүний утас руу залгатал дандаа яриад байлаа. Арваад минутын дараа залагатал ашгүй дээ. Дуудаж байна. "Сайн уу. Миний найз юу хийж байна даа" гэж цовоо дуу утасны цаанаас хангинасан. Яг одоо манайд ирээч гэхээс өөр зүйл хэлж чадсангүй утсаа тасаллаа. Цаг хэрхэн өнгөрсөнийг бүү мэд. Хаалганы хонх тачигнах дуунаар сая сэхээ авав. Хаалга руу үхдэл адил сажилсаар нэг юм онгойлголоо. Тэр минь инээмсэглэл тодруулан зогсоно. Намайг харуутаа нүд нь биш болж "Чи минь яачих нь энэ вэ. Наад царай зүсээ" гэсээр орж ирлээ. БИ ЯАХАА МЭДЭХГҮЙ НЬ... Яах ёстой вэ...

Би түүндээ хэрхэн хэлэхээ бодоод олсонгүй. Яаж хэлэх вэ. Яаж. Яаж... Ер шууд л хэлчихсэн нь дээр гэж бодлоо. "Миний найз. Хэлэх гэж байгаа үгийг минь гүйцэд сонсоорой. Би шууд хэлчихье" хэмээн би зүрхшээн байж өгүүллээ. Тэр ч таг дуугүй толгой дохилоо. "Би ДОХ-ын халдвартай". Тэр огт дуугарсангүй. Зөвхөн нүдэнд нь нулимс цийлэгнэж, гар нь үл мэдэг салгалаж байсан даа. Тэр намайг тэврэн авч цурхиртал уйлж, би ч мөн зөөлөн тэврэн авлаа. Хувь тавилан аймшигтай хтуу тоглоомын дүрэмтэй. Тэр дүрэм үнэхээр хүнд буусан даа. Маргааш нь хамтдаа эмнэлэг орж, шинжилгээ өгсөн. Хэд хоногийн дараа тэр минь ч гэсэн аймшигт өвчтэй гэдгээ мэдсээн. Одоо бид хоёр энэ муухай өвчний эсрэг тэмцэх үйлст хувь нэмрээ оруулж байгаа. Бидний хэн нь ч үүнд буруугүй. Энэ аймаар өвчин бид хоёроор дуусаасай гэж залбирдаг. Залуусыг бие биедээ үнэнч, хайртай байгаасай гэж уриалдаг. Бид үнэнч байсан ч тэр хараал идсэн өвчин биднийг дайраад гарсан болохоор үлдсэн бүх амьдралаа өвчний эсэрг тэмцэж өнгөөрөөх болно. Энэ муухай өвчин бусад сайхан хүмүүсийг тойрч гараасай...

Энэ жижиг өгүүллийг цэвэр төсөөллөөр бичсэн болно. ДОХ-ын эсрэг дэлхий нийтээр тэмцэж байгаа энэ үед бидний дуу хоолой ч бас нэн чухал хэрэгтэй. ДОХ-ын эсрэг нэгдэцгээе.      

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
woofer (зочин)

eoo yamar aimar ym be hvn ailgaad haychih ym aa. Vneheer aimshigt tahal sh vv hol l baigaasai

3apaa (зочин)

Миний хөгшин сэтгэлээ бариарай. Эмчилгээнийх нь жор нээгдэж байгаа сураг гарч байсан. Үнэн худал нь бүү мэд. Надад маш их харамсалтай байна. Дархлаа хэр сайтайгаас чинь хамаараад хэдэн жил амьдрах чинь шийдэгддэг гэсэн шүү. Өнгөрсөн амьдралаа энэ өвчинтэй тэмцэж өнгөрөөнө гэдэг чинь тун зөв бодол байна. Хүн үхэхдээ тулбал гудманд явж байгаал зүрх нь хаагдаад ч юм уу аваарт ороод ч юм уу гамшигаар ч юм уу үхнэ шүү дээ. Тэхээр үхэл шууд өмнө чинь ирлээ гэж нэг их айж сандраад сэтгэл санаагаар унаад юухэвдээ. Сэтгэл санаагаа тайван байлгаж сайн сайхны төлөө их үйл бүтээх хэрэгтэй байхаа гэж санаж байна. Би чамаас сэжиглэж айж зугтааж дөлөхгүйээ. Урьдын бидний нөхөрлөл илүү гүнзгий болох болно. Энэхүү сэтгэгдлийг цэвэр төсөөллөөрөө бичлээ шүү. ДОХ гэгч аймшигтай өвчний эсрэг бид хайртдаа үнэнч байж тэмцэцгээе. Хайрттайгаа учраагүй нөхдүүдийг танилцах үдэшлэгт уръя :P

stormy (зочин)

хэзээ хаана болох танилцах үдэшлэг вэ ааан

3apaa (зочин)

хэ хэ мэдкү. хамтдаа л шийдчихье. тэнд зөвхөн насан туршдаа хайрлах хүнээ олохоор очих хүмүүс л очиг.

ulemj (зочин)

Яаанадаа ийм явдал надад тохиолдвол... Учираа ч олохгүй яах болоо.

