МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла

Үнэхээр гайхамшигтай шүлэг. Ирээдүйн аав, ээжүүд уншиж, сайн тунгаахад хэзээ ч илүүдэхгүй шүлэг шүү. Энэ шүлгийнх нь төлөө Соёлын гавьяат өгсөн ч болохоор.

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо

Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла

Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Б.Энхтуяа

 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
single_leaf (зочин)

саак... би амьсгалах амьсгаа бүрээ ч зориулахад багадах 2 сайхан охинтой хүн... хайрлаарай... та минь...

stormy (зочин)

Охин үртэй болж байж л охин үр минь юутай эрхэм, тансаг дээд эрдэнэ вэ гэдгийг мэдэрнэ дээ. SL- Чи 2 охин үртэй үнэхээр сайхан юм аа. Чамд хөнгөн атаархаж байна шүү. :-)

bolor (зочин)

tiim shuu bi ch gesen tegej boddoggin

zochin (зочин)

wow dajgui shulgelsen bn xuu. unen shuu. neg udaa xarid bgaa egchdee oxin chini ger ornii ajild jaaxan taaruuxan yum geed xeltsen buruudsan shuu. Zugeer zunguur ni bailga. tertei tergui tom bolood xangalttai xiine gejuu. bagadaa ger ornii ajil neg ix xiideggui bsn egch sain oilgojildee. Bid ch yaxav er yum boloxoor xojim ailiin gergii boluul ajilgui gegdene gej bodoxgui yu. xairlaad baiya. bayrllaa

uuree (зочин)

oo ih saihan shuleg bna tegeed uhaarasai daa humuusee kk

Зочин (зочин)

өө маш их баярлала энэ шүлгийг олж авах гээд чадахгүй байсын үнэхээр гоё шүлэг шүү

bi? (зочин)

unene sak shuleg shu. minii hatsart engeseg gayalalzdag ch ene buhnii tsaana setgeliin zovlon bgaag manaihan meddegguiee. tedniigee minii tuluu shanalna gej aigaad heldgeggui yumaa. gogo blog ih zugeer uumaa bi blog needeg yum biluu. tegvel bi dotroo bga buh zuilee bichnee.

badam (зочин)

saihan shuleg bna. Setgel hudluud nylims asgarah shig bolloo

suvd (зочин)

denduu unen shuleg,uneheer yum bodogduulsan,ohin uree hairaltsgaaya humuusee!!!

d,dadhbileg (зочин)

хорвоод заяасан ганц үрийн маань төрсөн өдөр тохиож байна. алс хол суугаа охиндоо аз жаргал, эрүүл энх, хамаг сайн сайхан бүхнийг хүсье.

номин (зочин)

Хүн гж ийм л амьтан

Би (зочин)

Энэ үүнииг нилээн олон удаа уншиж сонссон боловч яг үүнийг сая оллоо...охин үрээ хайрла ямар хөөхөн гээч хөөрхөнөө минь ээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)