МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Багын дурсамж буюу хорвоотой танилцсан бяцхан түүх-2

За тэгж байтал дэлхий эргэдгээрээ эргэж, улирал нь хавар болно. Цас хайлаад, бургас гөлөглөөд сайхан цаг айсуй. Тэр үеийн хавар одоогийнх шиг улаан шороо эргэлдэж, үнсээр шуурдаггүй байсан юм. Удахгүй хичээл амрана гэж байгаа. Хичээлдээ заавал дүрэмт хувцас өмсөнө. Бүгд жигд болохоор тэр энэ гэж ялгарах юмгүй. Захандаа заавал цагаан даавуутай байх ёстой. Тэр даавуугаа байнга солихгүй бол ангийн ариун цэврийн даргын шалгалтаар хиртэй байх аваас муу сурагч гээд ангиудаар хэснэ. Энэ шийтгэл ер нь л муухай. Ангиудаар тэгж хэсэх чмар олиг байхав дээ. Дулаарч байгаа болохоор дан формтойгоо явахын хүслэн. Өвлийн турш зузаан пальто, давхар өмтэй явсаар байгаад бүүр залхчихсан юм чинь. Нас ч гайгүй ахиж өөрийгөө хэрэндээ л том хүн болсон гэж бодоод байдаг болсон болохоор ангийнхантайгаа нийлж тамхины акурка түүнэ ээ. Гэхдээ байнга биш л дээ. Тэр үед "Стюардесс", "Опал", "Белеморканал", "Мохор", "Шувууны баас" нэртэй солонгос тамхи байдаг байлаа. Янжуур тамхийг "шар сүүлт" гэнэ. Тансаг ангиллын тамхи л даа. Тэр тамхинууд дундаас хамгийн тансаг нь "ВТ" гэж болгар янжуур. Уг нь "БТ" л дээ. Манайхан л "ВТ" гэдэг байсан болохоос. Хүүхэд байхад тамхийг уушиглахгүй зүгээр л утааг сороод гаргаад л, яндандаад л. Тамхи ч эрүүл мэндэд лайтай хортой л доо. Тухайн үед хүнсний дэлгүүрүүдийн бараа тийм олон нэр төрөл байсангүй. "Хавар" гээд нээх гоё амттай чихэр зардаг байж. 1 кг нь 16 төгрөг. Тэрнээс нэг хилийг авчихад бялууртлаа иднэ дээ. "Банка" гэж печень, шоколад хавсарсан гоё юм байсан даа. Тэрийг идэх бөөн дур. Даанч тэр бүр худалдаалагддаггүй байж. Хүүхдийн баяраар л нэг олддог байсан санагдана. Хоёр төгрөг хорин мөнгө байлуу даа. Шар будаа 80 мөнгө байсан юм чинь. Шар будаагаар ангийнхантайгаа гуурсаар байлдахдаа сум болгон хэрэглэдэг байлаа. Талх хямдхан учраас молокотой хольж их иднэ ээ. Молоко 2 төгрөг байсан байх шүү. За ингээд л идэх юм эргүүлж, хааяа акурка түүсэн шиг байж байтал зун хаяанд иржээ.

Дээр өгүүлсэндээ өдөржингөө бөмбөг өшиглөдөг гэж. Харин энэ жилээс арай томорсон бололтой. Охин найрах гэж сонирхож эхэллээ. Найрах ч юу байхав дээ. "Хөвч" гэдэг шампуны саванд цасны ч юм уу борооны ус хийгээд замаар яваа охидыг шүршинэ. Аминдаа л охин найраад байгаа хэрэг л дээ. Дугуй унах бүхнээс сайхан. Нөгөө муу босгосон шахуу дугуйгаараа охидыг хөөж байгаад усаар шүршинэ. Ингээд найраа амжилттай болсон болохоор сэтгэл хангалуун гэр лүүгээ буцаж байгаа юм чинь. Яг тэр үеэр "ЧКА охин" гэдэг яриа моодонд орж, "Хон Гиль Дон" киноноос болж хэд хэдэн кинотеатрт хүн нас барж, "Квантуны арми", "САБО", "Чингисийн ташуур" энэ тэр гээд янз бүрийн адал явдал, хэллэгүүд цувран гарч байлаа. Зарим зүйлийг би цаг хугацааны хувьд бага зэрэг алдаатай бичиж байж магадгүй шүү. Тэгвэл Sorry. "Хон Гиль Дон" киноны гараа нийлүүлж байгаад шүгэлддэгийг хийж чаддагүй хүн хүн биш байсан байх шүү. Охидын "САБО" бүлэг хүчээ авч нийгэмд нэлээн доргио өгч байв. "Квантуны арми" ч гэсэн дээ. Толгойлогч нь Ариунболд гэдэг залуу байлаа. "ЧКА" гэдэг үг чекист гэдэг үгнээс гаралтай. Янз бүрийн муу хэллэгүүд ч их. "ЖИБА" гэж нэлээн дэлгэрч байсан хар яриа. Жинхэнэ итгэлт ... гэсэн үгний товчлол. Дээр өгүүлсэн бариа гээч юмыг тусгай сургуулийн хүүхдүүд их хийдэг. Тэдэнд хууль үйлчилдэггүй юм гэсэн явган яриа хөвгүүдийн дунд хэсүүчилнэ ээ. Тийм болохоор тэднээс айхаас ч яахав дээ. 

