МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хотын соёл-хотын залуус

Хотын соёл-хотын залуус

Нийслэлчүүд хотын соёл гэж ярих дуртай. Тэр дундаа залуус. Би өөрөө чгэсэн энэ сэдвээр ярьдаг л даа. Энэ сэдвээр хамтлаг дуучид нь дуу хийж, өөрсдийгөө хотын гэх залуус хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьцгааж бичицгээж сүйд болдог. Тэгсэн хэрнээ яг юуг хотын соёл гэж томъёолох гээд байдаг нь тодорхойгүй. Хөдөөнөөс баахан улсууд орж ирээд их хотыг маань сүйрүүлээд байгаа ухааны юм л яриад байх нь тэр. Яахав зарим тохиолдолд нүүн ирэгсэд томоохон асуудал үүсгээд байгаа нь бол үнэн. Гэвч бодит байдлыг өөр талаас нь  бас нэг хараад  байхад нөгөө хотын соёл гэж ярих дуртай ганган машин хөлөглөж, үнэтэй тамхи татсан залуус өөрсдөө хотоо эвгүй өнгө зүстэй болгоод байх шиг. Татаж дууссан тамхины ишээ ташиныхаа цонхоор жишимгүй шидчихнэ. Ганган чамин машины цонхоор тамхины иш шидэгдэхийг харах эвгүй л юм билээ. Мэдээж эзэн нь өөрийнхөө машинд хогоо ингэж шидэхгүй байх.

Амнаас ялгардаг шүлс болоод бас бус шингэнээ пар хийтэл нь хаа таарсан газраа хаячихна. Уусан ундааныхаа лааз, хоол хүнсний үлдэгдэл гээд элдэв хогоо хаа таарсан газраа хаяна. Тэгээд л нөгөө муу хөдөөнийхөн рүү хамаг булхайгаа түлхээд байх нь хэр шудрага вэ. Уг нь хотын унаган иргэд гэгдэх залуус өөрсдөө шилжин ирэгсэдэд үлгэр үзүүлж, тэдэнд хотын соёлынхоо наад захын элементийг таниулж баймаар. Хэн ч гэсэн шууд бүхнийг мэддэг, чаддаг болоод төрдөггүй шиг энд тэндээс нүүн ирж байгаа хүмүүст асуудлууд тулгарч л таарна. Ер нь аливаа өөрчлөлтөө өөрсдөөсөө эхлүүлэх нь зүйд нийцэх мэт. Ядаж л гаргасан хогоо хаях газарт нь хаядаг, тамхиныхаа ишийг машиныхаа цонхоор шидэхээ больчихвол хотын соёлын нэг хэлбэр нь шүү дээ. Хүн болгон бие биедээ энэ мэтийн жижиг зүйлээр үлгэрлэж чадаад байвал хот маань аяндаа цэмцгэр болох нь гарцаагүй ээ.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

Нарийнлаг байцгаая гсн Байгаа орчин бас хүмүүнийг өөрчлөх ид шидтэй бөлгөө

Тав дугаар сар

Санал нэг байна.

Цоомоо

хотын соёл гэж нэг айхтар юм байнаа тэ

ИЩЧЭ

Зажилж байсан бохио хаях гээд хаях газар олдкуу бариад яваад байх жишээний

Ицми

сайххх унтахысаанн кк

Аанхаа

Хамгийн энгийн жишээнээс л эхлэх хэрэгтэй, энэ бол хог. хог хаясан хүнийг асар их торгодог болчуул хэн хаяхуу дээ, тэгээл яваандаа суралцах байх.

дурлагч

Гудмаар алхахдаа баруун гар талаа барьж алхах, шатан дээр ч мөн адил, хаалган дээр гарч байгаа хүндээ түрүүлж зай тавьж өгч гаргана.
Эмэгтэй хүнтэй гудамжаар явж бйагаа тохиолдолд эрэгтэй хүн машин зам талдаа явна. Шатаар өгсөхдөө хойно нь, буухдаа урд нь орж явна гээд этикет бүхэл бүтэн том урлаг цаана чинь байна. Сууж, явах, идэж уухаас өгсүүлээд хаана юу нь дотор явж байна гээд тус бүрт нь ангилаад биеэ авч байдлыг нэг бүрчлэн засан юм байна. хэрэв их хотын оршин хүн мөнөөс мөн бол баримтлах ёстой гээд.

Elkhan

Субботник гээл сайхан төлөвшүүлэгч байжүлээ...

AEЯO

За ядаж л уусан юмандаа сав нь болоод явчих хэрэгтэйдээ :P

Runner

тамхины ишийг бол яалтачгүй хаядаг л юм. би буруутай.

