МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сэтгэлгээний төгс хэлбэр бол ГАНЦААРДАЛ

Сэтгэлгээний төгс хэлбэр бол ГАНЦААРДАЛ

Хүний сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг ойлгоно гэдэг бүтэшгүй зүйл л дээ. Баяр хөөр бол нэг талаас нь харвал аз жаргалтай агшнуудын дараах түр зуурын балайрал гэж болох юм. Уй шаналан  гээчийг бас нэг өнцгөөс ажиглавал мартагдашгүй үйл явдлын дараах хэт уналт гэмээр. Дийлэнх хүмүүс инээмсэглэлийг сэтгэл хөдлөлийн төгс хэлбэр гэх боловч мөн чанартаа тийм биш гэж хэлж болохоор. Үнэн сэтгэлээсээ инээж байгаа нь гайхалтай төгс чанартай харагдавч энэ зүгээр л төгөлдөр хэлбэр лүү арай дөхөж очсон нь байх.  Харин сэтгэлгээний хамгийн төгс хэлбэр бол ГАНЦААРДАЛ юм. ТӨГС гэдэг ухагдахуунд хамгийн их дөхсөн нь гэж ухаж болно. ТУЙЛЫН ТӨГС гэж байхгүйг эрхбиш хүн мэддэг. Үүнийг чухам яг юу гэж томъёолохоо сайн мэдэхгүй байна л даа. Сэтгэл хөдлөлийн гэх үү, сэтгэлгээний гэх үү. Эс бөгөөс араншингийн ч гэмээр юм уу.

Үнэндээ хүн ганцаараа байхдаа аливаа зүйлд хамгийн ойр дөт байдаг санагдах юм. Яг ганцаар аниргүйн дунд байх тэр агшинд л хамгийн их дуу чимээг мэдэрч чаддаг. Хүн өөрөө аниргүйн дунд байна даа гэж бодох хэдий ч чинагш мөн чанар нь асар их дуу чимээн дунд  оршдог хэмээн санагддаг. Харин өөрийн чимээгүй байна гэж боддог бодолдоо үнэмшээд л "Би анир чимээгүй, нам гүмхэн газар байгаа" гэж сэтгэдэг хэрэг. Буцаад нөгөө ганцаардал хэмээгддэг төгс зүйл рүүгээ оръё. Хүн сэтгэл хөдлөлийн энэхүү төгс хэлбэрт дөхөх тусмаа ер бусын мэдрэхүйд уусан орно. Энэ мэдрэхүйг үгээр илэрхийлнэ гэдэг хэтэрхий үл гүйцэлдэх асуудал юм. Хүн ер нь ганцаар байхдаа туйлын аймхай болчихдог мэт санагддаг. Өчүүхэн төдий зүйлээс ухаан алдатлаа айна. Тэгэхээр ганцаардлыг нөгөө талаас нь тайлах гэж оролдвол АЙДАС ч юм шиг.  Айдасыг задлан бодвол БИ. Айдсыг сарниулах, зайлуулахыг тулд БИ-гийн ахуйд нэвтрэх. Харин энэхүү Би гийн ахуйд хэрхэн уусан нэвчих ухаанаа огт олохгүй нь.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

хүмүүс яагаад ганцаардал үнэртүүлээд байнаа? нийлчкээч таанууд этр гэж мэгээд :Б

дурлагч

Зөөз, би тэгүүлэн майр төгс төгөлдөр болцон яваам бйандаа

Тав дугаар сар

RT@Хэрэмзит

хүмүүс яагаад ганцаардал үнэртүүлээд байнаа? нийлчкээч таанууд этр гэж мэгээд :Б

КО'шейк

"БИ" -> Ганцаардал -> Төгөлдөршил


Би би.гээ би л мэдэрнэ ... Бусад нь таана таасандаа итгэнэ ... Би.гээс би өөрийгөө олохсон ...

TigerFish

Edvard Munch-ийн Scream гэдэг зураг санаанд орчлоо. Аймаар чанга хашгирч байгаа боловч зургийг чив чимээгүй орчинд ганцаараа үзэж байгаа хүнд бол....

Зочин

Ганцаардал.....үгийн утга нь ганцаардах, ганцаараа байхыг хүсэхгүй тохиолдолд ганцаардал үүсдэг болов уу...???
"Яг ганцаар аниргүйн дунд байх тэр агшинд л хамгийн их дуу чимээг мэдэрч чаддаг". Надад, хүн ганцаараа байхдаа одоо цагтаа, орчин тойрондоо, бодит байдалд байж чаддаг юм болов уу... Байгаа байдал, цаг, мэдрэмжийн үнэлэмж бодит үнэнд арай дөхөм гэж хэлж болох байх. Бусад байдалд сэтгэлийн хэт хөөрөл, догдлолд автсан байдаг байх.
Эцэст нь Сэтгэл хөдлөлийн ТӨГС хэлбэр гэж байх уу??? Сэтгэлгээний гэдэг нь арай ойр юм шиг.

Коала

Chimgee (зочин)

эргэн тойрны хүмүүс, зав чөлөөгүй амьдрал дунд хөвсөөр дотоод, үнэн дуу хоолойгоо үл ойшоон, сонсохгүй яваад байдаг тал бий.

LoveLove

Сторми гэртээ ганцаараа айжаагаан байна нтр ккк.
Ганцаараа байхад ганцаардлыг хэт их мэдэрдэг, орчлон дээр хэнд ч хэрэггүй юм шиг, намайг байгааг хэн ч мэдэхгүй юм шиг хачин мэдрэмж төрдийн билээ.Гэхдээ л хүүхэд шиг ххүнд амьдрах хүсэл, итгэл найдвар, аз жаргал төрүүлдэг юм хорвоо дэр өөр нэг ч байдгүй байх гэж боддог

Ицми

Яг ганцаар аниргүйн дунд байх тэр агшинд л хамгийн их дуу чимээг мэдэрч чаддаг.

Edelweiss

Зиа төгс хэлбэр үрүү шилжнээ хэхэ хмммммммммммм

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

bi uuntei sanal neg bn...minii neg bichlegiig unshaarai....kk..gantsaardahiig tuilaas husej bgaa...ene n uchir shaltgaantai buyu nuguu bi-giin ahui ruu newtrehiig husemjilj bgaan....

Joe.

гоя бичсэн байна хүн ганцаараа байхдаа илүү өөрийгөө хэн гэдгээ танидаг юм шигээ

Oogiinoo (зочин)

ix byasalgagch yumaaa. bas nuguu talaar gantsaardaj baigaan bna xexe

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Ганцаараа байсан ч ганцаардана, олны дунд ч ганцаарданаа гэж сайхан зүйл шүү. Төрхатан та хоёр ганцаардлын талаар тун их нийлэх хүмүүс байнадаа

Цоомоо

үнэн байх ганцаараа байхдаа л илүү олон зүйлийг эрэгцүүлэн бодож ямар нэгэн шийдэлд хүрдэг шд

obi (зочин)

anirguid unen bga

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)