МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : 3 хүүхэн авбал нэг нь үнэгүй гэдэг шиг л...

3 хүүхэн авбал нэг нь үнэгүй гэдэг шиг л...

Шинэ өдрийн шинэхэн сонины дугаарыг эргүүлж суутал нэг зүйлийн талаар цөөн хэдэн өгүүлбэр бичмээр санагдаад явчихлаа. Уг нь урьд нь энэ талаар нэг бичих юмсан гэж бодож л байлаа. худалдаа үйлчилгээ сайжирч, бараа бүтээгдэхүүний сонголт өмнөх үеүдийг бодвол хамаагүй өөр болсонд иргэн хүний хувьд талархадаг. Харин зарим нэг зүйлийг үнэхүү ойлгохгүй юм. Монголдоо л бараг хамгийн том электрон барааны борлуулагч "БСБ" компаний сурталчилгааны материал хэвлэгдэн гарч. Урамшуулалт худалдааны реклам л даа. "JVC" брэндийн камер авбал цүнх үнэгүй өгнө өө гэсэн байх юм. Систем хөгжим авах аваас чихэвчийг ҮНЭГҮЙ гэж байна. Ямар утгагүй юм бэ. Энгийн үед бол камер авсанийхаа төлөө цүнхийг нь давхар худалдан авах юм гэнэ. Нэг гар компьютер авсанийхаа төлөө дахиад 30 гаран мянган төгрөгөөр цүнхийг нь авч гарз гаргах нь.

Эрхэм дарга даамлууд нь энэ талаар анхаараасай билээ. Уг нь цүнх, чихэвч гэх мэтийн зүйлс нь цаанаасаа тухайн бүтээгдэхүүндээ дагалдаж ирдэг баймаар. Тэгж ирдэггүй юм бол тухайн барааныхаа үнэнд шингээгээд зарж болдоггүй л юм байх даа. Уг нь гаднаас камер компьютер авахад цүнх сэлт нь дагаад ирж байсандаа уг. Бусдадаа жишээ үзүүлж байхаар том газрууд нь ийм бол бусад нь ямар байх нь аргагүй ч юм уу. За тэгээд гар утас зардаг лангуунаас утас авах гэхээр осолдохгүй л батерей, цэнэглэгчийг нь дагуулж өгмөр аядна. Цэнэглэгч нь хулхинийх. Батерей нь туйлийн муу. Өөрсдөө хамаг л "ориг" гэсэн болгонийг нь хуу хамаад "Энэ бол жинхэнэ ориг нь" гээд үнийг тэнгэр лүү зүтгүүлчихнэ. Ядаж хайрцаг савыг нь өгөхгүй санаатай. Гар утас шинээр авахад нөөц батерей, явуулын болон суурин цэнэглэгч, чихэв, нөөц корпус, гадуур гэр, ном, СD гээд түмэн зүйл ирдэг. Энэ бүхнийг нь замаас зувчуулна даа. Мэдээж урамшуулал, хямдрал зарлах нь худалдан авагчдад таашаалтай л даа. Гэхдээ алийн болгон ингэж иргэдээ хуурч, "Үнэгүй, дагалдуулж өгнө" мэтийн хөгийн лоозонгоор хэр удаан явах юм бэ. Хүмүүс харьцангуй гадаад дотоод явж юм үзэж нүд тайлаад байна шүү дээ.       

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
musicfan (зочин)

Тэр ч үнэн шүү. Манайхан үнэгүй юмыг тувт үнэтэй болгож зараад бүр сурцан. Дандаа хэрэглэгчдийг хуурнаа. Гар утас авахад баталгаат хугацаа энэ тэр байхгүй шд. Гэтэл гадаадад бараг 1 жилийн баталгаа өгдөг гээд бод доо.

musicfan (зочин)

Зарим үүрэн телефоны оператрорууд хэрэглэгч нь болвол гар утсыг нь шууд үнэгүй өгдөг шдээ.

me (зочин)

энэ musicfan-ы 2дахь comment бол аайн дураараа наасан хаана байна, чи хаанаас ирсийн, хаана байгаан, дураараа гар уу гүй юу хэ хэ

stormy (зочин)

Лав л Германы зарим үүрэн харилцааны компаниуд дугаар авсан тохиолдолд гар утсыг нь үнэгүй өгдөг гэнэ лээ. Гэхдээ утас нь тийм үнэтэй биш л дээ. 50-80 үорчим еврогийн утас байдаг гэсэн.