Аниргүй (зочин)

би мэдды тэгээд харды ажды ингэээээээд л нэээх хөөрхөн альт ч юм шиг тоглолтын дараа бол хог мог нь гайгүйшшшш гэхдээ тэр тоглолт дор хаяж 5000аас доошгүй үнэтэй байх хэрэгтэй байх л даа. харин тэгэээл нэххх мэтал ч юм шиг тоглолты дараа бол энүүгээр нэг тамхины иш тэрүүгээр нэг пийбний шил лааззззз. тэхээээээр хүн хүнээсээ өөрөөс нь шалтгаалах байх


за энэ ч нэээх хамаагүй л дэээ. би яг юу гэх гээд байгааг чинь нэээг их сайн ойлгосонгүй угаасаа орой 4өөөс хойш юууу ч ойлгохгүй болчды



тэгэээээд л энэ тэнд дууурь муур үзхээр бол найс шүү дээ хүмүүс нь хөөрхөөөөөөөөөөөн тэр өлгүүрийн тэнд алаан болоод байхгүй харин тэгэээл нэг гошин тоглолт моглолтын дараа бол жинкэн алаан болдышшшшш

Chimgee (зочин)

Санал нэг байна аа. Бид өөрсдөө үлгэр дууриал болж, шилжин суурьшигсдыгаа welcome хийх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ, бараг тэгж ярьвал, хөдөөнийхөн чинь байгаль дэлхийдээ илүү хайртай, хог цаас гол усандаа хаяхыг цээрлэдэг юм шиг санагддаг. Зөв өнцгөөс нь харж, асуудлыг хөндсөнд баярлалаа :)

Эхлэл ДИЗААН

Хог хаях хаяхгүй гэдэг дээр бол миний бодлоор хүн өөрөө цэвэрлэж байж л ойлгож хаяхгүй байх тэрнээс наана бол тэр ганганчууд хаясаар л байх болно

харин манай гудамж талбайг цэвэрлэдэг цэвэрлэгч нар л хотын соёл гээчийг өөртөө цогцоор шингээчихсэн амьдарч байгаа байх

дээр лав поо лаг машинтай хүүхэн байна гээд ярьчихсан явж байсан чинь цонхоороо идэх юмаа шууд хаяж тэр миний машааны цонхон дээр наалдаж нтр нөгөө хүүхний талаархи сайхан сэтгэгдэл сээгс хийхээс нааш өөрчлөгдөхөөргүй уналаа шд

Оранж

энэ нэгэст бас маазраад амжчиж.
ядаж л хогоосоо эхлэх хэрэгтэй үнэн үнэн...

Сатон

huduuniihun gd bgaa chin huurhii min yas yuman deeree hotdoo harin ch tseverhen bdag bh shuu soyol ni l yuviin gehees uhamsar ni havigui sain

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Хотын соёл гэж Солонгос загвартай хувцас өмсөж, Франц сүрчиг, Итали гутал, Хятад хоол, хэдэн мэдэх мэдэхгүй гадаад үг монголтойгоо хольж хэлэхтэй андуураад байгаа юмыг яалтай билээ дээ энэ залуусыг

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

хүн нийгэмдээ зохицохоос нийгэм хүнд зохицоно гэж үгүй.

***ЛуНа***

би бас яг ингэж боддог...
бусдад хэлдэг...
зарим нэг нь хэрэгжүүлдэг...
харин зарим нэг нь үл тоомсорлодог...
бодуул тэд нар тэнэг бхөө гссс...

H.Ray

Уг нь хотын унаган иргэд гэгдэх залуус өөрсдөө шилжин ирэгсэдэд үлгэр үзүүлж, тэдэнд хотын соёлынхоо наад захын элементийг таниулж баймаар. Хэн ч гэсэн шууд бүхнийг мэддэг, чаддаг болоод төрдөггүй шиг энд тэндээс нүүн ирж байгаа хүмүүст асуудлууд тулгарч л таарна.

...тийм ш дээ, бас Чимгээ үнэн хэлж

Hojgor (зочин)

Goe shaasan bn.

iboxBEAT-_-

chiher ym hum idcheed hogiin saband hayan oldohgui bol karmaandaa hiigeel ybaj surj bgaa. neeh soyoltoi zaluu shig hund haragdjiisnaaa karmaagiin uudlasan chin esreg tesregeer haragduul yaanaa. hehe :D

showtimer (зочин)

Taivanid neg Mongol zaluu tamxinii ishee gazar xayad baij baital tsagdaa ireed shuud borooxoigooroo tsoxiod av gej manius ugiin sharalxuu yum chini yu gej avaxav xederleetxej tegsen nuguu tsagdaa barij avaad 3 xonog xel uggui xoriod gargaj ireed 5 banzdaad uxaan aldxaar ni us tsastaj sereej baigaad daxiad 5 banzdaad xuuguud yavuulsan gesen Amidraldaa axiad tamxinii ishee xayaxgui biz xaxa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)