МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гурван зургаагийн ЕС

Гурван зургаагийн ЕС

Өчигдөр өдөр байж байтал хөөрхий муу ходоод маань нэн ихээр өлсөв. Байгалын зөн совингоороо Сторми миний бие аяга хоол олж ходоод руугаа шидэхээр иргэний зориг гарган түрийвч юугаа нэг тэмтэрч үзээд гарч өгвөө. Гайгүй газар оръё ч гэсэн санхүү муу байснаас шалтгаалан нэг жижигхэн цайны газар орлоо. Багштай цай, гурван першкитэй аваад захын нэг ширээн дээр тухаллаа. Уг нь ч тийм тухлаад баймаар газар биш ч гэлээ идэх хоолоо хүндлэх хэрэгтэй.

Төд удалгүй гаднаас олон хүмүүс орж ирлээ. Би ч өөрийгөө булган сүүлтэй золиг юм даа гэсэн шүү юм бодоод дотроо инээж суулаа. Олон хүн араас орж ирсэн юм чинь. Тэдэн дунд арван жилийнх бололтой 4 залуу орж ирлээ. ямар хоол идэх талаараа нэлээд удаан зөвшилцсөний эцэст першкин дээр тогтов бололтой. Харамсалтай нь тэдэнд тоо бодох дөрвөн аргын аль нь ч байхгүй бололтой. Гурвыг зургаад үржүүлэхээр ЕС гарна аа гээд л нэг нь зүтгэх юм. Харин нөгөө нэг нь АРВАН ХОЁР гэж зүтгүүллээ. Энэ хэтрүүлэг биш шүү. Үнэхээр ой гутах шиг болсон доо. Нэлээн сүүлд нэг нөхөр нь АРВАН НАЙМ ш дээ гэж арай гэж бодсон бололтой хэлж байх юм.

Харамсах ч шиг болсон. Юу гэсэн үг вэ. Одоо болтол тооны хүрдийг мэдэхгүй байгаа ахлах ангийнханыг буруутгах уу. Эсвэл бага ангийн багшийг нь буруутгах уу. Монголын боловсролын систем аль хэдийн уналтандаа орчихож. Хэдэн жилийн дараа дахин сэргэх бол. Уг нь хуучин системийн үед бичиг үсгийн боловсролоороо Монгол Улс нэлээн дээгүүр бичигддэг байсан. Одоо харин тэр рейтингээ нэгэнт гээчихсэн бололтой. Наад захын хэдхэн хүүхэд ийм байдалтай байхад өөр бусад нь ямар байгаа бол. Энд бүгдийг нь нийтээр нь шүүмжлэх гэсэнгүй. Сурлага сайтай хүүхэд олон бий. Бүгдийг нь жигд супер болгож чаддагүй юм аа гэхэд ядаж дөрвөн аргын тоог зөв боддог болгохсон доо. Ирээдүйд дэлхийн тавцанд гарахын тулд, хүчирхэг үндсэтэн байхын тулд боловсрол л хамгаас чухал гэж боддог. Сайн боловсролтой байхад хөрөнгө мөнгийг босож болох биз ээ.        

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
SUNshine (зочин)

yaana da, haramsaltai l yum. Zarim n surguulid ch surdaggui bgaa daa

Suns (зочин)

10n jiliin huuhduuded toonii mashin heregluuldeggui bolgoh heregtei gej munhag bi bodnom

Давка (зочин)

хэлэх ч үг алга.......

itsme (зочин)

3х6-ийн 16 биш үү... буруу юу тэй... зөөз ккк

tsoomo (зочин)

пай зааз

My Notes (зочин)

Ёстой хэлэх ч үг алга. Энэ бол эмгэнэл...

Tsuki-Yama (зочин)

За тээд одоо юу гэмээр ч юм бэ дээ. Юугаа хийжийдэг золигнууд вэ ?

ulemj (зочин)

Пэээш

Gtulga (зочин)

Ай хөөрхий.

