МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Дагинахан чамдаа

Дагинахан чамдаа

За. Хөөрхий муу Сторми нэлээн хэдэн жилийн өмнө манарч яваад хальт бичмэр аядаж байсан нэг шүлгэрхүү юм орууллаа. Шүлгэн бороо ч юм уу бусад бичдэг хүмүүсийн хажууд ч ИЧМЭЭР ДАМШИГ ДАА. За тэгээд уншиж үзээд битгий шоолоорой.

Ай дагинахан минь ээ

Атгахан нүдний баясгалан минь ээ

Аядуу ялдам занд чинь

Ангир сэтгэл минь дасаад байна

Бадамлан асах зул минь ээ

Баясах сэтгэлийн минь хурхан минь ээ

Бахдам ялгуун төрхөнд чинь

Бага багаханаар тэмүүлээд байна

Галын дулаан илч минь ээ

Ганцхан зүрхний минь цохилт минь ээ

Гэнэн тунгалаг харц чинь

Гэмгүй ихээр татаад байна

Үүлэн сиймхийн дундаас

Үлэмж тодрон харагдах

Үүрд гэрэлтэх нархан минь ээ

Үеийн танхил амраг минь ээ

Зөөлөн халуун уруулыг чинь

Зөнгөөр нэгэн шүргэхсэн дээ

Зүүн гараараа тэврээд

Зүрхээ нэгэн мэдрүүлэхсэн дээ

Сэтгэлийн ганцхан дагина минь ээ

Сэмэрч гандахгүй цэцэгхэн минь ээ

Сэтгэл юугаа нээгээч дээ

Сэтгэлийн бадам зул минь ээ...

 

 

   

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
single_leaf (зочин)

сторми анд минь чи харин энгийн үгээр уянгатай гэгч нь биччихсэн байх чинь вэ... илүү ухаж гүн сэтгэж зовохгүй... энгийн утга нь тод ойлгомжтой бас уянгатай... халилтай...

Ulemj (зочин)

Зүгээр л шүлэг байна ш дээ. Би бас нэг дэвтэртэй ухаантай юм гэхдээ бичсэн зүйлүүдээ олонд дэлгэхгүй ээ хэхэ. Ичив

мвв (зочин)

ЭЭ Үлэмжээ дэлгчаач дээ дүхүү

саншайн (зочин)

goe bichsen bna shde

secretwish (зочин)

дурлал хүнийг дуучин болгодог гэдэг шиг... шүлэг чинь таалагджийн

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Дурлахаараа бүгд л шүлэг бичдэг. Шүлэг чинь өөрөө дурлалын нэг хэсэг юм шүү дэ.

stormy (зочин)

Шүлгэн бороо-д. Сэтгэгдэл үлдээсэнд талархаж байна. Мань чинь энийг дурлаж бичээгүй юм аа. Зүгээр л санаандгүй байж байсан чинь л... Би нээрээ хүнд дурлаж хайрлах юмсан даа. :-)

itsme (зочин)

яасан ч мундаг бичдийм дээ. мундагиймаа

Гандирс (зочин)

Уншсан чинь ардын дуу шиг санагдлаа. чи ч лаг юмаа.

мөөгий (зочин)

харин дажгүй болж шүү хэн ч уншисан ойлгохоор цааш нь зохиогоод байж дээ хө амьжилт хүсий

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)