МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Эрхэм андууддаа баяр хүргэх ину...

Эрхэм андууддаа баяр хүргэх ину...

Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Учир нь надад гэрэл гэгээ цацруулсан итгэлтэй сайн нөхөд байдаг. Энгийн нэг ажил хийдгээс эхлээд эрдэмтэн доктор хүртэл бүх л хүрээний хүмүүс миний найз. Гүйцэтгэх ажилчинаас дарга даамал хүртэл байдаг найзууд минь надад алтнаас илүү үнэтэй. Хар багаасаа өвөр түрийдээ орж өссөн балчир багын итгэлт нөхөд, арван жил, их, дээд сургуулын, ажлын, блогийн гээд анд нөхөд дэргэд минь байдаг юм аа. Саяхан хэд хоногийн өмнө итгэлтэй сайн найзуудын минь нэг Цолмон охинтой болж бөөн хөөр баяр болсон. Монголын үрсийг маш олон болгох үйлсэд гар бие оролцож байгаа Цолмон, Номин нартаа гайхам сайхан аз жаргалыг хүсч, олон олон үртэй болоорой гэж ерөөе. Үр хүүхэд бурханаас илгээсэн хамгийн үнэтэй бэлэг билээ. Тэр тусмаа охин хүүхэд гэдэг цаанаа л нэг уяхан зөөлөн, энхрийхэн байдаг. Удахгүй өсөж том болоод ээжийнхээ хамгийн итгэлтэй туслах нь болох болно. Тэр цагт охин хүүхэдтэй болсондоо эцэг эхчүүд талархан баярладаг аа.

Блог бичдэг, уншдаг хүмүүсийн дунд Бороо нэрээрээ танил болсон нэгэн эрхэм бол Гантулга маань. Өнгөрсөн долоо хоногт ДОКТОР хэмээх эрдмийн зэргээ амжилттай хамгаалж, эх орны ирээдүйд ихийг хийх нэгэн залуу эрдэмтэн төрөн гарсан юм. Гантулгын шүлгийг уншиж, уярч, ухаарал авч баярласанаа илэрхийлдэг бол энэ удаа докторын зэрэг дэв авсанд нь баяр хүргэж, алга нийжигнүүлэн таших хэрэгэй. Олон олон залуус Бороогийн шүлгийг уншиж, ухаарал өгсөн шилдэг нийтлэлүүдийг шимтэн блог хэмээх ертөнцөд хөл тавьсанаа дурдсан байдаг. Олон шилдэг боловсон хүчин Гантулгаар хичээл заалгаж, Монголын ирээдүйг бүтээлцэх болтугай. Бидний эрдэм мэдлэг харанхуйг гийгүүллэх бамбар адил билээ. Эрдэм мэдлэгтэй байх хийгээд үр хүүхэд нь хүн заяаны оргил тавилан. Үрийн зулай үнэрлэсэн Цолмон, Номин, эрдэмтэн мэргэдийн гал голомтыг бадраахаар докторуудын армид бүл нэмсэн Гантулга нартаа гэрэл гэгээ, аз жаргал, хором бүрийн аз жаргалыг хүсье. Анд нөхдийн холбоо алтнаас ч үнэтэй билээ.

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
Оранж

3 ланд нь ахиад баяр хүргэе......

Үлэмжийн чанар

Баяр хүргье Бороод

Doctor (зочин)

Gudamjind garaad chuluu shidehed neg doctoriin tolgoi haga

Энэрэл (зочин)

ямар гоё бичлэг вэ, нэг л гоё гэрэл гэгээтэй...баяр хүргэе, аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсье. үнэхээр сайхан...

3apaa

/Монголын үрсийг маш олон болгох үйлсэд гар бие оролцож байгаа Цолмон, Номин нартаа/ энд нэг том алдаа байна даа? Гар бие оролцох гэхээр нэг л сонин харагдаад байна даа. Өөр юмаар л хийгээд байх шиг байдагшт багшээ.

Бороод баяр хүргэе. Хэзээ хаана тэмдэглэх гэж байна? гсн :P

ЭЭЛЭРЭГ (зочин)

БАЯР хүргэе...

maya

баяр хүргье ээ, ямар гоё юм бэ

Мауз

Баяр хүргэе.

Anime

wow jia Boroodoo bayr hurgey!!!

ИЩЧЭ

найз гэдэг хүн өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн урсгалд өнгөө үл хувирган үргэлж хамт байдаг билээ. Сайхан бичлэг байна аа

тэр гурван хүмүүст баяр хүргэе ээ

Янзагахан

За Цолмон Номин 2тоо дахин баяр хүргэеээ. Бас охинд болон ээжид нь эх үрсийн баярын мэнд хүргэеээ..

Бороодоо баяр хүргэеээ. Тээр хэзээ? хаана? хэдээс вэ? энэ тэр хэхэхэ

Турьхан (зочин)

бүгдэд нь баяр хүргэе

Attila

Бороодоо баяр хүргэеээ...

Аанхаа

Бороо ч лаг шүү, бүгдэд нь амжилт хүсий

MES POSTZ

Баяр хүргье. Улам илүүг ч чадах улс даа. Энэ эрчээрээ залуусаа.

/ ...Монголын үрсийг маш олон болгох үйлсэд гар бие оролцож байгаа Цолмон, Номин нартаа гайхам сайхан аз жаргалыг хүсч, олон олон үртэй болоорой гэж ерөөе....
Гэснээс хүүхэд хийхэд гар оролцдийёоо? :Р/

Хямраагч (зочин)

Гудамжинд гараад чулуу шидэхэд нэг докторын толгой хага гэж би хэлээгүй шүү... Баабарын хэлснээс шаачихгүй юу

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Энэ гуравтаа баяр хүргье...

Гүээ яахав дээ оршил хэсэг дээр гараар өдөөдөг байж болдээн байгаздээ...

Дээс...

ЗА 3ТАА БАЯР ХҮРГИЕЭЭ

ГАР БОЛ ЕР НЬ БАС ОРОЛЦОЛГҮЙЛ ЯАХАВ....

egg (зочин)

wow!!ганаа доктор болциймуууу? баяр хүргиййй

дурлагч

Цолмон, номин 2-тоо блогоор дахин баяр хүргэе.
Бороодоо баяр хүргэе. Өшөө их сайн үйлс ихийг бүтээгээрэй гэж ерөөе.

AntiDotE

Баярлалаа баярлалаа баярлалаа.

Та бүхэндээ их баярлалаа :P.

bataa

баяр хүргэе бүгдээрэнд нь

MC Аав

3-ууланд нь баяр хүргэе аз жаргал хүсье

БОРОО (зочин)

Баярлалаа түмэн олон миньээ

barbie (зочин)

Bayar xurgey ee!

≡ Панда ≡

Бүгдэд нь баяр хүргий... Шинэ хүүхдэд томоос томоос аз жаргал хүсий

Коала

өө бүгдэнд нь баяр хүргэе ээээ

Yomega-L (зочин)

Yaaaar goy bichdeg um beeeeeeeeeeeeeeeee...
bayr hurgii bayr hurgiii... ura ura ura.. geeloo :P

classic

баяр хүргэе ээ

~Freedom writer~

Хөөх хэсэг блогоос тасарцан бсан их сайхан зүйлс болжээ. Бүгдэнд нь баяр хүргэе эээ.....

AEЯO

3ууланд нь баяр хүргий аз жаргал гүсий :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)