МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Чамдаа хайртайгаа өөрөөрөө тангараглая, хайрт минь

Түүнийг харахаар би үнэндээ галзуурах шахдаг байлаа. Дуу хоолойг нь сонсож, харц тулж, инээмсэглэлийг нь харахгүй бол дотор бачимдан ёстой л үхэх дөхнө. Түүний минь нэр ямар сайхан гээч. Булбарай хөөрхөн хацар, шулуун тэгш нуруу, сүмбэн сайхан хуруу. Миний нүдээр тэрнээс минь өө лав харагдахгүй ээ. Харц тулахаараа ялимгүй улайчихна. Тэгээд тэрүүхэн тэндээ инээмсэглээд л... Уулзаад хамт байхад юугаар ч сольшгүй агшнуудтай би учирдаг. Болдог бол цаг хугацааг зогсоочихмоор. Харамсалтай нь цаг хугацааг зогсоож дөнгөхгүй юм даа. Хааяа хамтдаа ойрхоон салхинд гарчихна. Ёстой л хорвоо дээр хоёулхнаа юм шиг л жаргалтай. Даанч цаг жигтэйхэн хурдан урсчихна. Түүнээсээ мессеж авах, бас явуулахдаа үүлэн дээгүүр хөвөх мэт болно. Гарнаас нь атган суухад хорвоод хамгийн жаргалтай нэгэн болон хувирна. Бас болоогүй өөрийгөө цагаан морьтой ханхүү гэж төсөөлнө.

Намар оройхон би түүнийгээ анх харж билээ. Анхны харцаар хайртай болно гэж байдаггүй юм аа гэж хэлэх хүмүүс олон л байдаг. Гэхдээ анхны харцаар хүн дурладаг юм. Хайр сэтгэл хэлүүлэхгүйгээр нэг мэдэхэд л дэргэд ирээд зогсчихсон мөр лүү зөөлөн цохино. "Хөөе. Таны хайр ирчихлээ, залуу минь. Хайр сэтгэлийн ариун ертөнцөөр тавтай морил" гэж хэлдэг. Түүний минь уруулын амт хорвоо дээр миний мэддэг хамгийн тансаг амт. Түүнийхээ нүдийг үнсэхэд уруул минь салж яддаг. Түүнийхээ дулаан халуухан тэврэлтийг дандаа санадаг. Бүр хамт байхдаа хүртэл чамайгаа би санадаг аа. Түүнийхээ биед уусан нэвчиж, өглөө бүрийн нарыг хамтдаа угтахыг ямар их хүснэм бэ. Атгахан жаахан зүрхнийхээ мянга мянган цохилтын тоогоор чамдаа би хайртай. Чамдаа тэнгэрийн оддыг авчирна гэж амлахгүй ээ. Чамдаа хайртайгаа аль нэгэн бурхнаар биш, гагц өөрийн үнэн ариун хайр сэтгэлээрээ тангараглаж байна. Чамдаа би хайртай.

За энэ жижигхээн өгүүлэл маягийн юмыг энд тэнд чөлөөтэй ашиглаж болно оо. Дотроос нь хэсэгчлэн авч авч бас болно. За тэгээд хайртай бүсгүйдээ, залуудаа бага сагахан засвар хийгээд явуулж бас болно л доо. Хайр сэтгэлийн тунгалаг наран та бүхнийг үүрд ивээж байг.    

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Гоёо бичсэн байна шүү.

Зочин (зочин)

Чи чинь хайрлаж дурлах юмсаан гээд л байсан. Шатаж л яваа юм байна шдээ.

sunshine (зочин)

Eoooooe goe bichjee, hen negen hunees tehdee uuriih n chin setgelees garj bgaa iim ugiig l sonsoh esvel avah goe bh, tegeed chi hund zoriulj bcihseniig hun ashiglaj uur hund yavuulna geheer joohon tiimhen l yum.

stormy (зочин)

Эрхэм зочинд: Найз нь хайрлаж дурламаар л байна шүү. Даан ч болохгүй юм. ;-) Би энийг зүгээр л төсөөллөөр бичсэн юм аа. Тэгж шатаад бариад байгаа юм алга даа. Би тийм нэг сайхан хайр сэтгэлийг мөрөөдөөд л байна.

woofer (зочин)

Зарим кинон дээр л ийм юм гардаг ш дээ гэхдээ мөрөөдөл биелэнээ гэж.

tuya (зочин)

stormyd udahgui saihan hair irne gedegt naidaj bn shuu

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Амжилт хүсье Сторми найздаа

464 (зочин)

Би бүдүүлэг байхыг хүсээгүй ч, өөрийн сэтгэгдлээ үлдээе. Шал хэрэггүй, цаг үрсэн хог гэж хэлэх байна.

sunshine (зочин)

Hairiin burhan stormy-g iveeg! chi hairtaigaa uchirval ih goe goe yum bichih yum bna, tusuulluuruu ingej bichij bgaa yum chin

Зочин (зочин)

hair ch saikhan l doo

лемон (зочин)

хайр гоё бас нэг бодлын хэцүүү...

Oogiinoo (зочин)

Goyo yumooo

Mandahk (зочин)

goe yum aa. iim gegeen hairiig medreh yum san. gehdee bi hen negniig hairlahaasaa yagaad ch yum aigaad bdag yum aa.

Зочин (зочин)

nadad "atgahan jaahan zurhniihee myangn myangan tsohiltin toogoor chamdaa bi hairtai" gdg ug ni ih taalagdlaa. odoogoor ene ugiig heleh ezen ni uchraagui ch uchirah ter tsagt zaawal helne ee

ганчи (зочин)

ааашш.. ийм гого дурлал байдын байнашд гээл мөрөөдөөл уншжийсан чинь зохиол болжээ таардаг байшд.. Гэхдээ нээрээ би ч гэсэн сүүлийн үед айж эхэлжийнаа.. Яаг ийм сайхан хайртай учрах болов ууу???????

apple (зочин)

uuuuuuuuuuuu tusuulj bsymuu. neeree duralsan yum boluu gej bodoj btal. chamd iim saihan hair irnee neg l odor. itgej huleegeerei.

Мөөгий (зочин)

Гоё блог байна. Түүнийгээ алдсан ч гэсэн ямар их санаж байна аа. Цаг нь болоход түүнийхээ төлөө ямар нэг сайхан зүйл хийнэ ээ.

EAGLE (зочин)

Hairtai hunee aldah shig hetsuu zuil haana baihav dee

Tsaad (зочин)

Эмэгтэй хүмүүс чихээрээ дурладаг гэдэг тэр үүднээс бодвол чамд хэнийг ч өөртөө дурлуулах амархан баймаар санагдах юм. Гэхдээ энэ онол, амьдрал хоёрын зөрүү их байгаа байхлдаа. Гэхдээ л чамд өөртөө итгэлгүй байх ямар ч шалтгаан байхгүй гэж бодож байна. Чиний бодож байгаа шалтгаанууд бол зүгээр л шалтаг, цаг зуурын асуудал гэж бодохийн

barbie (зочин)

Хайр дурлалын нар нь намайг ивээг хэхэ

Gtulga (зочин)

Ихи ихи цагаан морьтой ханхүүхэн ихи ихи...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)