МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Чи ямар сайхан харагдаж байна аа. Битгий доромжил. Муугаа мэдэж байна.

Саяхан сайн таньдаг нэг эмэгтэйгээ "Чи үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна" гэж үнэн сэтгэлээсээ хэллээ л дээ. Харамсалтай нь тэр "Аа чи битгий доромжлоод бай. Муугаа мэдэж байна" гэж өөдөөс уурлалаа. Уг нь би энэ үгийг чин сэтгэлээсээ хэлсэн юм. Ер нь өөрийг магтахад өөдөөс харшил өгдөг нь монгол бүсгүйчүүдийн сэтгэлгээний өвөрмөц онцлог бололтой. Урьд нь ч бас иймэрхүү асуудал гарч байсан. Хэн нэгэн эмэгтэй өөртөө үнэхээр сайхан зохисон гоё даашинз өмсөөд явж байхад нь "Бүсгүй та гайхалтай сайхан харагдаж байна" гээд хэлчихвэл бараг л алгадуулаад авна. Бүсгүй хүний гоо сайхныг ил цагаанаар хэлснийхээ төлөө шүү дээ.

Эрчүүд бид охид бүсгүйчүүдийнхээ гоо сайхныг тунхаглаж байх хэрэгтэй юм болов уу гэж бодогддог юм. Ядаж л найз бүсгүйгээ, эхнэрийгээ шинэ хувцас өмсөж, хумсаа гоё будсан байхад нь "Хайрт минь. Чамд наад цамц чинь ямар сайхан зохио вэ" гээд хэлчихвэл баярлах байх аа. Хараад байхад эрчүүд бид өөрсдөө бүсгүйчүүддээ магтаалын үгийг хэлдэггүй бололтой. Бүүр байг гэхэд ганц удаа ч гэсэн жирийн нэг өдөр цэцгийн баглаа бариад ордог билүү. Хэрвээ бид охид бүсгүйчүүддээ урмын сайхан үг хэлж, сэтгэлийг нь сэргээдэг байсан бол өөдөөс тийм хариу хэлэхгүй л байсан даа гэж сангдах юм. Бүсгүйчүүддээ урмын сайхан үгийг харамгүй хэлж байцгаая. Залуус аа.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Ulemj (зочин)

Би ч бас тэгж хэлж л байсан. Даанч нэг л их сонин сэтгэгдэл төрдөг юм шиг байна лээ. Баярлалаа гээд хэлчиж болноо доо. Би лав иймэрхүү үг сонсож л байсан баярлалаа л гэдий ш д

zaya (зочин)

Gehdee tiim emegteichuudiig bagad ni hen 1 ni goyo bish , chi muuhai gesen oilgolt ogchihdog yum shig bgaan . Yalanguya hoorhon ohiduudiig ataarhsanda ch yumuu humuus muuhai geed bdag , tegeed terend ni itgechihdeg baih , Bi neeree l tiim muuhai yum baih geed . gehdee medeej saihan torohiin zovlon enenees ehleed zunduu baidag bh zarim humuus compliment helj suraagui um shig bgan ,

3apaa (зочин)

За манай Истоорми нэг нөхрийг дэгээдэж унагахаар шийдэв бололтой. Юм алсуураа гэж...

Ulemj (зочин)

хэхэхэхэ

unengejiin (зочин)

зарим гайгүй боловсролтой өөрийн гэсэн амьдрах арга эвээ олцон гайгүй эрчүүд бол зүгээр байхад л цэцнэг бэлэглээл, сэтгэлээр унцан байхад л инээлгэх гээд л байдыншдээ. нөгөөтэйгүүр байнга эмэгтэйчүүдийг муулж баалдаг гарууд байшт. би нээх хэрэлдкээдчаам биш зүэр хэлхэд аягүй бүдүүлэг байгаа байхгүй юу. хүнийг баярлуулж мэдэхгүй. ялангуяа эмэгтэй хүн гэдэг чинь бэлгэнд умбаж байж хайраа цацдыншдээ. тэхдээ шүлгээр бороо мороо оруулкүйл байх л даа. хахаха

unengejiin (зочин)

