МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Блоггеруудын цэцэлсэн шаштир хэмээх нууц судар оршвой

Энэхүү бяцхан шаштирийг одоогоос 2000 гаран жилийн өмнө бүтээгдсэн хэмээн үздэг. Тэр үед байсан блог гээч зүйлийг ашиглан тэр үеийн нөхдүүд ихэд дотно найзалж, үерхэдэг байсан аж. Харамсалтай нь энэхүү шаштир бүрэн эхээрээ хараахан олдоогүй бөгөөд амнаас ам дамжин бидний үед ирсэн ажгуу.

Энэ л манай үеэс өмнө

Эгэлгүй жаргалтай хэсэг хүмүүн

Эхэлж анхан уулзан нөхөрлөж

Энгүй ихээр донтосон дассан бөлгөө

Бороо нэртэй шүлэгч хөвүүн

Ицми нэртэй турьхан охин

Зараа гээч завьтай усчин

Гандирс хэмээгч галтай хүүхэн

Намар, өвлийг ажралгүй өнгөрөөдөг

Навч нэрт бас нэгэн бүсгүй

Амьтай бүхнийг тэтгэн гийгүүлдэг

Нархан гэгч мөн нэгэн эмэгтэй

Дэбдээхэй алдартай жаахан охин

Аниме гээч мундаг вэбчин

Асура тэнгэрийн абшигт эмэгтэй

Номин эрдэнийн шидтэй Номика нэрт охин

Үлэмж хэмээгдэгч багш хөвүүн

Тайтгаран шүлэглэгч эгэлгүй охин

Ертөнцийг эргүүлэх Тулах цэг

Sweety, Rabbit гэгдсэн эгдүүтэй бяцхан охид

Шуургаар жигүүрлэсэн Stormy гэгч

Тэгээд бас олон олон хүмүүн

Замбуутивийн наран доор

Оршин байсан ажгуу.

Нэгэн үдшийн уулзалтанд

Нэлээд  олоол цуглаад

Нэн жаргалтайгаар нэлээн зүйлийг

Нэг нэгэнгүй цэцэлэн суувай.

Эгнүүлэн тавьсан ширээний эхэнд

Шүлэгч хөвүүн ихэмсэг суугаад

Шилээ маажин ийн өгүүлвэй.

Аяа эрхэм блогчид минь

Аяга хүйтэн пиво уухад

Амны цангаа даруй гарав

Ахиад нэг нахьвал яанам.

Зоогийн ширээний эсрэг талаас

Зараа хөвүүн ийн хариулвай.

Өчүүхэн би хөсөг тэргээ тавьсу

Өнө удалгүй түргэн ирээд

Өнөөх сархадыг тамшаалан уумой.

Гандирсын орны охин энэ эгшинд

Гараа айхтар далайж ирээд

Ицмиг ёолтол нударга буулгав.

Хилэгнэн догширсон Ицми хэлрүүн:

Өөш чи яанам бэ

Өглөө босоход хөхөрсөн байх бус уу

Өнөд хол очиж суумой

Өөрт чинь би суудал заасугай хэмээгээд

Үтэр түргэн хөөн босгов.

Үлэмж нэрт хөвүүн үе үе

Үлэмж хөгжилтэй яриаг эхлэв ээ

Онигоо гээч нэгэн зүйлийг

Ончтой гэгч нь хүүрнэн өгүүлэв

Ондоо бусад нь хөхөн баясацгаав.

Нархан гэгч шавь бүсгүй

Шалгалт юугаа өгсөн гэнэ

Шалих юмгүй байсан даа хэмээн

Шал тоохгүй өгүүлнэ.

Шалгалт гэгчээ өгч дуусаад

Ангийн хэдийгээ мурин алдаад

Аанай бидэн дээр

Амь тэмцэн ирсэн нь энэ ажгуу.

Их найрыг дэглэн хөгжөөгч

Дэбдээхэй нэрт охин

Ингээд удахгүй дадлагат явлаа

Даруй түргэн уулзалдахтүн хэмээгээд

Ийм өргөн найр хуримыг

Дэлгэр өргөн тэмдэглэж байгаа нь энэ бөлгөө.

Ангийн андууд хэмээх

Sweety, Rabbit нар

Их л хөөрөн баясан суумой.

Ийм хөөрхөн охидыг шүлэгч хөвүүн

Их  таатай ширтэх агаад

Ийш тийш харц чулуудмой.

Ицми өгүүлрүүн

Шүлэгч хөвүүн чи ихэд хүүхэмсэг бус уу

Шүлэгч хөвүүн өгүүлсэн нь

Ингэж би харагдав уу

Ийм л тавилан юм уу

Би хүүхэмсэг эсэхээ үл мэдмой

Сонсогч бусад нь нэн таатай хөхрөлдөн сууна.

Гэтэл Стоорми гэгч нэгэн этгээд

Гайгүй чанга дарс хүртсү хэмээгээд

Даруй түргэн зарцыг дуудан

Дотоод үйлдвэрийг Болор гэгчийг авчруулав.

Нэг тойроод нөгөөх нь дундрав.

Нэжгээд нэгийн дахин авчруулав.

Болор нэрт дарсыг уухгүй байгааг нь

Босгож байгаад ам руу цутгав.