Одоогийнх шиг машин тэрэг их байгаагүй ээ. Оросын "Москвич", "Лада", "Чайка", "Газ-24" гээд гарын хэдэн хуруунд багтах нэр төрлийн машинтай. Зам гарах гэж ч ядах юмгүй. Хүнсний 20-р дэлгүүрийн урд талд тунель баригдаж, тэрэн доогуур гарч явах бөөн хүсэл. Гэхдээ хичээл тараад заавал доогуур нь гарна. Тэр нүхэн гарц Монголдоо л ганц байсан хүн бүхэн доогуур нь гардаг байсан даа. Дэнжийн-1000-д бараан зах гэж монголдоо хамгийн олон хүн зэрэг цуглардаг худалдааны төвтэй. Тэнд янз бүрийн зүйлс их. Одоо тэр зах техникийн болсон байна лээ. Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр гэж лут театртай. Тэнд гарч байгаа хүүхдийн кино их гоё. Оросын голдуу кино гарна л даа. "Бөгтөрөгтэй морьхон", "Садко" гэх зэрэг баатарлаг кино ихтэй. Одоо Хөрөнгийн бирж болсон доо зайлуул. Киноны тухайд гэвэл Хүнсний 20-н пудвольд, Барилгачдын соёлын ордоны зааланд, Нарны титмийн "Гал-2" гээд кино үзвэрийн газрууд их гарч ирж байв. Голдуу Брюс-Лигийн "Луугийн арал", "Big boss", Шварцнеггерийн "Терминотор-1", "Араатан", хятадын "Шао-Линий 36 сорилт", "Согтуу мастер" мэтийн л кино гарна даа. 

Үргэлжлэл байгаа шүү...       

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
1st (зочин)

надаас арай түрүү үеийнх болтой гэхдээ сайхан байнаа бага нас санагдаад

sun_shine (зочин)

миний үе юм шиг байнааа хехех, ЧКА охин, Хон гиль дон гээл. Бас залуучуулын соелын төвд 3 төгрөг төлөөд дисконд ороод л хехехе, тэр үед ер нь диско байтугай бар ч байдаггуй байсан даа. Гэтэл одоо бар-наас их юм алга. Бүжгийн тэмцээнүүд их болдог байж билээ.

SW (зочин)

baraanuud neg l uneer zaragddag bsan bolohoor yamar saindaa l arav jariin hiam, esiin tos gedeg baijdee, morojen ih hovor bas denduu amttai bsan, hen negen morojen ideed yavjaaguul egchee morojen haana garcheen geel, tegeel guigeel ochinguut buun ocher, ocherloj ocherloj zarimdaa duuschihna, buh l zuils hachin goe amttai baij bilee, baga nasaa dursah saihan bn shuu

stormy (зочин)

Ter ued boldog baisan olon goy umiig bichne gej bodoj baigaa shuu. Unshaad setgegdelee uldeesend talarhaj baina. Hundetgesen Force_mn

SW (зочин)

baga nasaa dursaagui her udchihsanaa sanahgui bn, hun yer ni saihan bsan uyeuudee haaya ch bolohnee dursaj baimaar yum shigee, ar araasaa tsuvrah amidraliin eedree bayar bayaslaaraa umnuh sain muu saihan muuhaigaa hair nairgui daraad hayachih yum, zarim ni buur seregeheergui daragdaad or tas martagdahii ni yanaa, bas neg goe yum baisiishd, egchiin dursgaliin devter, ter bol jinhene amid BLOG bailaa gej

