МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Салхиар ирэх илч дулаан

Салхиар ирэх илч дулаан

Зүг зүгийн салхи зөөлнөөр үлээж, мөнгөн аадрын үүлийг хөх тэнгэрийн доор хураан цуглуулна. Цуглан нүүгэлтэх үүлсээс газар дэлхийн амьтай бүхнийг тэтгэн ивээх агуу их усан дуслууд унах билээ. Тэр усны дуслуудыг үндэстэй, амьтай бүхэн сорж, ууж, түүгэр тэтгэгдэж байдаг. Энэ бүгдийг илтгэсэн хамгийн сайхан цаг хаврын налгар үе. Модод гөлөглөөд л... Хүний сэтгэлийг хамгийн их гэгэлзүүлэн дэнслүүлдэг нь энэ л улирал. За ер нь тэгээд ганц хүн ч гэлтгүй амьтай бүхэн л ирж яваа урин цагт дуртай шүү дээ. Залуус учиран болзож, сэтгэл зүрхээ чагнан догдолно. Учирал бүхэнд аз жаргалтай мөчүүд заавал байдаг. Модод шуугисан хаврын ой эрхэм тансаг. Энэ модод олон олон учирлын жаргалтай мөчүүдийн гэрч болсон доо гэдэгт би итгэдэг. Хэрвээ модод ярьдаг байсансан бол мөн ч ихийг өгүүлэх биз ээ.

Балчир жаахан хүүхдүүдийн бялхам жаргалтай дуун орчин тойрноо хөгжөөнө. Жаахан хүүхэдтэй айлын гэрт жавар хургадаггүй билээ. Яагаад гэвэл дандаа л баяр хөөртэй инээд, ход ход хөхрөх эгдүүтэй хөөрхөн хоолой. Үгээр төсөөлж, бичихийн аргагүй шүү. Гудамжаар ээж, ааваасаа хөтлөөд жаргалтай гэгч нь инээмсэглэн яваа хүүхдийг харахаар үнэндээ эгдүү хүрээд очоод тэврээд авмаар санагдах үе бий. Бас тэр аав, ээж хоёр цээж дүүрэн амьсгалж, "Бид ертөнцийн хамгийн жаргалтай гэр бүл" хэмээн дотроо хашгирч байгаадаа гэж надад санагддаг. Орой гэр бүлтэйгээ хамт зөөлөн үлээх салхинд зугаалан, гэрэлтэй сайхан бүхнийг дурсан бас зөгнөн ярилцацгаана. Хажууд нь балчир хөөрхөн үр нь энэ тэрүүгээр хөнгөн гүйн орчлонтой танилцана. Аав ээжүүд баяр бялхаж, хайр гэрэлтсэн нүдээр ширтэлцэнэ. Орчлонгийн нэгэн аз жаргалыг дэргэдээс нь харах гайхамшиг билээ.

Алсын уулс хөхрөн, цэнхэртэн үзэгдэнэ. Саяхан л навчгүй гундуу байсан уулсын модод тун удахгүй ногоон хэвнэгээ нөмрөнө. Уг хотын ойр хэдий их модод байна төдий чинээ л бидэнд тустай. Залуус тансаг учирлынхаа тухай мөрөөдөн бодож, багачууд тоглоом зүүдлэн байх ахуйд өөр нэгэн газар хүмүүний хамгийн тансаг цэнгэл болно. Энэ агшинд зүүний үзүүр дээр будааны ганцхан ширхэг үр тогтож, нэг сайхан бүсгүй ээж, аавын сайхан хүү эцэг болох болно. Алтаар ч солимгүй гэрэлт агшин биш гэж үү. Монголын тэнгэр дор ирээдүйн эх орны минь эзэн нэгээр нэмэгдэнэ. Цаг хугацааны салхи зөөлнөөр үлээж, зүг зүгийн салхин хүмүүн бидэнд нарны гэрэл, илчит бүхнийг илгээнэ. Харамсалтай нь зарим нэгнийг нь цаг хугацааны тоос зузаанаар дарах билээ.  

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
dari (зочин)

heregtei medeelel bn

ицмиг тодорхойлогч (зочин)

уншин үзэхүл лавтай ихэд ганцаардан ахуй хүмүүний тэмдэглэл лугаа. насны наран жарын талруу хэвийж байгаа юм уу гэмээр ухаарлаас нь унасан үгс удалгүй хур болмой. хүүхдэд хайртай нэгэн ажгуу. багагүй бодол болж суудаг, дотоод хүнтэйгээ нилээдгүй зөрчилдөөнтэй, хааяа дотроо дайн зарлах авч цагаан туг намируулах нь ойрхон л. хүүхэд ахуйн гэгээхэн дурсамждаа сэтгэл хорогдон тарчилж ахуй, хайр дурлал, эмэгтэй хүмүүнийг шүтэн бишрэгч равжаа хутагт лугаа агуу оршихуй, бусдын нүдэнд үл өртөх дотроо тэсэрдэг бөмбөг мэт ахуй монгол аав юм шиг байна. ахахаха.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)