МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Булшин дээр минь ирээрэй

Булшин дээр минь ирээрэй

Би үхэж... намайг хүмүүс мартахад

Сүүдрээрээ гэрэл цуулж

Булшин дээр минь нэг ирээрэй

Сүнс минь чамайг танина

Мартсан бүхний сүүлд

Мартаагvй үлдсэн чамд

Хөмөрч унасан манан баярлана

Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс

Өвдөн байж баярлана

Хажууд сөхөрсөн уулс

Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж

Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна

Бавуугийн Лхагвасүрэн

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
AEЯO

"Хайртай байж дээ үнэн байж гэж

Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна"

дурлагч

Ёоёоёо амьдад нь 1 уулзчихгүй этр..
Гоё шүлэг байнөө

Хүслэн (зочин)

Хагацалд сүүмийсэн өвс

Өвдөн байж баярлана

Янзагахан

Анх уншахад хамаг шар үс босчихсон юм шиг болж билээ

Zeusy (зочин)

Гоё шүлэг байна

Турьхан (зочин)

гоё шүлэг шүү. Б.Лхагвасүрэнгийн шүлгүүд их гоё уран тансаг үгтэй байдаг.
Би Солонго билээ гээд шүлгэнд нь илүү дуртай.


Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би

Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би

ЭЭЛЭРЭГ (зочин)

гоя...

MC Аав

Агуу шүлэг шүү

Зочин

Uneheer goy shuleg um aa

Зочин

Таныг оршуулахгүй чандарлахгүй булшлах гэж байна уу аймаар хүмүүс вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)