МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сторми гэгчийн бяцхан намтар-4

Сторми гэгчийн бяцхан намтар-4

За тэгээд хөөрхий муу Сторми их хотдоо эргэн ирвээ. Шөнөөр л хотод орж ирж байсан байх. Алсаас гэрэлтээд л. Үзэсгэлэнтэй харагдаж байна гэж жигтэйхээн. Хайртай хотдоо ирж гүнзгий амьсгаа авахад ай даа. Төрсөн бууцнаасаа адил авч байгаатай адилхан байлаа. Шөнөөр хот руу орж ирэхэд ер нь их гоё байдаг даа. Тэгээд л шууд өссөн газар болох Дэнжийн-1000 руугаа чиглэн явлаа. Гудамж руугаа ороод ирсэн чинь нарийхан ч болчихсон юм шиг. Хашааны үүдэн очоод машинаа оруулах том хаалгаа онгойлгохоор үсрэн буув. Хашаандаа орж зогсоод юун түрүүнд өвөөдөө очиж үнсүүлж билээ. Эмээ өвөө хоёр минь намайг ёстой л хиртчих вий гэж алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн юм. Балчир насандаа эмээ өвөөгийнхөө хайр энэрэлийг төдийлөн анзаардаггүй байсан юм билээ. Одоогийн байгаа цэгээс эгц доош харахад хоёр муу хөгшин минь намайг хэчнээн их өмгөөлж хайрлаж, өөхөнд боосон бөөр шиг өсгөө вэ гэж боддог. Нэгдүгээр ангид ордог жилдээ өвөө минь хүргэж өгдөг байсан юм. Тэр үед Дэнжийн-1000-аас Мод боловсруулах комбинатын автобус сургууль руу хамгийн ойр очдог нь байсан. Нэг бол хоёр унаа дамжих хэрэг гарна. Дамбадаржаа юм уу Д-1000 гэсэн автобуснуудын аль нэгэнд суугаад Барилгачдын соёлын ордны буудал дээр буугаад Үйлдвэр 7-н буудал гэсэн автобусанд суугаад Баянгол зочид буудлын буудал дээр буудаг байсан юм. Одоогийн "Оюуны өргөө" гээд сургууль тэр цагт "Хууль цаазын дунд сургууль" нэртэй байлаа. Тэр сургуулийн хажуугаар гараад явж өгнө дөө. Мартсанаас тэр сургуулийн хашаанд нэг илжиг байдаг байж. Мөн ч олон жил тэр хашаанд байсан даа хөөрхий. Одоо бодвол үхээ биз дээ. Тэр үед чинь унаа ховор бөөн чихэлдээн болох. Тэр их чихэлдээнд миний нүүрийг өөр хүний цүнх энэ тэр шүргэчих вий гэсэн дээ өвөө минь гарынхаа алгаар нүүрийг минь хамгаалдаг байж. Миний төрсөн өдрөөр надад дэлгүүрийн баншнаас хоёр хайрцаг, 2, 3 годгор хиам, 2 шил улаан устай авч өгдөг байж билээ. Одоо бодоход миний төрсөн өдрөөрөө авч байсан хамгийн том бэлэг хоёр буурлын минь өгдөг байсан банш, хиам, ундаа гурав. Хоёр хөгшнийгөө баярлуулж байсан билүү дээ гэж өөрөөсөө асуугаад үнэндээ хариулт олдоггүй юм. Намайг өсгөж хүмүүжүүлсэн тэр их буяныг нь бага ч атугай хариулж чадаагүй. Хааяа тэр хоёр минь сэрүүн тунгалаг байсан бол доо гэж дотроо уйлдаг даа. Надад их түшиг болох байсан даа.

Өвөөдөө үнсүүлэх сайхан байсаан. "Миний хүү сайн явж ирсэн үү" гээд л. За тэгээд жаахан унтсан болоод өглөө сэрлээ. Гадаа бороо ороод нэг л зэврүүн болчихож. Хүүхэд байхад бороо хэд хоног дараалж ороод л гоё байж. Машинаасаа гэр бараагаа буулгаж энэ тэр гэсээр өдөр өнгөрсөн байсансан. Хэдэн багын найзтайгаа уулзаж жаал худлаа мулт мулт үсрэнэ биз дээ. Ер нь тэр үед юу юу гэж мултардаг байсан бол доо. Тэр үед манайх гэдэг айл 15-р хороололд байртай болсон юмдаг. тэгээд би болоод манай гэрийн мангасууд 15-р хороололд аж төрөн суудаг боллоо. Намайг 97-р сургуульд оруулчихлаа. Шинэ анги, шинэ орчин. Охидууд нь хүртэл хөөрхөн харагдаад л. Мэдээж хаа газар байдаг байсан шинэ хүүхдийг дарамтлах процесс бага сага явагдсаан. Гэхдээ тийм мундаг зодоон цохионы хэмжээнд асуудал хүрдэггүй байж. Харин 23-р байр гэж зартай хулигаантай нэг байр байх. "Гитлер Төрөө, ногоон Баагий" өөр хэн хэн ч билээ их мундаг цол гуншинтай атаманууд сургуулиар хөлхөлдөөд л. Тэд нар завсарлагаанаар голдуу жорлонд нэгнийгээ дээрэлхэнэ. Намайг харин нэг их тоодоггүй байсан санагдаад байдийн. Бодвол энэ муу мангар бацаанд мөнгө төгрөг байхгүй биз гэж боддог байсан байх. Угаасаа өмссөн хувцас нь нэг муу хуучин бор пиджак, нээх хурц цэнхэр өнгийн жийнс, хүнээс хямдхаан худалдаж авсан пүүз. Үүрдэг цүнх оросын урзалк. Тэгэхээр намайг тоож дээрэмдэх үндэс нэн бага болж байгаа юм. Зарим нэг баасан гаригийн орой ангидаа бяцхаан хэмжээний үдэшлэг зохионо. Гэхдээ тэр үдэшлэгүүд надад төдийлөн стратегийн ач холбогдолтой байгаагүй юмдаг.

