МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Блоггеруудын цэцэлсэн шаштир хэмээх нууц судар оршвой (Үргэлжлэл)

Төд удалгүй бүгд босоцгоон

Тэнгисийн давалгаагаар сархадаа хүртэв

Их давалгаан намжсаны дараа

Саншайн бүсгүй утсаар ярьлаа

Санаа нэгтэй найзуудын нэг

Сингл лийф зуслангаас мэнд хүргэжээ

Санаа тавин ярьсанд талархаж

Шүлэгч хөвүүн ихэд хөгжив

Хүр хүр инээн

Хүрзэн чинээ цагаан шүдээ гарган

Түмэн хүний сүрийг дарах

Түүхий улаан царайгаа

Улайссан ган мэт болгон

Улам ихээр баясан хөгжив Үлэмж хөвүүн.

Море море гэдэг алдрыг

Магад удалгүй Өшөө өшөө болов

Мөнөөх энэ алдрыг харин

Манай Зараа өгсөн ажгуу.

Төд удалгүй Раббит охин

Хар шилээ нүдэндээ зүүгээд

Тэнд байгаа ширээг түшин

Хоёр гурав хурхирах нь сонстов.

Хажууханд нь суугаа Свийти бүсгүй

Халамцаж нэлээн согтсон бололтой

Хоёр хуруугаа гозойлгож харагдлаа.

Тамхи нэрэх Аниме хөвүүн

Түргэн гэгч нь босч ирээд

Стоорми, Шүлэгч хоёрын дундуур

Сүр хийтэл ирээд суучихав

Тайтгарал, Номин хоёр түүнийг

Уурын зуух хэмээн нэрийдээд

Тэнд очиж суумой хэмээсний

Ужид нууц нь тэр ажгуу.

Давхар биетэй Асура бүсгүй ч

Дэмжиж үүнийг таашаасан ажээ.

Болор нэртэй сархад дундарч

Боловсон хэдэн залуус

Карданаа татаж найрыг өндөрлөв

Найрын зардалаа тооцон төлөхөөр

Нярав зарцыг нэлээн дуудав

Нэг дуудсанд үл ирэв.

Хоёрдахиа дуудсанд толгой нь цухуйв

Гуравдахиа дуудсанд арай гэж ирэв

Эздээ дуудахад ирдэггүй

Том толгойт зарцыг

Ташуурын амт мэдрүүлтүгэй гэж

Эгээ л бүгдээр шийдэв

Хөөрхий тэр хөвүүн 112.000 ташуур үзэх болвоо.

Ид найран дундуур

Их шороо боссон аж

Тэнгэр газар нийлж

Тамтаггүй аймаар болсон аж.

Найрлагч бид үүнийг мэдэлгүй

Нэн жаргалтай байсан бөлгөө.

Гадаа гараад зогстол

Хөх тэнгэр цэлмээд

Бороон дуслууд ганц нэгхэн

Боломжийн сайхан үдэш байв.

Салж ядан хэсэг баахан зогсов.

Булт олноороо зогсоод

Зураг хэдийг татуулав.

Найран дундуур бичүүлж авсан

Нэлээн хэдэн өртөөний хаяг

Утасны дугаар, Ай Ди хаягтай муутуу цаас

Урагдаж дэвтрээс алга болжээ

Эзнийг нь олох гээд барсангүй

Лхамаа харин авсан сурагтай

Авахуулсан олон нэн зугаатай гарсан аж.

Найрын дундуур харин

Нэлээн ээдрээтэй хэллэгүүд гарч

Нэн ихээр тархсан бөлгөө

Нахиж болдоггүй 80 нас

Дахиж болдоггүй 70 нас мэтийн

Даамай SEXY олон яриа

Даруй түгэн дэлгэрснийг энэд тэмдэглэн хэлээд

Дуусгая энэ бяцхан тэмдэглэлээ.


start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
nominka (зочин)

kekeke hugjilteimaa :D

asura (зочин)

чи нээрээ... хэхэ, мундаг юмаа

maral (зочин)

mergejlee solihguimuu

саншайн (зочин)

Хорьж болдоггүй 20 нас Гутарж болдоггүй 30 нас Дөнгөж эхлэх 40 нас Тавьж болдоггүй 50 нас Жаргаж болдоггүй 60 нас Далдагнаж болдоггүй 70 нас Нахиж болдоггүй 80 нас гээл үүү хехехех

single_leaf (зочин)

сторми энэ эрчээрээ үргэлжлүүлээд ном гарга дүхүү.... гаргуул их сайн болой...

jargal (зочин)

huurhun yum bn

muujee (зочин)

hehe yasan uulhun bichsiin be hehe hehe unuu sunsain maani bugdiig ni bichchihej hehe

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

...Саншайнаа бид 90 хүрэхээрээ яана гэлээ.

Green (зочин)

Tun zugaatai bichijee

Ицми (зочин)

хэхэ энийг яагаад уншаагүй байдаг билээ. инээд хүрчихлээ

АНИРГҮЙ (зочин)

какакакакакака бичиж өгсөн байна шдэээ

бодуул энэ анхны уулзалтын сэтгэгдэл байхдааа

бодуул тэр үед уулзалт гэдэг эрхэм бас сүрлэг санагддаг байсан байхдаа

бодуул уулзсан хэд нь одоогийнхтой харьцуулуул илүү ихээр дотносон нөхөрлөдөг байсан байхдаа

бодуул тэр үед блогчин гэх үнэ цэнэ мэдрэгддэг байсан байхдаа

заза баахан бодуул

Зочин

хөгжилтэй гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)