МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : МАХН-д элссэн шинэхэн гишүүдэд нь баяр хүргэе !!!

МАХН-д элссэн шинэхэн гишүүдэд нь баяр хүргэе !!!

МАХН-д 500 гаруй оюутан залуус шинээр элсч, намынхаа гал улаан батлахаа гардан авчээ. Үнэхээрийн бахархалтай байгаа бололтой. Яаж толгой нь эргэж донгиорохоороо очиж, очиж Ху намд элсдэг байна аа. Монголын бүхэл бүтэн шинэ залуу үеийнхэн шүү. Эсвэл хэдэн төгрөг үмхүүлчихээд намдаа татаад оруулчихав уу. хэдэн халтар төгрөгөнд хууртаж өөрийгөө худалдаж байгаа бол жинхэнэ эмгэнэл харуусал, гашуудал гэхээр өөр хэлэх үг алга. Хайран сайхан залуу насны цог золбоо, эрч хүч. Эсвэл толгой нь хамуурчихаа юү... Тэд өөрсдөө л мэдэхгүй байгаа болохоос эмээ өвөө, ах дүү хамаатан садан нь МАХН-ын их хэлмэгдүүлэлтийн доор толгой гудайж л явсан даа. Монголын хэдэн үе цус, нулимсандаа хутгалдаж, шаналад зовлон, уйтгар гунигийн бараан сүүдэрт бүхнээ өнгөөрөсн шүү дээ.

Харин тэдгээр залуус өнөөдөр юу гээчийн буянаар хүссэнээ эдэлж, дуртайгаа идэж ууж яваагаа ухаараагүй бололтой. Тэд магадгүй тун удахгүй бие биенээ муухай харж, нэгийгээ алж, нөгөөхөө шоронд илгээдэг МАХН-ны үггүй албат болон төлөвшинө. Сонгодог утгаараа манакурт боол. Дээд удирдалгаас юу хий гэнэ түүнийг уг дуугүй биелүүлэгчид болноо гэсэн үг. Хэлмэгдүүлэлтийн үед яг ийм залуусаар бусдыг нь алуулж байсан. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар байдлын төлөө цусаараа тэмцэж байсан шилдэг сэхээтэн, гарамгай удирдагчдыг бүгдийг Ху намынхан л алсан шүү дээ. Тэгээд ичихгүй өнөөдөр өвөг дээдсийг нь алж хядаж байснаа мартаад үр хойчыг нь өөрсдийн бууны нохой болгохоор намдаа элсүүлж байна. Тэрнийх нь зоргоор уриалгахан гэгч нь очоод зуу зуугаараа элсэж байдаг залуус нь даанч эмгэнэлтэй.

Эцэст нь хэлэхэд коммунистууд бол коммунист л байдаг. Тун удахгүй та нарын оюун бодлыг чинь залгиж орхиод, та нараас хэрэгтэй гэсэн шим шүүсийг чинь шахаж дуусгаад одоо хэрэггүй боллоо гэх цаг дээр хог дээр өшиглөж гаргана. Тэгж хаяхдаа үнэ цэнэтэй гэсэн болгоныг чинь тэр дундаа эрх чөлөөг чинь багалзуурдаж, та болон таны үр хүүхэд чинь манакурт боолын тавилангаар хорвоог элээх болно. Оройтоогүй дээрээ гаргасан шийдвэрээ эргэж хараарай залуус минь.   

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Би дүүнэртээ их атаархдаг. Тэд Пионер байгаагүй, талханд оочирлоогүй, тамхи ширхэгээр зараагүй дээр нь ардчилалын цэвэр уран бүтээлүүд. Харин наад элсээд байгаа нөхдүүд чинь байна ш дээ чөтгөр шулам луугаа тонилог

Зочин (зочин)

busdiin uzel bodliig hundleed l ongorooch dee. gadaadad bol hen ch iim yum yarihgui. manaihan soliotoi ulsturjih yumaa.

Гандирс (зочин)

Ёооё чамайг МАХН-ы улаан фэн нь л юм байх бодлоо шдээ. Зүрх зүрх.