өө тийн, сторми сайн л залуу байна. нэг бүсгүй хүний өдрийг гэрэлтүүлснээр өөрийнхөө өдрийг ч гэрэлтүүлж чадах хүүхний тэнгэртэй баагий байнлдаа. дараа тэр хүүхэндээ дахиад хэлээд үзээрэй. баярлалаа гэх бий. дандаа доромж ядмаг хулчгар үгс сонссоор байгаад чамаас сонссон үгэндээ ч итгээгүй байх л даа. хайртай дуртай гэлтгүй өнөөдөр сайхан харагдсан хүндээ эр эм гэлгүй урмын сайхан үг хэлчхэд хүнээс сохор зоос ч унахгүйшт. энийг л өнөөдөр бүх юм мөнгөөр хэмжигдэж, хүмүүсийн ухамсар, сэтгэлзүй стресст орсон цагт хэрэгжүүлбэл хамгийн үр дүнтэй арга юм даа. за тэгээд оршлоо аятайхан тавиад яваад байвал хандах зүг өөрөө тогтоншдээ.

stormy (зочин)

Үнэндээ хэн нэгэнд урам өгсөн ч юм уу, бүсгүйчүүдийн сайхан харагдаж байгаа тухай үг хэлдэг л дээ. Харамсалтай нь ихэнх тохиолдолд эвгүй хариу сонсдог. Удахгүй хэн нэг нь хэлж чаддаг нөгөө нь сонсож, талархалаа илэрхийлж чаддаг болох байх аа.

unengejiin (зочин)

tell me

Hurricane-Game (зочин)

ямар хүүхэмсэг гар вэ чи. магтах албатай юу.

Зочин (зочин)

наадах чинь үнэхээр үнэн шүү.монгол залуус маань урмын үгийг тэр болгон хэлээд байдаггүй болохоор тийм сэтгэлгээ эмэгтэйчүүдэд маань суучихдаг шүү.

secretwish (зочин)

одоо ч бас ч гэж нэг нь хэлж нөгөө нь сонсдог болж л байгаашүү, дэмий магтаал биш үнэхээр гоё сайхан харагдаж байгааг нь хэлсэн хүн өөрийг нь бахдан биширсэн харцаар хараад урмын үг хэлүүлж байгаа хоюуланд нь сайхан санагддаг учир бие биедээ сайхан үеийг харамгүй хэлж байцгаая залуусаа

nominka (зочин)

duhh unen unen. nadaa lav urgelj tegj heldeg bol goy oo. tegeed helchheer ygd ch yum goy sanagdaad bdiin :p

баагий (зочин)

эрэгтэй эмэгтэй гэлтгүй ямар ч хүнд урамшуулсан үг маш их хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. би аль болохоор хүнд урам өгөхийг хичээдэг. зарим үед эвгүй хариу сонсдог л доо. тэр нь тэдгээр хүмүүсийн буруу биш ш дээ. хуучин нийгэм маань биднийг ийм болгосон шүү дээ.

SUNSHINE (зочин)

Stromy? chi suuliin ued tusuulluuruu l ih bichdeg bolood bgaa shuu,ene arai tusuulul bish beez? kkkkk :P Neere eregteichuud mine, ehnertee naiz ohindoo duudee eejdee urgelj l compliment helj bgaarai, manai zaluus enendee uneheer bas dutmag shuu. Harin shine jileer l buh emegteichuud eregtei emegtei geltgui buh hunees l ene ugiig sondog bh shuu tee

mongol (зочин)

Amerik Europe huuhnuud bol tuvuggui bayarlalaa gej heleh baih.Mongold ingej heldeg ulamjlal baigaagui.Ingej helj suraachgui.Ene Mongol emegtein niitleg zan

unengejiin (зочин)

уламжлал биш амьдралын хэв маяганцар байсын бишүү айн?

maxx (зочин)

tiimee medne gej heeled neg onigoond orj bileee ichingvirch vgvisgehgvi bol ugaasaa hvleej avch bgaa esreg hvisiinhench sain beltgegedeegvi yum bilee ....vgvi hariult avsaar bgaad dasaagvi gehiimuudaaa.....hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)