МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үр хөндөлт амь зогоох хэрэгсэл гэж үү

Үр хөндөлт амь зогоох хэрэгсэл гэж үү

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн гэх тодотголтой эмнэлгүүд нэлээд том байр суурь эзлэн оршино. Байрны нэг давхарт голдуу байрлах эмнэлгүүд чухамдаа үр хөндөлтөөр л амиа зогоодог болоод байна. Монголд жилд дунджаар 15000-16000 эмэгтэй хүсээгүй жирэмсэлэлтээ таслуулдаг гэсэн статистик тоо байдаг аж. Үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдийн дундаж наслалт 20-25. Харамсалтай нь энэ тоо жил ирэх бүрийд улам залуужиж байгаа талаар мэргэлийн эмч нар халаглан ярьцгаадаг. Тэгж их халаглаад сүйд болоод байгаа бол хүсээгүй жирэмслэлтийн талаар өргөн хүрээтэй сургалт болон төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулмаар. Үр хөндөлтийн хор уршиг маш их гэж ирээд л ам булаалдан ярьдаг. Энэ нь үнэн л дээ. Ялангуяа эхний жирэмслэлтээ хүчээр хөндүүлвэл дахин үр тогтох магадлал үлэмж хэмжээгээр буурдаг. Зарим нэг хүн олон хүүхдийг яаж тэжээх юм бэ. Амьдрал хэцүү байна гэх нь элбэг. ганц хүүхэд тэжээж болсон юм чинь яагаад хоёрыг болохгүй гэж.  

Бид олон арван төслүүд хэрэгжүүлж байгаа, үр дүн нь ч эерэг сайн байгаа гэж зурагтаар ярьцгаадаг эрхмүүд ер нь үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтийн талаар ямар нэгэн зүйл хэр хийсэн байдаг юм бол оо. Монголд дунджаар 50000 орчим нярай мэндэлдэг гэсэн бас нэг сайхан тоо бий. Харамсалтай үүнээс олон эх үр хөндүүлж байгаа нь харамсалтай. Дээр өгүүлсэн 15000-16000 үр хөндөлт зөвхөн улсын гэх эмнэлгүүдийн гаргасан статистик. Үр хөндөлтийг аль болох багасгах нь наанадаж эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, цаанадаж улс орны эрх ашигтай холбоотой. Манайх шиг хүн ам багатай улсад төрийн томоохон цогц бодлого хэрэгжүүлж, хүн амаа өсгөх нь чухал. Хотын боломжийн амьдралтай айлууд их олондоо л гурван хүүхэдтэй. Голдуу ганц хүүхэдтэй. Төрөөс олон хүүхэд гаргаж өсгөж хүмүүжүүлсэн эхчүүдийг урамшуулан дэмжиж чадвал хүн ам хэдхэн жилийн дараа овоо хэдээр нэмэгдчихмээр. Социализмийн үед байсан хүүхэдгүйн татвар мэтийг сэргээсэндээ ч ер нь буруудах зүйлгүй мэт. Тухайн улс орны ямар түвшинд байх нь хүн амын тооноос шууд хамаарна. Ер нь Монголын үрс хэдий чинээ олон болно ирээдүй маань төдий чинээ гэрэлтэй байх болно оо. Монголын үрс маш олон болтугай.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Ulemj (зочин)

Энэ үр хөндөлтийг зогсоох хууль гаргамаар ч юм шиг. Даанч их олон эсэргүүцэлтэй тулгарах байхдаа. Тухайн улсад 5 сая хүн амтай бол ямар нэгэн хүнд үйлвэрлэл, үйлчилгээ ашигтай гэсэн судалгаа байдаг санагдаж байна. Нэг нэгнийгээ тэжээх сайхан арга шүү дээ. Хятад улс дэлхийд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ нэгд ордог мөртлөө Америкийг гүйцэдгүй юм. Учир нь Хятад өөрөө том хэрэглэгч учираас үйлвэрлэсэн бүтээгдэхүүн нь өөрийнхөндөө үлдчихдэг.

demberel (зочин)

ulemj buur zogsooj bas bolohgui bhaa

саншайн (зочин)

Хэрвээ гаргамааргүй байгаа бол яагаад хамгаалаад яваад байж чаддаггүйн болоо,эмч нараар хэлүүлэлтгүй л нас биеэнд хүрсэн эмэгтэйчүүд мэдэж л байгаа шдэ уг нь бол. Өөрийнхөө бие бодохгүй бас тэр бяцхан амьтныг амийг тасалж байдаг хүмүүсийг ойлгохгуй юм, зарим нь яахав санаандгүй алдсан байж болох л юм, тэхдээ л 15000-16000 ба тэрнээс их байгаа гэдэг арай л дэндүү тоо байнааа. Харамсмаар юм.

Ulemj (зочин)

Бага ангиас нь бэлгийн бойжилт, эрүүл ахуйн хичээл сайн орох хэрэгтэй. Манайхан чинь их бүрэг ичимхий хүмүүс дээ. Би санаж байна манайд тийм хичээл ороход пээх паах гээд л орилолдож байсаныг нь гэхдээ яваандаа ямар чухалыг нь ойлгосон л доо.

ET (зочин)

Абортыг одоо хуульчлан биш, зүгээр ЭМЯ-с гаргасан заалтаар зохицуулж байгаа. Тиймээс тэр заалтандаа нэмэлт өөрчлөлт оруулчихвал ч... Намараас үр хөндөлтийн эсрэг чимээгүй жагсаал хийгдэх байх. хэрэв амьдралыг дэмжиж байвал тэрэнд оролцож болох байхаа....

SSS (зочин)

manai ulsad hun am.n usult chuhalshd. tm boloh.r 1 hun uuriiguu ydaj 2 bolg.d uldeeh heregteishd.

zaya (зочин)

abort hiilgeh ni ayultai adaglaad l ur bolgoh ch yum uu uuriin bied surug nuluutei bolohoor er ni bol zuvshuuruh ni buruu bhaa.

ар (зочин)

хар цагаан

babydoll (зочин)

end zuvhun comment uldeeged zogsohig hussengui uurin medeh zuile nemrelsen n deer bolovuu gej bodloo ingeed ta buhen my blogoor zohilj sanaa bodloo huvaaltsana uu

stormy (зочин)

Naiz mini teged linkee uldee l dee

tuya (зочин)

vneheer zailshgvi argagvi bdald orson l hvn hvvhdee avhuulna ene bvhniig buruutgaad demii bha duranda durtaida hen ch iim alham hiihgvbi shvv dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)