МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Газар хөдлөлт үнэхээр болох уу...

Газар хөдлөлт үнэхээр болох уу...

Сүүлийн үед удахгүй газар хөдлөнө гэсэн шуугиан энэ тэрүүгээр хэсүүчлэх боллоо. Энэ ер нь хэр үнэний хувьтай юм бол оо?. Монгол Улсын одоогийн газарзүйн байршил нь Энэтхэгийн хойгийн хөвөгч тивийн үзүүрт оршдог аж. Хөвөгч тив нь тодорхой хэмжээний хөдөлгөөнд байдаг эх газар бололтой. Нэг ёсондоо байнгын тектоник хөдөлгөөнд байна аа гэсэн үг. Энэ талаараа манай улсад газар хөдлөх магадлал өндөртэй гэнэ. Учир мэдэх хүний яриаг сонсож байхад газар хөдлөл нь ямар нэгэн давтамжтай байдаг бөгөөд ерөнхий төлөвийг нь олон жилийн дундаж байдлаар гаргах магадлалтай аж. Өөрөөр хэлбэл үечлэлээр баримжаа авах боломжтой. Харин яг хэдний өдөр, хэдэн цагаас хэдэн баллыгн хүчтэй хөдлөх вэ гэдгийг тогтоох боломжгүй юм. Гэхдээ адгуусан амьтдын хэвийн бус байдлаар таамаглах болоцоотой. Нийслэл хотод мал амьтан харьцангуй цөөн учир ямар нэгэн өөрчлөлт төдийлөн анзаарагдахгүй өнгөрөх талтай. 

Ер нь Монголын нутаг дээр чичирхийлэл маш олон болдог бөгөөд энэ бараг л японтой ойролцоо очдог аж. Монголд төдийлөн мэдрэгдэлгүй өнгөрдөг нь хүн амын нягтаршил бага, байшин барилга харьцангуй цөөтэйгээс шалгаалдаг байна. Баянхонгор, Говь-Алтайд газар хөдлөлийн чичирхийлэл хамгийн ихээр бүртгэгддэг. Улаанбаатар хотын усны эх булаг Туулын хөндий сав газар нь газар хөдлөлийн нэн идэвхтэй бүсийн тоонд ордог бөгөөд дээр өгүүлсэн давтамж нь ямар нэгэн байдлаар болчихоод байгаа бололтой. Урьд нь нийслэл хот харьцангуй байшин барилга цөөн, хүн амын суурьшилт бага байснаас чичирхийлэл анзаарагддаггүй байсан байх талтай. Ихэнх өрхүүд гэрт амьдардаг нь ч бас чичирхийллийг төдийлөн анзаарахгүй өнгөрөөх магадлалтай. 

Социалист системийн үед Ташкентад аймшигай газар хөдлөл болж олон мянган хүн амь үрэгдсэн гэдэг. Тухайн үеийн улс төрийн болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан дээрх гамшгийг ЗСБНХУ-ын Засгийн газар нуун дарагдуулан өнгөрөөсөн байдаг. Үүнтэй адилаар Монголд ч мөн адил газар хөдлөлт болохыг үгүйсгэх аргагүй юм. Өмнө өгүүлсэн газар хөдлөлийн давтамжийн цикл нь өнгөрсөн ч боловч хэдэн жилийн наана цаана бас байдаг гэнэ. энэ цаг хугацааны асуудал бололтой. Ерөнхийдөө газар хөдлөлийн давтамж нь нэгэнт ирсэн байж ч болох юм. Хүчний байгууллагууд болон бусад холбогдох газрууд газар хөдлөлийн талаар ард нийтэд мэдээлэх сонирхолгүй байдаг. Учир нийтийн дунд эмх замбараагүй байдал гарна гэж болгоомжилдог гэнэ. Уг нь эртнээс мэдээлж байвал хүмүүс ядаж л яаж гайгүй гарах талаараа бодох байх.

Нийслэлд сүүлийн үед баригдаж байгаа барилгууд үндсэндээ 4-6 баллын чичиргээнд бүгд нурж унах магадлалтай. Уг нь байшингийн стандарт нь 7 баллын хөдлөлтийг тэсвэрлэх ёстой байдаг аж. 11-р хорооллын барилгуудыг тухайн үед стандартын шаардлага хангахгүй материалаар барьсан, чичирхийллийг тэсвэрлэх тооцоо буруу хийгдсэн гэх мэтийн яриа мэр сэр байдаг. Энэ ч бас л үнэний хувьтай л байх. мөн Хүнсний 20-р дэлгүүрийн урд байдаг газар доорхи гарц. Туйлын бүрхэг баригдсан гэдэг юм билээ. хэзээ ч цөмрөөд ороод ирж магадгүй гэгддэг. Эцэст нь 1988 онд Говь-Алтайн Дарвийн нуруу, 50-иад онд Баянхонгор аймагт маш хүчтэй газар хөдлөлт болж байсан гэдэг. Шинжлэх ухаан талаасаа газар хөдлөлийг урьдчилан мэдэх аргагүй гэдэг ч мал амьтны зөн билэг бас л нэг зүйлийг хэлээд өгнө. газар хөдлөлийн гамшиг айсуй ирж байгаа ч юм билүү. болгоомж сэрэмжтэй байхад буруудахгүй биз ээ.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
aubu (зочин)

Margaash buyu 2008.06.04-nii odor Ulaanbaatariin tsagaar 20-22 tsagiin orchim Ulaanbaatar hotod horson deer 5-6 balliin huchtei gazar hodlolt bolno gej uridchilsan prognoz garsan baina. Ug gazar hodloltiin chichirgee Nalaih, emeelt ortoo Tov aimgiin Zuunmod orchmoor medregdene gesen baina. Iimd ard irged sonor seremjtei baihiig anhaaruulj baina. Андууд дээр ингэж байна. ХЭхэ

otgoo (зочин)

harin tiin unen bol aimar l bn

www.zar.blog.mn (зочин)

Бид танай блогтой хамтран ажиллахыг хүсч байна.манай байгууллага нь танай блогийг олон нийтэд сурталчилах болно .Нөхцөл zarluul@yahoo.com руу та өөрийн мэддэг 20 messenger ийн ID ирүүлэх ёстой .Хэрэв энэ нөхцөлийг биелүүлбэл бид таны блогийг сурталчилах болно . Жич: 1. Messenger ID илгээхдээ өөрийн блогийн хаягийг давхар ирүүлнэ. 2. Бид таны ирүүлсэн Messenger ID -г хууль бус зүйлд ашиглахгүй. Таныг хүндэтгэсэн Multi market

sofoo (зочин)

gaigvi baigaasai.

Chuka (зочин)

Sayhan Hyatadad aimshigtai gazar hodlosniig bugd medej bgaa gej bodoj bna. Hervee mopngold tuuntei adil huchtei gazar hodlovol mongoliin baishin barilga gazar hodloltiig tesverlene gej bodohgui bna. Yun turuund ger buliihendee mash ih sanaa zovoh yum.

ganjaga (зочин)

hehehe chuka gej neg mangar ohin bdag yum bn

Ulemj (зочин)

Хэцүү ч юмаа даа манай УБ. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл тэгээд бас Сибирийн газар доорхи цэвдэгийн төгсгөл. Болгоомжлоход илүүдэхгүй л байх. Ер нь яаж яваад энд нийслэлээ товлочихсон юм болоо. Энэ гандангаас л зайлахгүй.

ahj (зочин)

www.hargui.net

chj (зочин)

nadad udahgui gazar hudluh yum shig sanagdaad b.na.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)