Гандирс (зочин)

аймаар шимтэж барайлттай уншиж уншиж байснаа Зараагийн сэтгэгдэлийг уншаад татаж унах шахлаа. хахаха. "Энэхүү сэтгэгдлийг цэвэр төсөөллөөрөө бичлээ шүү" байхдаа ч яахав дээ.

single_leaf (зочин)

ёоооо энэхндээ ч ухаан балартаад эгнгүүд нь дагаж ухаан балартаад л дэмийрч байлаа ш. хэхэхэхэ тэгёэн төсөөллөөрөө гэнгүүт нь санаа амраад амьсгаа аваад ч байх шиг... би нээрээ хамаг юм хөдөлгөөд хаячихиймаа....туу найзыгаа ямар үгээр тайвшруулъя даа байз гэж хүртэл бодож эхэлсэн байлаашд хн.

maral (зочин)

kkkkkkk

single_leaf (зочин)

ёоооо миний энэ бичсэнийг эээ. дальчигнаж байгаад үсэг энэ тэрийг нь сольж холиод.... бүүр бантагнуулсан байшд. яг л балартаад сэргэж байгаа хүн мөн дөө...

asura (зочин)

За байз юу гэсэн коммент бичдэг билээ л гэж бодож байлаа.Гол нь тайван байх хэрэгтэй гэнэ, тэрийгээ харин яаж хэлэхүү гээд л...айлгаад хаячихлаа. бидний дунд ийм өвчтэй хүмүүс байсан ч бид өөрсдөө тэр хүмүүстэй хандах хандлагаа огтхон ч өөрчлөж болохгүй. хамгийн чухал нь тэр байх.

sunshine (зочин)

gui mun tusuulul saitai hun yumaaaa ene Stormy, er n buh yumiig l tusuulchih yumaa. Tehdee mundag bichjee yuhev yuhev, ee yaanaa huurhii Stormy odoo yaana da gej bodool unshaad blaa, getel yaaav hehehehe. Zaraa agaa ch hezeed yu gej setgegdel bichihee ali hediin setgeed bichtsen l bhiim da gej, saihan tusuultsguudug nuhduud yumaa. Za Stormy and mine tusuulluuruu uur zunduu yum bicheed bai bicheed bai

itsme (зочин)

За ер нь ДОХ бол нээх айгаад байх өвчин биш. бидний 70 хуьв нь элэгний С вирустэй. яг л тэрэнтэй адилхан л өвчин ш дээ. Адилхан л эдгэхгүй, хоёулаа л үхэлд хүргэнэ.

anime (зочин)

yoooooooooooo chi hun alj bga bhgui yu, ehlehed n uguulleg gej helehgui keke :P mani eriin orond chamaig oruulaj baahan muuhai tsaraillaa shd, shit keke :P

odnoo (зочин)

bi sanal neg bn shuu

Зочин (зочин)

doh-n esreg surtchilgaag sain hiij baimar sanagddiimaa.Ih olon tusul kheregjdeg gesen

1st (зочин)

ээх чи ч харин тусчийм шиг төсөөлөлтэй хүн үү гүй юу ёох

OTXAH (зочин)

he he. bur almairuulaad hayachihlaa. Yum yum l orj l baisan garj l baisan gedeg shig. Sain tusuuljee. Good luck

secretwish (зочин)

ёоооох нээрээ ямар аймаар төсөөлөлтэй залуу вэ, өнөө зураг дээр байсан улаан подоолктой гэээээл эээээ ямар аймаарын гээл умшжээлааашд, хүнд юм бодуулхаар бичжэээ

Зочин (зочин)

Өө хүүр ээ. Үнэн юм байх гэж бодлоо.

DDR (зочин)

Dajgui bichjee. Amjilt.

davka (зочин)

Ёоооё ямар лаг төсөөлөл вэ? Үнэнээс нь бодоол явжийна шд........

tsoomo (зочин)

танилцах үдэшлэг хаана юум хэхэ

ssainnaa (зочин)

нэгийг бодож суулаа.

Аяко (зочин)

ёоооооооооооё айлаащд

LoveLove (зочин)

Сторми гуай энийг яагаад дахин дахин гаргаадаагаан үнэнээсээ ДОХ тусцын биш бээз???

jargal (зочин)

yamar aimariin zurh amaar garah gej blaa

Gtulga (зочин)

Вуахаха. Хөгжилтөй өгүүллэг байна гэж тэс хөндлөн тэнэгтэж тэг голоор нь мангартахгүй юу. Дунд хэсэгт нь ороол өгүүлэл гэдгийг нь мэдлээш дээ. Бодмоор л юм....

damdaa (зочин)

tui tui tui, yasan muu yortoim. Yadaj baihad Zaraa Darga yun ch ineedtei comment ogdogiin. He he he, bi ene yamar chin zorigtoi zaluu be, ooriigoo ingej il zarladag l gej bodjiiloo shuu. Tegeed bi yu gej heleh gej baisan geech, chamaig uhehees chini omno naidbartai emchileh arga ni neegdsen baina, tiim bolhoor chi zugeer l taiban huleej bai geh geed l suujiilaa sh d he he he.

eccy (зочин)

Ene zalyytai ochij uulzaj amidraliig ynelj baigaa ter energees n amsya gej bodoj bailaasht..Gehdee edgershgui ovchin tussan hun amidraliin moch buriig ynelj hairlaj amidardag geheer olon humuusiin amsahgui baigaa jargaliig edelj baina gesen yg. Hun hervee gansthan onoodor baigaa met amidarval amidral yamar ynetei ytgatai boloh bol? Ovchin bol humuust amidraliig ynelyylj ilyy ytga togoldor amidryylah gesen Byrhanii hicheel gej boddog..amjilt husie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)