Тулах цэг доороос нь тулж

Анимэ наанаас нь дэмжин туслав.

Гэнэт Стоорми босон харайж

Гэнэгүй байсан бусдынхаа зургийг

Юу юугүй авч эхлэв.

Гоожуур сайт дээр тавьна гэж

Гайгүй сайн айлгасан ажгуу.

Асура хэмээх тайван бүсгүй тэндээс өгүүлэв.

Аяа миний гэдсэн байгаа

Алаг үр хөдлөв.

Ахиад нэг татчих гэнэ

Алив одоохон дарс хундага л.

Саншайн бүсгүй түргэн очиж

Сархадын хундагыг бялхуулан өгөв.

Мүүжээ хажуунаас алив надад бас хэмээн

Мундаг дуугаар хэлэв.

Дарс хийх гэтэл үгүй гэлээ.

Пиво уулгах гэтэл ахин бас үгүй гэлээ

Тэгээд ундаа уух уу гэтэл Тэгмой хэмээлээ.

Үргэлжлэл бий. 

  

  

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
maral (зочин)

he he, yun ineedtein...awiyastai yumaa, ter tailbartai zuragnuud ch bas tasarhai bsiin shuu...urgeljleliig tesen ydan huleejiin

Anime (зочин)

wa la la, aimaar nairaglal bus u :D tend yu bolson yaasan iisen n nudend urgaj bnshd

3apaa (зочин)

Пай чи чинь тууль хайлчихсан байштээ.

Зочин (зочин)

дэххх... ямар нь ийм төрөл төрлийн авьяастай байдын гэцүүеэн

single_leaf (зочин)

Гоё бичжээ. хэхэхэ нүдэнд үнэхээр л харагджийн.

саншайн (зочин)

Шүлэгч нэгээр нэмэгдсэн болмой, авъяас байх шиг байна шүү.

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Манай блоггерууд бас нэгэн шүлэгчээр нэмэгдсэн бөлгөө

мвв (зочин)

чи ч харин овоо муу гаруу үгүй юү

nominka (зочин)

eee ysn goy bichee ve... :D

дэвдээхэй (зочин)

лагийн лагийн...

secretwish (зочин)

нүдэнд харагдтал ямар мундаг бичдийм бэээ

OTXAH (зочин)

Ta nariin zurgiig harlaa. Goe baina shuu. Buten saind Ganaagaas duulsan uulzsan gej. Goe bichjee. Yag hajuud ni baigaa yum shig setgegdel turluu.

haha (зочин)

haanaas zurgii ni harsiin ain?

asura (зочин)

Ямар мундаг юм бэ? хэхэ

secretwish (зочин)

гоожуур сайтаас зургий чинь үзлээ, улаан цамцат :p

stormy (зочин)

Ha ha tiim uuu yamar aimaar yum be :-)

Гандирс (зочин)

Авьяасыг бурхан харамгүй асгажээ. хэхэхэ. Улаан футволкатай байсныг чинь уучлахаас

*rabbit* (зочин)

uran jirgeech choliig hararmlalgui hairliyaaaaaaaaa..........he he he

*rabbit* (зочин)

tsol shuuuu stormy namaig nom ushkaj baihad yu geed baisan be..........

ulemj (зочин)

Поох Баяраа үнэн гоеё туйлс хайлсан бусуу. Дээр үед өвөрмонголын сувгаар туульс хайлдаг өвгөнийг санагдуулмой.

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

тэр гадаа авхуулсан зурган дээр харсан чинь Стоормигийн нүд сэргэчихсэн хурц гэж жигтэйхэн харагдаж байналээ. Дотроо бол уг нь туульсынхаа тухай бодоод явсан байна шүү дээ.

ulemj (зочин)

Нээрээ блогеруудын хүсэлтийг хүлээн аван загвараа өөрчилсөнд баярлав. Одоо уншихад их эвтэйхэн байнаа

nergui (зочин)

hi. ta uulzaltan dr zurag avsan yum shig bn te? gants hoyor zurag tavichih esvel haana bgaag ni heleed ug tehuu?

nominka (зочин)

blogchidiinhoo zuragnaas burhan guisan ch buu ug! uursduu uulzaltan deer ireed bidnuustai zurag hurguu tatuulj bolii sht :D

stormy (зочин)

Өчүүхэн би чадан ядан цөөн хэдэн зураг авсан болой. Блоггеруудын тухай нэг бичлэг байгаа. Түүн дээрээ бултаараа авахуулсан нэг гоё зургаа тавьна аа.

Зочин (зочин)

hahahihi. Hugjiltei garuu aan. Davgui boljee. dahin iimerhuu zuil bichij baigaaraa

yanzagakhan (зочин)

хөөх бичих гэж алаа хаяцан байна шдээ. Шууд нүдэнд харагдаад айн хэхэ....

Green (зочин)

xa xa xa yostoi huurhun bichsen baian shuu.Urgeljilliig ni unshina aaaa

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

hehe huurhun boljee

1988

10н жилийн уран зохиолын ном уншиж байгаа мэт сэтгэгдэл төрөв.. кк

AXIOM

kk lag bichsen bainshdee

Зочин

kkkk yahav zugeeree

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)