МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Харийн орныг зоригсод ба гэр бүл салалт

Харийн орныг зоригсод ба гэр бүл салалт

Монголын залуус хилийн дээс алхан харийн орныг зорьдог болоод олон оныг үджээ. Дотоодын зах зээл дэх гадаад вальютийн ханшийн тогтвортой байдалд гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувь нэмэр маш их. Хэдэн жилийн өмнө зөвхөн солонгост байгаа иргэдээс жилдээ 180 сая орчим ам.доллар орж ирдэг гэсэн тоо хэвлэлд гарсан байсныг санаж байна. Гадаадад гарч хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа өөд татах нь хэн бүхний хүсэл боловч ард нь маш олон зүйл хохирч үлддэг. Хамгийн энгийн жишээ бол гэр бүл салалт. Дагаад хүүхдийн өнчрөл. Эцэг, эх нь гадаадад ажилладаг хүүхдүүд голдуу эмээ өвөө дээр өсдөг. Амьдралдаа эх, эцгийнхээ барааг амьдаар нь хараагүй хүүхдүүд өсч өндийж байна. Яахав тэд мөнгө төгрөг ирүүлдэг л биз. Гэхдээ гэр бүлийн халуун дулаан амьсгалыг, аав ээжийн хайрыг мөнгө хэзээ ч орлохгүй.

Саяхан гэр бүл болж, үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа хосуудын нэг нь Солонгос явахаар бүртгүүлж. Бүртгэлийнхээ талаар тэгсгээд мартчихсан, эцэг эх болсондоо баярлан хөөрч явтал гэнэт л "Таны нэр ирсэн. Шалгаруулалтад тэнцлээ" гэсэн хариу ирнэ. Тэгээд л энд тэндээс зээл тавьна. Эхнэр хүүхдээсээ салж явахад үнэхээр хэцүү. Ядаж байхад хүүхэд нялхаараа. Гэвч хувь тавьлантайгаа эвлэрэхээс өөр аргагүй. Солонгост очсоныхоо дараа нэг хэсэгтээ л ярьж, мессеж бичнэ. Яваандаа харьцах тоо нь цөөрсөөр нэг л мэдэхэд бие биенээсээ хөндийрнө. Гэр бүл салалт яг иймэрхүү байдлаар үргэлжилнэ. Бараг ихэнх залуу гар бүлүүд яг энэ замаар сална. Бидний эргэн тойронд дор хаяж нэг хүн заавал гэр бүлээсээ салсан байдаг. Үр дагавар нь хэдэн өнчин хүүхэд. Эцгийн хайр, эхийн халамжийг мэдрэхгүй өсч байгаа ирээдүй хойчийн эзэд.

Монгол гэр бүл салалтаар нэлээд дээгүүр бичигддэг орон. Гэр бүлийн салах хүүхдийг хүчирхийлж байгаа нэг хэлбэр. Төрийн зөв зохистой бодлогоор гэр бүл төлөвлөлтийг авч үзэхгүй бол хэдэн жилийн дараа байдал улам л хэцүү болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ талаар төдийлөн ярихгүй байгаа нь харамсалтай санагдах юм. Улс орны гол хөдөлгүүр нь тогтвортой гэр бүл баймаар. Залуусыг эх оронд нь ажлын байраар хангах тухай яригдаж байгаа боловч үр дүн багатай байна. Манай залуусын ихэнх нь хамтран амьдрагч нэрийн дор байдаг болохоор энэ нь төдийлөн бат бэх биш болдог. Хэн хэн нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Гаднаас харахад залуу гар бүл мэт боловч хамтран амьдрагчид. Ядаж л сүүлд салахад амар гэдэг бололтой. Гэр бүл салатын бас нэг том асуудал нь амьдрах орон байр. Аль нэгнийхээ эцэг эхийнд амьдрах нь гэр бүл салалтын томоохон шалтгааны нэг. Өөрийн гэсэн орох оронтой байвал салаад тусдаа амьдраад байх нь утгагүй шүү дээ. Хамтдаа л байхыг бодно. Яг энэ үгийг би олон залуусын амнаас сонссон. Төр засаг минь гэр бүлийн талаар дорвитой арга хэмжээ авч явуулаасай гэж хүллэхээс дээ. Монголын гэр бүлүүдийн үндэс суурь бат бөх байг. 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
amraa (зочин)

bie holdohoor setgel holdono gej yostoi unen ug bn shuu.

Mandahk (зочин)

unen shuu. gehdee gerleheesee omno hani blh hunee sain tanih ni chuhal yum shuu. gehdee ene muu hun gedgiig yaj tanih blee dee. neg arga bol hamtran amidrah. bi hamtran amidrahiig demjdeg ee. gehdee chamaig uguisgeegui yum shuu nz aa. okey.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)