МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хүүхдийн төлөө тэмцдэггүй хүүхдийн байгууллагууд

Маргааш олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Саяхан болтол "Хүүхэд манай баясгалант ирээдүй, Бүхнийг хүүхдийн төлөө" хэмээн тунхаглаж байсан. Магадгүй энэ супер тунхаглалууд одоо ч гэсэн хэвээрээ байгаа байх. Монгол Улс яг ийм агуулга бүхий уриаг урдаа барьдаг, хүүхдийн эрхийг хамгаалдаг гэгддэг 700 гаруй байгууллагатай гэж байгаа. Харамсалтай нь 1000 дөхсөн энэ олон байгууллага хүүхдийн эрх, гэрэлт ирээдүйн төлөө хийж байгаа зүйл байхгүй нь харамсалтай. Хаа сайгүй хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэл гаарчихаад байхад хүүхдээр овоглосон 700 шахам байгууллага ганц үг ганхийсэнгүй. Хоёр сар хүрэхгүй хугацаанд тав, зургаан балчирхан үрс балмад этгээдүүдийн хүчирхийллийн золиос боллоо. Хүүхдийн нэрээр мөнгө олдог, хүүхдийн эрх ашиг хамгаас дээгүүр тавигдана гэж сүрийг бадруулан орилогчид сураг ажиггүй суусаар.

Хүүхдийн төлөө гэж бахдалтайгаар орилогчид жилдээ ганцхан удаа "хүүхдийн баяр" нэртэй өдрөөр л гэнэт хаанаас ч юм бэ гарч ирээд "Хүүхдийн эрх зөрчигдөж байна, Бид л хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлэх ёстой" хэмээцгээн хий хоосон үлгэрээ ярьцгаана. Сүхбаатарын талбай дээр зургийн уралдаан зарлаж, дугуйн уралдаан зохион байгуулсан болоод нөгөө баяр нь өндөрлөнө. Иймэрхүү хөгийн ажиллагаагаа "Бид хүүхдийн эрхийг мөн ч сайн хамгаалж байгаа" гэж ярин зурагтаар гарахын түүс болно. Цаана нь эрх нь зөрчигдөөд, балмад новшнуудын гарын шүүс болоод байхад хүүхдээр овоглодог байгууллагуудын эрхэм тэргүүнүүд яагаад таг дуугай суугаад байна аа.  Хүүхдийн эрхийг төлөө дуугарах, тэмцэх цаг чинь ирсэнээр барахгүй магадгүй өнгөрчихөөд байгаа юм биш үү. Ер нь Монгол хүүхдийн эрхийн төлөө огтхон ч тэмцдэггүй хүүхдийн байгууллагаар баян орон бололтой. 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

харин тхх,

Цэнхэр нүдэн

Ярьдаг шигээ хийдэг болоосой.Аль дээр ТВ-р их л сайхан юм яриад байнлээ

maya

сүүлийн үед гарч байгаа хэргүүд арай л аймшигтай санагдаад байгаа юм, хүүхдийн төлөө гэдэг үгийн саалийн үнээ болгосон хэдэн тарган гахайнууд л сууж байгаашд

Аянчин

харин тэх... Хүүхдийн нэрээр овоглосон энэ олон байгууллагуудын тоотой хэд нь л чин сэтгэлээсээ үйл ажиллагаа явуулдаг. Эхэнх хэсэг нь янз бүрийн төсөл хөтөлбөрөөс мөнгө саадаг ганц хоолны сав нь....

bataa (зочин)

huuhdiin baiguulaga baigaan ih yum bish uu aan
harin arhinii baiguullagaas olon baih yostoi baih

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)