МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Харанхуй нийслэлтэй Монгол Улс

Харанхуй нийслэлтэй Монгол Улс

Эх орны минь зүрх болсон Азийн цагаан дагина гэгддэг нийслэл Улаанбаатар хот маань байсхийгээд л харанхуйд умбадаг нэгэн төрлийн өвчтэй боллоо. Өмнөд бүсийн дэд станц нь оны эхээр дэлбэрч хэд хоног нийлэлчүүд цахилгааны хязгаарлалтад орж багагүй зутарсан. Гэтэл өчигдөр Умард бүсийн дэд станцад кабель шугамын гэмтэл гарч хотын тэн хагас нь гэрэл цахилгаангүй өнжлөө. Уг нь бид чинь 21-р зуунд, техник технологийн нэн дэвшилттэй үед амьдарч байгаа юмсан. Мэргэжилтэнүүдийн хэлж байгаагаар хот анх байгуулагдаж байхад л тавьсан кабелийн шугамууд элэгдэл хорогдлын туйл болсон. Ер нь аль ч түгээх дэд станцад хэзээ ч гэмтэл гарч магадгүй гэсэн сануулга маягийн зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр нийслэл маань цахилгаан, эрчим хүчний туйлын найдваргүй байдалд байна аа гэсэн үг. Нэг л өдөр нийслэл таг харанхуй болбол гайхаад байхаар зүйлгүй бололтой. 

Нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын сайн сайхны төлөө ажиллана гэж гарч ирсэн нөгөө эрхэм түшээд маань ер нь юу хийгээд яваад байдаг болж байна аа. Төрийн ордон нь хүртэл цахилгаангүй болчихно. Монгол Улсын хөрөнгө мөнгө арвижан дээшилж байна. Манай эдийн засаг жигтэйхэн тогтвортой, мөнгөний ханш хэвийн байгаа энэ тэр гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түмэнтээ гарч, мянгантаа ярьдаг. Тэгвэл тэр их олоод арвижаад байгаа мөнгөөрөө ядаж цахилгаан түгээдэг дэд станцуудаа найдвартай болгох тал дээр нь хөрөнгө хаядаггүй юм байх даа. Байсхийгээд л цахилгаан нь тасарч, харанхуй болдог нийслэл маань буцаад 20-р зууны эхэн үеийн цэг дээрээ ирчихсэн мэт санагдах юм. Азийн цагаан дагина маань эхлээд цагаан байж. Гэтэл шороон, утаан, удаан дагина болчихлоо. Одоо харанхуйд төөрсөн "дагина" болон хувирч байна. Бид 21-р зуунд амьдарч байгаа шүү дээ... Төрийн их удирдлагууд минь ээ. Ямар нэгэн арга хэмжээг яаралтай авахгүй бол магадгүй өнгөрсөн мянган руу орох хаалга нэгэнт нээгдээд байх шиг байна даа.     

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

Эрчим хүчний салбарынхан тендерийн булхайгаар хэмжээлшгүй их мөнгө залгичихаад, бас тэрэндээ ханахгүй шинээр дахин олон янзын тендер зарлаж баахан мөнгө идэх аргаа энэ мэтчилэн олж байхад яаж Монгол орноо хөгжүүлэх, Улаанбаатарыг утаагүй болгох энэ тэр гээд мөрөөдөөд ч хэрэг байхгүй.

Ulemj (зочин)

Энэ хүний эсрэг байна шүү. Та бүхэн боддоо нийслэл маань сая хүн л амьдрахаар төлөвлөгдсөн хот шүү дээ. Гэтэл 90 оноос хойш хэчнээн хүнтэй болсон билээ дээр нь ямар олон байшин барилга баригдаж байгаа билээ. Ер нь улс орны өсөлт хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл бол жилд хэрэглэсэн нийт цахилгаан эрчим хүчний хэмжээ байдаг юм даа найзуудаа. Энэ нь үйлдвэрлэл болон ахуйн хэрэгцээ өсөж байгаагийн нэг илрэл шүү дээ. За тэгээд айлын цахилгаан бараа хэчнээн олон төрөл болсоныг та бүхэн тоолоод үзээрэй... Нийслэл хотын ачааллыг дийлэхгүй байнаа гэсэн үг дээ...

улэмжид зочноос (зочин)

Хэрэглээ мэдээж өссөн л дөө. Гэхдээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл тэр тендер нэрээр хувааж авсан мөнгө нь Улаанбаатар битгий хэлийг нь аль хэдийн орчин үеийн хот адил шөнийг өдөр шиг болгоход хангалттай хөрөнгө байсан гэдгийг л хэлсэн юм.

stormy (зочин)

Ер нь л төрийн толгойд байгаа гарууд мөнгө л харагдвал тэр чигээр нь идэж уудаг нь үнэн шүү дээ. Өмнөговийн эрчим хүчний станц, Эгийн голын усан цахилгаан станц гэхэд л энэ бүхний тод жишээ л дээ. Үндсэндээ Монгол гэдэг улс харахад л гайгүй юм шиг харагддаг болохоос бараг л дампуурчихаад байгаа нь үнэн байх.

Мэргэжилтэн (зочин)

Эрдэмтэдтэй, жинхэнэ мэргэжилтэнтэй ярилцая гэхээр хэлсэнийг нь үл ойлгогч МЭДЛЭГГҮЙЧҮҮД үйлдвэрлэлийг удирдаж байхад тэнд явагдаж буй үйл явдал шинжлэх ухаанаас хол - зөвхөн ХУЛГАЙЛАХ ажиллагаа л цэцэглэж байгаа нь мэдээж…. ТЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ЦЭРЭНПҮРЭВ саяхан телевизэд ярилцлага өгөхдөө “БИ МЭДЭХГҮЙ” гэж давтсаар дуусгаж байсан. Чааваас даа… Түүнийг томилсон цаад эзэн нь хэн юм бол доо… ХУЛГАЙЛЖ дуусахаас нь өмнө ШАТАЖ дуусан нь дээ….

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)