Hannibal (зочин)

гурван зургаа чинь... зургаан зуун жаран зургаа бишүү kkk. Хүүхдүүд бүр 00 болж байгаа юм байна даа

НАРГИЛ (зочин)

хайн... гуруун зургаа гучин зургаашд :D

secretwish (зочин)

зооз

хэхэ (зочин)

Ийм л болж байгаа шүү дээ. Тоогоо олигтой бодож чадахгүй хүмүүс цаашдаа яаж амьдралд ухаан гаргаж амьдарна аа. Хэцүүхэн л байна байх даа хөөрхий гэж

chimgee (зочин)

xexe hetsuuhen l hun bn

Oogiinoo (зочин)

:-(

LoveLove (зочин)

техникийн дэвшил хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт аймар нөлөөлжийн тооны машин, рс гээл бодохоосоо залхуураад бас амарчлаад

навч... (зочин)

боловсролын өрөвдмөөр системийн үр ач...

Амарсайхан (зочин)

Тооны машины ач даа. Манай хоёр хүү сайн харж байхгүй бол тооныхоо даалгаврыг гар утсаараа хийчих гээд зовоогоод байдаг юм аа. Хүрд цээжлэх хэрэггүй гэдэг болсон цаг шүү дээ.

Эрка (зочин)

яанаа энэ байдлаараа бол монгол удахгүй сүйрэх байхдаа. та тэр үед татаж унаталаа инээсэн үү? би бол амандах хоолоо буцаж гартал инээх байхаа кэкэкэ

botula (зочин)

huuhduud argagui.bankind ochood mungu soliulahaar ali hanshaar bodohoo medehgui ta hudaldaj bgaa biluu,hudaldan avch bgaa biluu geed l asuuhiin.bur neleed olon tohioldol shuu.ug ni bankind toond gaigui tolgoi siireg humuus ajilladag gej boddogiin.

Ганзориг (зочин)

энэ арай дэнэдэнэ ээ. үнэн бол ш дээ. хэлэх үг үгт олдохгүй юм байна, юу ч гэмээр юм бэ дээ. тэнэг малууд минь ээ шоу моу, пари пори гэж явахын оронд ядаж хүрдээ цээжлээдхээч!!! /маск аас иш татав./

ssainnaa (зочин)

үнэн үнэн. АХА-г хар лдаа гошин шог шиг юм яриад л байж байхийм байнашд. инээдэм биш ханиадам болоод байнаа хө...

zochin (зочин)

naaduulchini suut 60 setgegchdiin 4 ni yum bishuu. /2*2=6/

bolor (зочин)

Mongold bolovsroliin sistem unaltiin baidaltai baigaag xun bolgon oilgoj baigaa. Xamxgiin anxnii deed surguuli 13 r zuund baiguulagdsan geed l demii yum bichij baixaar. Xuuxduud maani bolovsrol muutai bol delxiin xogjiloos xeden zuun jileer xotcorloo shuu dee. Niigmiin, axui, uls toriin bolovrsrol ard tumend alga bolood etcestee Chingisiin Mongol gej gej tceejee deldsen teneg mulguu xumuus, avilgald ortson adgiin teneg toriin tusheedeer duurlee. Bolovrol ondortei nas togtson, xulgai xiix shaardlaggui shunal ugui xur buayan,ard tumendee xairtai setgel n saixan eronxiilogchtei bolimiimson gej moroodjiinaa. Bolovrol ondortei ard tumentei baij bolovrol saitai xunee songox baix daa. xuuxduudiin maaani moroodol bielex boltugai. Bi ch moroodsoor yavaad l duusax n dee. Nogoo moroodold mongo tolox bish geed, ish chaavaas. Daxin bosoj irxiin tuld unaj surax xeregtei geed l, dandaa unaj tusaj yavsaar l baina daa.

10 жил (зочин)

Зассссс сүртэйн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)