зочин (зочин)

Одоо гуч хол гараад дөч хүрэх дөхөж байна даа. Дөнгөж саяхан л Элдэв-Очирт кино үзчихээд хажуу талд нь байсан поончиг авч идээд мөнгөө дуусгачихсан явж байсан шиг санагдах юм. Тэгээд Ард руу очиж аз байвал билет тасалдаг бүдүүн эгчийн хажуугаар дайрч ороод ахиад нэг кино үзчихнэ. Тэгээд орой 6 дөхөж байхад гарч ирээд дахин халуурч Ялалт руу очно. Харин тэнд мөнгөгүй дайрч орох шанс бага. Тэгээд л гэрийн зүг өлсч үхэх гэж байгаа амьтад харина даа. Эсвэл Сансарт кино үзчихээд дараа нь туннелийн уруу баахан гулгадагсан. Бидний багад 2000 оны Улаанбаатар энэ тэр гээд л янз бүрийн зохион бичлэг, зургийн уралдаан зохион байгуулдаг байлаа. Тэр үед хүүхдийн дэврүүн сэтгэлээр их л гоё хот болох байх гэж сэтгэдэг, ярьдаг байсан даа. Яг үнэнийг хэлэхэд одоо хотоо харахаар шал сонин санагдаад байдаг болчихсон шүү. Хүмүүсийн хувьд бүр ярих юм биш. Хотжилт гэж юм үнэхээр байхгүй юун сайн сайхан болох бүүр хэд дахин доройтсон байх болж. Ихэнх хүмүүсийн байр байдал, хэл яриагаар нь шууд л хөдөөнөөс ирээд хотжиж амжаагүй юм байна гэдгийг ялгахад хялбархан. Тэгээд л баахан нутаг усандаа хайртай, манайх ийм ч сайхан тийм ч мундаг гээд л өөдөөс олон юм ярина аа. Үнэхээр тэр нутаг нь сайхан гоё юм бол тэндээ байж байхгүй яасан юм бол. Би энд хот хөдөө гэж нэг их хүнийг ялгамааргүй байна л даа. Харин яагаад ч юм сүүлийн үед хүмүүсийг жалга довоо яриад байдаг болохоор ер нь хотын хүүхдүүд яахлаараа эднээс дутдаг билээ гэсэн шүү юм бодогдоод байдаг байсан чинь энэхүү дурсамжийг уншаад үнэхээр одоо хотод төрж, өссөн хүмүүс энэ талаар хэлж, ярьж мань хөдөөнийхөнд бидэнд та нараас ч илүү гайхуулах зүйл бий шүү гэдгийг ойлгуулмаар санагдчихлаа байна.

stormy (зочин)

Zochintoi sanal neg baina. Bi bolj ogvol ter ueiin setgeld uldsen zuiluudee bugdiig bichihiig hicheej baigaa. zairm ni martagdaj. Gehdee chadah hereeree bichne ee...

namuuk (зочин)

dear stormy mash sonirholtoi bailaa unshihad bi arai hojuu ueiih ch gesen huuhed nas goy bjee ter ueiin ulaanbaatar uneheer goy bjee buh yum deg juramtai.Coba gej yamar buleglel be?

Гандирс (зочин)

Би зуны амралтаараа унтаж унтаж шууд сэрээд л орноосоо сугараад цай унд ч уухгүй хэдэн муу гутлын тосны хайрцаг, ганц орос хүүхэлдэйгээ аваад л гарна. Жалганд очиж найзуудтайгаа тоглоно. нөгөө хэдэн гутлын тосны хайрцагаа хөлөөрөө сайранд булж хаяачихаад л муудалцана шдээ найзуудтайгаа. чи авчлаа энэ тэр гээд л

maral (зочин)

sonirholtoi yumaa, eriin gurwan naadmiin zuragtai bianka bdag bsan ni sanagdjiin,tegeed bas hataasan alim, chawgaar emee uwuu ih kompot hiideg bsan shuu...bi ter uyd batsaan bsiim bnaa

duunuu (зочин)

taalagdlaa shuu

stormy (зочин)

Namuuk-d SABO gej ter ued garch baisan ohidiin buleglel um aa. Heden ohid niilj tanhairdag bailaa. Gehdee niigemd aihtar hor honool geh um uchiruulaagui l dee.

namuuk (зочин)

dear Stormy I just wanna to say thank you!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)