Зочин (зочин)

Ямарч байсан 70 жил энэ улсыг удирдаад ирсэн үүхтэй ч түүхтэй ч нам улс төр бүү хэл айл өрхөд ч эрсдэл байдаг юм юу ч мэдэхгүй байж их солоирох нь ээ хийсэн ч юмтай хэлэх ч үгтэй хө жагсаал цуглаанаар жигүүрлэсэн тэр тэнэг Баасангуудадаа наад үгээ хэлчдээ Батзандан Магнай Уянга гэх мэт

itsme (зочин)

Зочинд: Бүү тэнэгт. Стормид: Гарчигийг нь хараад бүр гайхшаа барлаа шд. өнөө ардчилал гээд бичээд байдаг хүн маань яасын бол оо гэж бодлоо. хэхэ. МАХН-д залуус ганц л зорилгоор элсдэг. энэ нь хувийн ашиг сонирхол өөр юу ч биш

bayar (зочин)

би энэ залуу хүмүүсийг Ху намд элсэхээр гайхаад харамсаад байдагын тэгэж их хойшоо алхаж амьдрах дуртай хүмүүс байдаг юм байх даа эсвэл ху нам сурсан зангаараа түрүүвчтэй нь гэдэстэй нь харьцдаг юм байгаа биз дээ. за гэхдээ энхрий хайрт намд элссэн тэр залууст хандаж хэлэхэд мөнгө нь аваад улаан батлах өвөртлөж байгаа чинь залуу хүнд баймааргүй новшийн зан нөгөө талаар бол үзэл бодлоо бас битгий худалдчихаарай даа. чи бол чи л байх ёстой шүү залуусаа.

stormy (зочин)

Зочинд: МАХН Монгол Улсыг 70 жил дарангуйлахдаа эрх чөлөөг уландаа гишгэж, хамаг л шилдэг гэсэн охид хөвгүүдийг алж хядан, хүнийг жинхэнэ боол болгож байсан юм. Танд зөвлөхөд наад ХУ намтайгаа далд ор гэж хэлье. Таны удам чинь энэ намынханы гар хөл болж, боловсрол чадалтай нэгнийг нь дээш нь ольж мууг нь үзэж байсан өөдгүй новшнууд биз. Бас нэмж хэлэхэд түүхийн талаар танаас арай илүү гэдгээ хэлчихье...

bayaraa (зочин)

unendee ali ni sainiig ni medehgui l bn

bayar (зочин)

ёоё би энэ залуу хүмүүсийг ху намд элсэхээр гайхаад байдаг юмаа. тэгэж их хойшоо алхаж ухарч амьдрах дуртай хүмүүс байдаг юм байхдаа. ху нам яахав дээ сурсан зангаараа залуусийн түрүүвч болон ходоодтой нь харьцаж байгаа биз хүнийг хүн гэж үздэггүй доромжилдог гарууд ш дээ тэд, өөрийгөө худалдаад улаан батлах өвөртөлчихлөө одоо үзэл бодлоо худалдах л байх да хөөрхий зөлуус. Залуусаа өөрийн гэсэн үзэл бодолтой саак байцгааяаааа.

Зочин (зочин)

ардчилсан намд элссэнээр юу дээшлэхийн яг адилхан, бусдын сонирхолыг хүндлэх хэрэгтэй ш дээ

helloworld (зочин)

ene neg zochin yugaa ch medehgui mahnd tolgoigoo ugaalgacan usanteneg bn aa

stormy (зочин)

Хэн нэгнийг Ардчилсан намд элсээд өгөөч ээ гээд байгаа юм биш. Хамгийн гол нь Ардчилал л бидэнд хамгаас үнэ цэнэтэй. Ху нам бидний эцэг эхийн толгойг өнгөрсөн зууны турш угаасан. Сая 4 дөрөвхөн хоног коммунизмаар амьсгалах ямар байлаа даа. АРДЧИЛАЛ Ардчилсан нам хоёр бол тэс ондоо ойлголт гэдгийг л залуус ухаарах хэрэгтэй.

hell (зочин)

Storm chi boliod og.Khaana elsej uygaa hiij yavakh ni khunii erkhiin asuudal

tsoomo (зочин)

хүн сайн хүн муу хүн гэж хуваагдана эдгээр нөхдүүд муу хүмүүс болох нь олноо ойлгогдоно хохь нь өөрийн тарихгүй юумнууд

3apaa (зочин)

Өө тэр нэр мэрэнд нь ач олбогдол өгөлгүйгээр өрсөлдөгч намуудыг эрүүл нүдээр харах л хэрэгтэй байх. Ху болон Ардчилсан нам хоёрт аль алинд нь учир их бий. Жинхэнэ ардчилал гэдгийг үнэн зөь утгаар нь хөгжүүлэгч нам л хэрэгтэй байшт. Ху нам гэнэт шинэчлэл хийгээл сүрхий өөр арга барилаар жинхэнэ ардчилалыг хэрэгжүүлээд явчихвал би ч бас элсэхэд бэлэн. Гэхдээ Ху нам юу л бол?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)