МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Багын дурсамж буюу хорвоотой танилцсан бяцхан түүх-4

За архи ч яахав. Уух нэг нь уугаад л явдаг байсан. Одоо ч гэсэн дээ. Харин социалист дэглэмийн үед нийтийн тээврийн асуудал гайгүй байсан санагддаг юм. Хэдийгээр үхтэлээ чихэлдэж, хувцасаа урагдтал ноцолдож байж суудаг байсан ч гэлээ биднийг хүрэх газарт маань хүргээд л өгдөг байсан. Тэр үед "45"-ын билет гэж аятайхан эд байж билээ. 45 төгрөгөөр билет аваад түүгээрээ бүтэн сар үнэгүй зорчино. Том хүн 50, хүүхэд 20 мөнгөөр зорчдог байсан үе шүү дээ. Хүмүүс "пропуск" гэсэн бичигтэй улаан артай, ногоон өнгийн хавтасанд билетээ хийж явдаг байлаа. Тэгээд нөгөө билетээ алдчихвал ёстой будаа болно оо гэж байгаа. Тухайн үедээ хуурамчаар хийсэн билет илэрлээ. Сэргийлэхийн ажилтнууд сонор соргогын дээдийг үзүүлж муу хүмүүсийг газар дээр илрүүллээ гэж ирээд л суртал ухуулга хийгдэнэ дээ. 

"Бамбарууш" гэж эгдүүтэй нэртэй, үнэн гоё ресторан маягийн газар байсан даа. Одоогийн "Хаан брой". Уушийн газар болчихсон доо. Манай аав намайг тэнд голдуу оруулна. Гоё зайрмаг, зөөлөн боов, сметан. Цөцгий нь тасархай амттай. Ороход л гоё үнэр ханхалсан сайхан газар байжээ. Харин ээж "Баншны кафе"-д оруулна. Тэндхийн банштай цайг олон жил уусан даа. Одоо хүртэл би л лав тийм сайхан банштай цайг ер нь ховор уусан байх. "Баншны кафе" маань "Аполлон" гэж нэртэй баар болсон. "Янгир" гэж кафе мөн л сайхан хоолтой, аятайхан үйлчилгээтэй газар байж. "Туул" ресторанд тухайн үедээ л гайгүй гэсэн гарууд орж "пиавддаг". Тэр үед одоогийнх шиг олон сонголттой пиво ямар байх биш. "Алтан намар", "Боргио" гээд л бараг дуусна. "АПУ"-гийн бүтээгдэхүүн л дээ. Харин хаа очиж дотооддоо үйлдвэрлэсэн архи, пиво, ундаа нь тун дажгүй байсан шүү. "Алтан гагнуур", "Хүн орхоодой", "Болор" гээд сайн бүтээгдэхүүнтэй.

Нам засгийн бодлогоор залуу үеийг илгээлт гэсэн нэрийн доор хөдөө цөлдөг байсан нь миний хувьд л лав онцгүй ээ. Мөн ч олон сайхан залуу сурч боловсрох насандаа хөдөө хөхөрч, зэвэрсэн байх аа. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл гэж үнэнхүү сүрийг үзүүлдэг нэг байгууллагатай. Монголын залуусыг атгаж байсан газар. МХЗЭ-д элсэх нь нэлээн хүнд даваа. Элсүүлж авахдаа асуудаг асуулт нь ч гэсэн нэн айхтар. Жишээ нь ингэж байгаа юм л даа.

-За нөхөр минь. Чи яг одоо юун дээр зогсож байна.

-Би МХЗЭ-н гал улаан шугаман дээр зогсож байна.

-Энэ цонхоор хар. Чиний нүдэнд юу харагдаж байна.

-Эх орны минь социалист бүтээн байгуулалт харагдаж байна. Ах дүүгийн ган бат найрамдалт ЗСБНХУ-ын өгөөмөр тусламжаар бүтсэн их хорооллууд сүндэрлэж байгааг харж байна.

