МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ардчилалын үнэ цэнэ гэж ер нь юу юм бэ?

Ардчилалын үнэ цэнэ гэж ер нь юу юм бэ?

Монголд хүмүүнлэг ардчилсан нийгэм эхээс төрөөд нэгэнтээ 18-н жил өнгөрчихөж. Эрийн хүрч байгаа нас гэж хүн бүр л ярьцгаадаг. Хэдийгээр монголын ардчилал цэл залуухан боловч ард түмэнд үнэлшгүй их зүйлийг өгсөн гэж боддог. Харамсалтай нь үүнийг үгүйсгэх хэсэг ч байдаг. Бараг л хуучны соц нийгэм маань сайхан байж дээ. Санаа зовох юмгүй. Ажил хийгээд, цалин авч байх юм бол амьдрал баталгаатай. Боловсрол, эрүүл мэндийн салбар ер нь тэгээд бүх зүйл төлбөр энэ тэр гэхгүй амар байж. Яг ингэж ярьдаг хүнтэй олон тааралдсан. Яахав хуучин дэглэмийн үед сайхан зүйлүүд байсан л байх. Гэхдээ хүний хамгийн үнэ цэнэтэй болгоныг булшилж хаядаг байсан шүү дээ. Иргэн хувьдаа өмчтэй байж болохгүй. Өмч бол социалист бүтээн байгуулалтын хамгийн уршигтай дайсан. Сонгодог утгаараа иргэн чи ядуу байх ёстой.

Ийм л нийгэмд бидний эцэг эх, ах дүүс амьдарч байлаа. Бид өөрсдөө ч социалист дэглэмийн зах зухаас нь амсаад авсан. Би хувьдаа ардчиллыг сэтгэл зүрхнээсээ талархан үздэг. Чухамдаа ардчиллын үрээр бид гар утсаар ярьж, машинаар гангарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон билээ. Хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонгох болон сонгогдох эрхээ эдлэх нь жинхэнэ үнэ цэнэ юм. Ардчилсан хувьсгал гараагүй байсансан бол монголчууд яг л хойд Солонгос, эсвэл Куба ч юм уу Бирм шиг байсан байх. Үгээ зоригтойгоор хэлсэн нэгэн нь улстөрийн хоригдол болж, аймшигтай яргаллыг амсана. Азаар амьд гарлаа гэхэд хамгийн хэцүү нөхцөлтэй газарт цөлөгдөнө. Насаараа, үр удмаараа бусдын дарамт хүйтэн харцны доор бөхөлзөж явна. Үнэндээ ийм л тавилан биднийг угтах байсан. Нийгмийн соруудыг ийм эмгэнэлтэй хувь тавилан дайрсан шүү дээ.

Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болох залуучууд ардчиллын үнэ цэнийг ойлгон мэдэрч, бас хайрлаж явах хэрэгтэй гэж боддог. Ганц удаа ч гэсэн ардчилал байхгүй байсан бол би MP-3 чихэндээ хийгээд бохь зажлаад, утсаар яриад гудамжаар алхах байсан болов уу гэж бодоод үзэхэд илүүдэхгүй санагдана. Насанд хүрсэн залуус бид ардчиллыг сонгож, эрх чөлөөгөө баталгаажуулах ёстой. Бүгдээрээ сонгуульд идэвхтэй оролцож, ардчиллыг сонгоё. Ардчилал бол оюун санааны болон эд зүйлсийн эрхэм үнэт бүхнийг бидэнд өгсөн билээ. Та сонгуулын насанд хүрсэн л бол сонгуульд оролцох нь нэг үүрэг чинь юм. Бид л ардчиллын үнэ цэнийг хойч үедээ таниулан түгээх болно. Ардчилал өөдлөн дэвжиг. Ардчилалын үнэ цэнэ нь чухамдаа залуус бид билээ.   

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
мөөгий (зочин)

Ардчилалын эхлэл сайхан байсан харин энийгээ өөрсдөө булшилчихлаа даа

Mandtugai (зочин)

onoodor ardchilaliig avchirsan gegddeg ax egch nar maani bugd l barag terbumtanguud bolchixson yavj bdag. Bidend niigmiin exr choloo baigaa bolovch ediin zasgiin xuvid niigem bas l xaalttai l bna.

baldan (зочин)

gehdee ardchilaliin bodlogo ni buruu l yum shig

Зочин (зочин)

ardchilal geheer l zaaval ardchilsan namiig oilgoj bolohgui shuu zaluusaa MAXH ch dotroo mash ih ardchilaltai bolson egneend ni uls ornoo gesen setgeltei saihan zaluus zondoo bga shuu

Харамсагч (зочин)

Ардчилалыг эхэлсэн улсууд засгийн эрхэнд удахаараа газрын баялаг руу гадаадынхантай нийлэн дайрч долларын саятангууд болмогцоо хийсэн бүхнээ баллаад хаячихлаа Одоо үүнийгээ нуухын тулд хэвлэл мэдээллийн бүх хэрэгслэлийг өөрийн өмч болгон газар шорооны төлөө тэмцсэн Мөнхбаяр мэтийн улсыг шоронд шидэж 10 тугал үхсэн Улаанбадрах суманд гадаадаас хуурамч мэргэжилтэн авчирч 90 сая төгрөг үрж байна 9 сая төгрөг малчинд илүү хүрэх байтал хэний төлөө явж байгаа хэний хөрөнгөөр тоглож байгаа нам төр 2 вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)