Үнэндээ миний орсон анги тийм ч таатай байгаагүй. Хэдэн тийшээ харсан тархай бутархай улсууд. Тиймээс тэр анги надад ямар нэгэн сэтгэгдэл дурсамжийг маш бага үлдээсэн юм даа. Харин 9-р ангид дэвшин орохдоо үнэхээр сайн хамт олон дунд орсон доо. 8-р ангиа төгсөх гэж ёстой наян юм болсоон. Гэхдээ яаж ийж байгаад л төгссөн дөө. 8-р ангиа төгсдөг зуны хүүхдийн баяраар хөвгүүн насаа үдэж эр хүн болвоо. Ер бусын мэдрэмж төрөөд л. Маргааш нь нойр хүрээд л. Дотроо би чинь эр хүн шүү дээ гэсэн омогшил бадраад л. Бас нигууртай шүү. Нөгөө надтай загасыг наадуулж, энгэр зөрсөн бүсгүй маань надаас нэг эгч хүүхэн байсан юмдаг. Уг нь аятайхан дамшиг л даа. Гэхдээ жаахан явдалтай энэ тэр гэгддэг байсан байх. Яахав дээ. Үзэх гээд чадаагүй хөгийн гарууд л тиймэрхүү яриа гаргасан байх. Нэгэнт энгэрийг зөрүүлж, эр хүн болсон юм чинь хэсэгтээ л улаан хөлтнийг урдуур үл гаргамой гэсэн зарчимтай. За тэгээд ч хүүхэд байхда тэр зарчимдаа хүрээд л сүйд болоод байх нь хаашаа юм. Гэхдээ нормоо биелүүлдэг байсаан. Зунжингаа л сайхан нагаартаж байгаа юм чинь. Паркад болдог бүжигэрхүү юманд байнга очно. Охин найрах санаатай явж байгаа нь тэр. Мөнгөний ханш чанга байсан болохоор хэдхэн төгрөгөөр л орчихно. Харин яг хэд байсныг санадаггүй юм. Заримдаа хулгайгаар орно оо. Яаж ч яваад орчихдог байсан юм бүү мэд. Одоо ч парк газрын хөрснөөс арчигдаж дээ. Хэзээ сайхан парктай болох юм байгаан бүү мэд. Бурхан чөтгөр тэргүүтнүүд л лав аль аль нь мэдэхгүй гэж байна лээ. Бүжиг тараад заавал зодоон болно. Дунд нь ороод л бужигнаад явчихна. Одоо бодоход зодоон ч гэж дээ. Жаал шороо бужигнуулж байгаад л тардаг байсан юм шиг байгаан. "Даллас" гээд хар жийнс, нээх зузаан ултай гуталтай. Нэг бол мөрөвчтэй жийнсний мөрөвчийг буулгаж өмдөг байсан юмдаг. Аминдаа л чика хувцаслаж байгаа нь тэр. Тухайн үетэй зэрэгцээд "Хар сарнай" хамтлагийн "Бүтээнэ сөнөөнө", "Камертон" "18-н нас", "Номин ба Талст" хамтлаг "Гэрэл сүүдэр" зэрэг тоглолтоо хийж, бүх л дуунууд нь хит болж байваа.

Дараагийн удаа тухайн үеийн дууг хэрхэн солгой бөгөөд баруунаар дуулдаг байсан тухайгаа болон бусад зүлсийн талаар бичих болно оо.                

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Чи бараг ингэсээр байгаад хамаг амьдралаа хүүрнэн өгүүллээ шдэ. Болжийгаамуу.

Ulemj (зочин)

харин тий

навч... (зочин)

күй энэ залуу нэрээ мундаг намтартай сайхан амьтан шүү...

munkhbayar (зочин)

Аргагүй л Осторми юм даа

stormy (зочин)

Мань нь ямрыгаа бичээд ямрыгаа үлдээх вэ гэдгээ мэдэлгүй л яахав. Тэгээд ч одоо дуу хуурын тухай бичээд дуусч байгаан. Надад санаа тавьсан нөхдөдөө талархаж байна.

musicfan (зочин)

Ёстой гоё бичих юмаа. Үргэлжлүүлээд байгаарай. Тэсэн ядан хүлээж байна шүү.

Gtulga (зочин)

Күэ нээрээ та ПиАр менежер болуул яасын айн.

zurh (зочин)

yadin bicheed bai bai... who cares goyo l baishdee.hihi zarim yumiig joohon zohiochij bolno biz ter chini l authoriin erh shuuu dude :) i like it 77

tsoomo (зочин)

эр хүн болох оо гэж дараа нь банди нарт онгироол өвчгэй хог шоо би хаха

odnoo (зочин)

tegheer chamaig tanidag unshval hen gedgiig chin medeheer bn

ssainnaa (зочин)

гоё бичхиймаа. яг тэр өвөөтэй хэсэгт яг үүлэх гэжийшд...яг ч гэж дээ. уйлсан дөө...

15-23-р байр (зочин)

neerei ch tiim atamanuud bsiishuu.yalan guya hitler turuu orj bol buur daramttai gar.clon shorongoor orj garaad l bdag bsan.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)