МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ардчилал, эрх чөлөө, ирээдүй

Ардчилал, эрх чөлөө, ирээдүй

Ардчилал бол асар үнэ цэнэтэй зүйл билээ. Бид социалист лагерийн орнуудын нэг байхдаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй явж ирсэн. Хэдийгээр бидний аав ээжүүд социализмын үед мөн ч сайхан байж дээ гэж ярьдаг боловч тэд ямар эрх чөлөөгүй байсан мэдрэгддэг. Ямар сайндаа л Р.Чойномын хориотой гэгдэж байсан шүлгүүдийг бичсэн дэвтэрээ чемоданы ёроолоос ухаж гаргаж ирээд шатаагад хаячихаж байхав дээ. Би л лав ээжтэйгээ хамт хуучин хүнсний 4-р дэлгүүрт алим, мандарины төлөө бүтэн өдөр дугаарлаж байснаа санадаг юм. Их дэлгүүрийн доод давхараас 4-р давхар хүртэл "45"-ын гутланд оочерлон, үнэхээр "алаан" болдог байсан даа. За тэгээд өнгөт зурагт гэдэг чинь тэр үедээ лайтай үнэтэй, 9000 төгрөг байлаа. Тэгээд тэр зурагтыг хэн дуртай нь зүгээр нэг очоод авчихгүй л дээ. Албан байгууллагадаа дараалал маягийн юманд бүртгүүлж байж авна. За тэгээд өнгөт зурагттай айл бол дээд зэргийн "язгууртан" айл л даа. Хувийн унаатай хүн цагдаа тагнуулд бүртгэлтэй байсан байх аа. Бараан зах дээр жаал жуул юм зарах гэж оролдвол дамчин энэ тэрээрээ дуудуулна. Төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засаг гэж нэг дампуурсан зүйлд нийгэм нь шүтчихсэн. Улсын бүх тайлан бланс нь дандаа алдагдалтай гардаг. Нэг иймэрхүү нийгэм Монголд 70 гаран жил ноёлсон билээ. 90-ээд оны тэр жилүүдэд монголчуудад юугаар ч үнэлж баршгүй нэгэн зүйл ирсэн нь АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, СОНГОДОГ ТУСГААР ТОГТНОЛ байсан. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдлэх алтан боломж ирсэн билээ. Та хувьдаа машинтай, байртай за тэгээд хэрэгтэй гэсэн бүхий л зүйлтэй байж болно. хэн ч таныг тагнаж мөрдөхгүй. Арилжаа наймаа хийж болно. Энэ бүхэн таны дурын асуудал. Гар утас барьж, компьютер тоглож, хүссэн үедээ хилийн дээс алхаж болно гээд л бүх зүйлийг бидэнд өгсөн зүйл бол АРДЧИЛАЛ юм. Харин харамсалтай нь шинэ залуу үе маань социалист дэглэм ямар заваан бохир байсныг, аав ээж, эмээ өвөө нь ямаршуухан шавар шалбааг дунд амьдарч байсныг мэдэхгүй хэрнээ ардчилалыг үнэлэхгүй байгаа нь үнэхээр тиймхэн. Охид залууст өнгөрсөн үеийн түүхийг түгээн таниулж, хэн нэгнээс хараат байх нь ямар аймшигтай, гутамшигтай зүйл болохыг мэдүүлж байх нь зүйтэй гэж бодогддог. Бид өнгөрсөнөөрөө биш гагцхүү ирээдүйгээр амьдрах хэрэгтэй. Өнгөрсөн үе маань мандан бадрал, уруудан доройтол гээд нийгмийн бүр л шатуудыг туулж байсан ч гэлээ тэнд харагдах гэрэл бол ирээдүй юм. Өнөөдөр биднээс юу ч нэхээгүй хэрнээ ихийг өгсөн үнэт зүйл бол АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ билээ. АРДЧИЛАЛ МАНДУГАЙ.     

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Batsy (зочин)

Ayn Raind-n neg helsen ug bdgiin erh choloot humuusees iluu erh choloogui humuus erh choloonii une tseniig meddeg. Erh choloot humuust erh choloonii une tseniig meduuleh mash hetsuu gej... Ardchilal Mandtugai :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)