МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монголын төрд эзэн байна уу?

Монголын төрд эзэн байна уу?

Засгийн газрын тэргүүн нь морьноос унаж нуруу нугасандаа гэмтэл авчихаад байгаа бололтой. Мэдээллийн эх сурвалжуудаас үзвэл Ерөнхий сайд маань халамцуу байсан гээд мэдээлчихэж. Тэрээр ойрын үед Солонгос руу явж эмчилгээ хийлгэх болсон аж. Мэдээж гэмтэж бэртсэн хүн эмчлүүлэлгүй л яахав. Харин Монголын гүйцэтгэх засаглал нэг хэсэгтээ эзэнгүй шахуу байх нь. Бараг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэргүүн шадар сайд л Засгийн газрыг тэргүүлэх бололтой. Болоод байгаа энэ үйл явдал ч яая гэхэв. Өчигдөр орой телевизээр мэдээ харж суутал Туркийн засгийн газраас Монголын цагдаагийн байгууллагад тусламжаар хувцас, гутал болон зарим нэг хэрэглэл бэлэглэж байгаа тухай мэдээ гарлаа.

 Бүхэл бүтэн улсын цагдаагийн байгууллага гадны орноос хувцас хэрэглэлээ тусламжаар авч байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байлаа. Цагдаагийн удирдлагууд авсан бэлгэндээ сэтгэл хангалуун байгаа бололтой нүүр дүүрэн инээж, эфир дүүрэн ярилцлага өгч байлаа. Гаднаас зээл тусламж энэ тэрийг бишгүйдээ л нэг авдаг. Харамсалтай нь тэр нь хэдэн дарга нарын гарын салаагаар ороод алга болдог нь үнэн шүү дээ. Тэр их мөнгөнийхөө өчүүхэн бага хэсгээр нь хэдэн цагдаагаа бүрэн хувцаслаж болдоггүй л юм байх даа. Улсын хэмжээнд хэдэн цагдаа байдгийг сайн мэдэхгүй ч хүний амнаас сонссоноор 13-14 орчим мянга байдаг юм гэсэн. Уг нь тийм их тоо биш шиг санагдаад байгаа юм. Төрийн төмөр нүүр болсон хэдэн цагдаагаа гаднаас гар харалгүйхэн техник хэрэгслээр нь хангачих боломж Монголын төрд байгаа гэдэгт би лав итгэдэг.

Монголын төр уг нь бас ч гэж тартагтаа тулчихаагүй баймаар. Гэтэл төрийн далбаагаа хийлгэх дээрээ хүртэл гаднынханы гарыг хардаг болчихсон нь гутамшиг биз дээ. Наадмаар азидаа томд орох Монголын төрийн далбааг бултаараа цэнгэлддэг талбайнхаа хойхно суурилуулсан. Хүн бүрийн л бахархалыг төрүүлж, талархалыг хүлээж байлаа. Үнэндээ тэр далбааг мөн л Туркийн талаас бэлэглэсэн. Харамсалтай нь тэр сайхан далбаа намираад удаагүй байтал урт гартнууд өргөх моторыг нь "шаачихсан" сураг дуулдсан. Иймэрхүү бага сага зүйлийн талаар жоохон бодоход монголд маань ер нь эзэн гэж байна уу, төр засаг байна уу гэж эргэлзэхэд хүрээд байгаа нь нэг бодлын эмгэнэл, нөгөө бодлын гутамшиг мэт санагдах юм даа.  

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
My Notes (зочин)

Тэр мориноос унаж бэртсэн согтуу түшмэл эх орон нь санхүүгийн хямралд ороод хэцүү байхад заавал гадаадад очиж эмчлүүлнэ гэж байгаа нь л эгдүү хүргэж байна. Бага ч гэсэн нэлээн хэдэн долларын хөрөнгө оруулалтыг гадаадын эмнэлэгт хийх нь байнашд. Эх оронд нь тэрнийг эмчилж чадах эрхбиш баймаар л юм. Төрийн түшмэдүүд нь ийм эх оронч сэтгэлгүй байгаа нь жинхэнэ эмгэнэл, жинхэнэ гутамшиг.

My Notes (зочин)

... эмчилж чадах эмч эрхбиш баймаар л юм... эмч гэдэг үгийг орхичиж

hiko (зочин)

Энэ бол яах аргагүй гутамшиг шүү дээ!!!

boloroo (зочин)

nere ongorson naadamnaar mongolchuudiin mashindaa zoogood l mongol hun gj baharhaad l namiruulaad yawaad bsan dalbaag enhrii hairt hyataduud hiisiin genee. getel tsaadul chin soyombo iin dr bdag galiig awaad oorsniihoo 5n tawan hoshuug tawitsan bsan gj bn shd. dalbaagaa ch hj chadahgu tor zasgiin buruu gj ch yu bhaw teriig n medeegui zuuj yawdag ard tumnii l buruu tiim biz...........

Kabad (зочин)

Manai mongolchuudiin baij baigaa tsarai neg iimerhuu. Gehdee ene bugd neg heseg urgeljleh zavsriin uye gej bodood baigaa shuu. Neg tiim idej uudag namuud, erh barigchid enter geed l heden jildee shuugitsgaah biz. Heden jiliin daraanaas zugshreed, tolovshood ireh biddee.

Сэртэнч (зочин)

эзэн юм шиг эзэн биш хүнүүс их дээ ийм байгаа байх өө, гүй ээ тэгээд ойрмогхон орос хүнүүс цаашлаад манж хүнүүс этэр бодлогодоод сүүлийн үед л төрд жинхэнэ төрчид болж тоглож бгаа хүнүүс уяанаас алдуурсан ноцдог нохой мэт бялхалзаж бгаам уу дөө

@_@ (зочин)

hetsyy hetsyy.yrival zunduul yum bn

TOROO (зочин)

baihgui

CooL (зочин)

Mongol hul tolgoi ni oldohoo boliod baigaa biz dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)