single_leaf (зочин)

BSB bol yag tegdiim blee. digital camera neleen dehene avhad yamar ch case bhgui. suuld ni ooroo gaduur yavjiij case hudaldaj avchiisan. Manaid l gar utsaa tengert tultal uneleed bdag bolhoos bish uilchilgeeg ni songuul utas unegui ugdug l yum bleeshd gadgaadad. Tehdee tednii hun am hed bilee.. manaiah hed bilee... aa gehdee... bas bus yum bnaa. utas unegui ugch bolohgui geh yumgui shdee... heden hund hichneen uuren telfonii companuud bileee

huyagaa (зочин)

zaaval avah albagui shdee. tegeed ch haritsuulj sain uzehguigeer gadaadad yamar bsan teriigee neheed baij bolohgui baih l daa. tuunii chini ard hichneen olon hun ajillaj bga bilee? ene chini ta nar shig bas nad shig arai hyamdhan avah gesen humuust tsunhgui avbal arai hyamdaar avah bolomj ugch bna gej oilgoj boldoggui yumuu? zaaval unend in shingeelgemeer bga yumuu? bi l lav esreg bna. yer in uuriin urtuggui dagaldaad unegui ugdug baraa bol hog shdee, tiim bolohoor edgeer baraanuud zugeer neg hog bish huniig tatahaar zuil gej naidaj bna. bas ta nar gadaad gants neg yavsnaa bitgii sairhaj bai gej helmeer bna.

SSS (зочин)

Adg.n naad zah.n beejind hurtel apparat kamer avahad case enee tereeg ni ugdugshdee. Shulaachinguud

tuya (зочин)

tiim shuu

stormy (зочин)

Huyagaa-д юуны өмнө сэтгэгдэлээ үлээдэснд гүн талархаж байна. Энэ бяцхан бичлэгийг гадаадад ганц нэг явснаа сайрхаж бичих гэсэнгүй. Ер нь аливаа төхөөрөмж заавал хамгаалж байх гэртэй ирдэг. Манайхан түүнийг нь тустаа зараад байгааг бичих гэж оролдсон юм. Жишээ нь камер гэхэд заавал хамгаалалтын цүнх эсвэл чемодантай байхыг уг хэрэгсэл өөрөө шаарддаг юм. Таныхаар бол цүнхгүй камер бариад явж байхад чинь бороо орвол "Өөө норог норог" гээд явж байх юм байна тийм үү???. Ийм хэрэгслүүд цүнх хамгаалалтгүй авч хэрэглэнэ гэдэг чинь Таныг хальсгүй өндөг авах ч юм уу өөрөө хувцасгүйгээр гудамжаар алхахтай яг адил зүйл.

nominka (зочин)

harin diin. aimr tenegee, jhn huuhed hurch bgaam shig. tegee odoo yahuu dee, hereldeed zogschiiltao bish zuoz geel avchiigaam chin

Diams (зочин)

ter ch tiim bj boloh yum dotor n ajildag hunees n sn asuuj gatnuuldaj bgaad eniigee neleeen batlagaatai hureend bichihguidee hu!! Gehdee chihevch tsunh cam ene ter bol tusdaa l bdgshdee haana ch gsn mgl bol duuraihaas yaadiin chaavaas end bs ihenh yum n l tusdaa bdgiiin harin tseneglegch n huuramch n naaduuliin chn noo bj bolohiin shuu

demberel (зочин)

zarim humuust buur durgui hurdegiin unegui yumnii tuluu uheh geed l bhaar ni

3apaa (зочин)

Promotion гэж маркетингийн хольцын нэг л дээ. Манайхан хальт гадарлан зальжин байдлаар promotion хиймэр аядаад байх шиг.

Mandtugai (зочин)

Zov sedveer bichjee...Er n tegj tusad n salgaj zarah n zax deer bol baij boloh l yum, tiim supermarket-d bol ichmeer marketing l daa chaavaas. Unexeer sav baglaagui avah sonirholtoi mongo taaruu neg n zax deerees ochood avna l biz..tegtel oor neg n zaaval tegj nervee xodolgon xodolgon SUPERMARKET-d zogsoj baih n manai uilchilgeenii salbart yamar dun tavigdax n oilgomjtoi...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)