МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ардчиллын үнэ цэнийг юугаар ч сольшгүй

Ардчиллын үнэ цэнийг юугаар ч сольшгүй

Монголчууд бид хэдхэн хоногийн дараа улстөрийн сонголтоо хийхнэ. Дөрвөн жилд ганц олддог эрх, хүн бүхэн сонгох сонгогдох эрхтэй энэ тэр гээд л хэвлэл мэдээллээр цацагдаад л. Уг нь бүтэн дөрвөн жилд ганц олддог энэ алтан эрхээ эдлэхдээ зөв сонголт хиймээр. Харамсалтай нь сонгуулийн элдэв заваан луйвар, соц дэглэмийн "улаан фен"-үүд гээд үй түмэн шалтгаанаар ардчилсан хүчнийхэн ялагддаг. Монголчууд АРДЧИЛАЛ гээч зүйлийг Ардчилсан намаар л төсөөлдөг. АРДЧИЛАЛ бол Ардчилсан нам биш. АРДЧИЛАЛ өөрөө асар үнэ цэнэтэй, асар өргөн агуулгатай. АРДЧИЛАЛ гээчийг хэрэгжүүлэгч нь л Ардчилсан нам юм. Монголын улстөрийн хүчнүүд ерөнхийдөө намын бодлогыг сонгуульд төдийлөн ашиглаж байгаагүй. Иргэд сонгуульд санал өгөхдөө хувь хүнийг нь хардаг.

Энэ удаагийн сонгуулийн судалгаануудаар Ардчилсан нам түүхэндээ анх удаагаа МАХН-аас ретингээрээ нэлээд давж гарлаа. Энэ бол Ардчилсан намын амжилт. Ард түмэн одоо л АРДЧИЛАЛ гэгчийн үнэ цэнийг бага ч гэсэн ойлгож эхэлж байгаа бололтой. Социалист дэглэмийн үед хамаг насаа барсан, социалист дэглэмийн үр хөврөл болсон үеийнхэн АРДЧИЛАЛЫН буянаар өнөөдрийн өндөрлөгт хүрчихээд эргээд ардчилалыг гутаадаг нь үнэхээр харамсмаар.

Тэд АРДЧИЛЛЫН үр шимээр өндөр үнэтэй жийп хөлөглөж, тансаг ангиллын хаусанд амьдарч, дээд зэрэглэлийн ресторанд хооллож байгаа. Энэ бүх тансаглалыг өгсөн АРДЧИЛАЛЫГ муулж байгаа нь үнэхээр гайхмаар. Монголчууд бид, тэр дундаа залуучууд АРДЧИЛАЛЫН үнэ цэнийг мэдэрч дэмжих цаг нь ирчихээд байна. Сонголтоо зөв хийх нь эргээд бид өөрсдийгөө үнэлж байгаа томоохон үнэлэмж билээ. Бид хойд Солонгос шиг, эсвэл Куба шиг болохгүйн тулд АРДЧИЛАЛЫГ л бидэнд хэрэгтэй. АРДЧИЛАЛ асар их үнээр босдог хэдий ч эргээд бидэнд түүнээсээ илүү ихийг өгдөг. Тэр бол иргэн бидний эрх, эрх чөлөө юм. Эрх, эрх чөлөө бол юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй эрдэнэ билээ.   

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
үлэмж (зочин)

Надад лав эрх мэдэл байсан бол МАХН-ийг шууд тараана. Хэлмэгдүүлэлтийн лайг өөрсдөд нь үүрүүлнэ уучлалт гуйлгуулна. Тэгээд дээр нь 3000 гаруй хүнийг өчиггүй буудана. Тэгээд л сайхан болно доо. Хамгийн гол нь 90 оноос хойш хэдхэн хүний гарт л энэ улсын баялаг болон эрх мэдэл ээлжлэн дамжсан. Би боддий хэн нэгэн эх оронч үзэлтэн төрийн эрхийг авбал манайхнаас гадаадад улс төрийн орогнол хүсэгчид үгүй мөн олон болнооо.

mandtugai (зочин)

Ardchilal bol ali neg namiin omch bish l dee. MAXN-ch ardchilaliig barimtalj bno. Nam gedeg bol tuxain tsag ued erx medeliig n barij baigaa xeseg xunii l xureelel bdag. Bi 90 ond ardchilaliig gargaj irsen ter Ardchilsan uzeltenuuded talarxdag. Gevch odoo baigaa noxduud n bol xetsuu l dee..unendee 1996-2000 on bol dampuuraliin jiluud baisan. Bid yug ch martah yosgui.2000-2004 on ch mon adil...2004-2008 on bol zogsoltiin jil bolloo. Oligtoi devshil garsangui.Gexdee yadaj dampuural baga bailaa.

ulemj (зочин)

Надад бол улс төр бол нээх хамаа алга миний хамгийн их хүлээж байгаа зүйл бол Монголчуудын сэтгэлгээ болон үзэл бодолд нь ямар нэгэн өөрчлөлт л гарчуу гэдэг л сонин байна. 1996, 2000, 2004 оных шигээ сонголт хийвэл хохь нь бүгд өлсөж үхээд дэлхийн данснаас хасагд. Хүн төрлөхтний түүхэнд аль ард түмэн уураг тархи үзэл бодол нь хүчтэй байна тэр нь оршин тогтнож байсан. Хүчгүйгээ дээрэлхэдэг шүү дээ...

enkhee (зочин)

ali ch aliig ni helev dee

uka (зочин)

ardchilal bol ardchilsan nam gsn vg bich ardchilsan naminhan tenegdehe bolio

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)