Энэ маягаар асуулт хариулт өрнөнө. Ямар нэгэн асуудалтай хүн элсэх нь бүрхэг. Бүрхэг байна аа гэдэг чинь ирээдүйн намд элсэх, дээд сургуульд сурах мөрөөдөл гэх мэт нь дагаад туйлын бүрхэг болж ирнэ. Тэгээд л сайд нарын зөвлөлийн гишүүдийн зургийг танихгүй бол байдал бүүр ч ээдрээтэй болно. Намын их хурлууд дээр тавьсан илтгэлээр товчлол хийгээгүй ч юм уу, уншаагүй байвал хатуу донго хүртэнэ. Лениний олон ботиудыг заавал унших хэрэгтэй гэхчилэн олон мундаг шаардлагатай байсан даа. Эцэг эх нь дарга даамал биш л бол ерөнхийдөө л хөдөө илгээлтээр явна. Социалист нийгэм нэг иймэрхүү.

Тухайн үед жаахан байсан болоод тэр үү тэр болгон санаанд байдаггүй ч гэлээ үлдсэн бага ч атугай дурсамжаа та бүхэнтэй хуваалцахыг ихэд хичээлээ. Миний өчүүхэн дурсамжийг уншиж, сэтгэгдэлээ үлдээсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж байна. Дараа та бүхэнд ардчилсан нийгмийн эхэн дунд үе хэрхэн дурсамж болон үлдсэн талаар өгүүлэхийг зорьно оо.  

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
sun_shine (зочин)

heheh yag yag, iim bsan daa, udahgui kartiin ue ruu oroh yum bna l daa tee, aaya gun mun ch getsuu bsan shuu. Ulsdug bailaa shde, gehdee manai aav oros humuus tanidag geed haayaada oros delguurees 2 uut duuren goe goe yum avchirdag bj bilee, maslo n yamar amttai bsan yum be de. Ter ued gambir ih hiij iddeg bsan daa, kartiin talh n hureltsehgui.

single_leaf (зочин)

залуучуудын эвлэлийг мэдкүйээ. манай ах нар л их идэвхирэй байсым шиг. би бол пионерт элсжийснаа харин санадымаа. Бамбарууш кафе-д тийм ч олон удаа орж байгаагүй. 1-2 удаа л ээж аавтайгаа орж байсан бүдэгхэн зураглал. Харин одоогоор хотын захиргааны байрны хажууд байдаг байсан бэлэн болон бэлэн бус бүтээгдэхүүн худалддаг байсан газраас нээх гоё поончиг авчирж өгдөг байсын.... саак үнэртэй бас мэдээж амттай...

Zaya (зочин)

Nogoo X-Tuts.iin On onii durlal deer gardag shig iin hehe . Bid nar yamar azaar kapitalist uls bolooguin bee , uuh usaa hurtel hudaldaj avchiin geed ter heseg sanaand orchloo . :)

erdene (зочин)

huuhed nas mini bodogdoj bn shuu

namuuk (зочин)

Huuchnii saihan dursamjuudiig ergej avchirah shig...za yutai ch gesen bicheed bgaarai unshih durtai

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Сайн уу, Чи эртээд Гого блогчидийн уулзалтан дээр ирсэн Баяраа мөн үү. Миний мсжэр хаяг дээр Баяраа Ядам гэсэн нэрээр байгаа.Яагаад ч юм чиний бичлэгийг уншаад тэгж бодлоо

stormy (зочин)

За тэр Баяраа чинь би мөн бөлгөө. Миний блогоор айлчилж сэтгэгдэл юугаа үлдээсэнд нэн талархаж байна. Нээрээ яагаад тэгж бодогдсон юм бол...

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Ухаалаг хөгжилтэй бас урлагийн талаар ойлголттой залуу байсан болхоор би чамайг мөн гэж таасымаа. Байнга уншигч чинь байх болноо. Амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)