МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Магад би өөрөө мананд төөрөн бүдчинэ /Гүн бодролын өчүүхэн хэлтэрхий/

Магад би өөрөө мананд төөрөн бүдчинэ. Ахуй ертөнц хийгээд сэтгэл оюуны бодрол дунд мянган бодол, түмэн хүсэл төрөх билээ. Жаргалтай гэгээн үйлд бах нэгэн ханаж, үзээгүй тансаг жаргалыг үүлэн сиймхийгээр тольдоном. Тамын амьтан тамдаа жаргалтай шиг ахуй энэ бодьгалдаа хүмүүн бид цэнгэлтэй ажгуу. Тунсаг ариун бодол минь түмэн бээрээр хэсүүчилж, туйлын цагаан шөнийн оддыг ширтэн тамшаалмуй. Хосгүй болоод ижилгүй хэмээгч хоосон чанарын чинагш дор сэтгэл оюун нэвтрэхүйд тунамал толь, тунгалаг горхитой нэгэн бие болно.

Сүүдэр болоод наран хоёр сүрт жавхлантайгаар зэрэгцэн оршдогийн адилаар сүнс хийгээд энэ биес эгнэгт хөрш тогтнох билээ. Тоонот хорвоогийн буман зүйл гагц орших ахуйн төлөө бэдэрнэ. Алсаас тольдогч гариг эрхэс, од мичдийн тоос эгэл дэлхийд айлчлан буухад агуу ихэс болоод түмэн олон өчүүхэнийг ч үл мэдрэх. Дээд ахуйтай билэг ухаанаар холбогдон нийлэгч их хүмүүн, дунд ертөнцийн эгэл ухаантан ч гэлээ огторгуйн их харанхуйд нэгэн цагт уусан нөхцөх нь туйлын агаад жинхэнэ үнэн. Уух усан, идэх хоол, бэдрэн хэсэх зам нь зөвхөн дээд ухааны чигээр явдагт итгэнэ биширнэ.

Нирваан хутгийг дээдлэн сахигч төгс гэгээн хуврага заяатан аадар ба шуургыг зогсоон залдаг гэвэл агуу хүчийг нь шүтэх. Наран гэрэлт хорвоогийн түмэн амгалан ертөнц ухаан билэгт хүмүүнд заяасан нь юутай азтай хийгээд завшаантай хэрэг билээ. Бэртэгчин муу хүмүүн ч гэлээ үнэн цаад чанарт нь ариусах өчүүхэн сэтгэл заавал хорогдон буй. Үхэхийн өмнө хэлсэн наминчлал үүрд амгаланг бэлэглэдэг гэлцэх нь үнэний баахан хувьтай биз. Зөв, буруу замын хаагуур ч явсан бай зөн совинд нь ямагт буяны үйл төрдөг. Хэзээ нэгэн цагт өрөөл нэгнийг өрөвдөх нимгэн зөөлөн сэтгэл төрсөн л байж таарна. 

Туяа цацруулан мишээх энхрий үрсэд юу бодогддог бол гэж хааяа өөрөөсөө асуухад хариу нь огт ирэхгүй юм. Сайтар тунгаан ухваас сайн бөгөөд гэрэлтэй, саар болоод харанхуйн талаар хослуулж нэгэнтээ сэтгэдэг юм болов уу. Эрчим дээд гэрлийн мянган долгис алсад сайныг түгээнэ. Энгүй заяат хүмүүн гэрлийн ивээлд оршимой.            

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

пай базарвааний хум пад... хаххаа ойхгүйм байна

Жигээ (зочин)

Энэ чинь харин жинхэнэ хэлтэрхий байна уу үгүй юу

БОРОО (зочин)

Гарчиганд сээгий үлдээчихэе: чи согтуу байгаамуу. Юундаа бүдчээд явдаг зус вэ.

янзагахан (зочин)

Бодлогошроод л гарлаа даа....

Tsuki-Yama (зочин)

Күэ мөн алдаг золиг юмаа. Ойх гэж баахан бүдчиллээ. Сайхан болж анд минь.

ҮЛЭМЖ (зочин)

За байзөө ахиад нэг уншаадахы

3apaa (зочин)

Юутай яруу өгүүлнэм бэ? Миний бие хичнээн мөхөс гэдгээ ухааран атаач зангаа дарж үл баран үсэглээд гарлаа.

Hiko (зочин)

Stormy ах минь та хаанахаар бичсэн юм бэ? хэхэхэх. Би лав уншаад уншаад ойлгохгүй юм байна. Гэхдээ би игэж ойлголоо. Сторми ах нэг муу үйл хийж тэгээд муу үйл хийсэн ч хүн муутай сайнтай байдаг учраас Сторми ах муу үйл хийсэн ч бас сайн хүн шүү гэж хэлэх гээд байгаа юм болов уу? Сторми ах гэтгүй хүн бүхэн.

Hiko (зочин)

зазаза та ерөөсөө утгыг нь яриад өг.

Hannibal (зочин)

Нүд хол бэлчих тусам энд үлдэх бие эргүү мэт үзэгдэх бусуу Кк :P эртний судар уншиж байгаам шиг сэтгэгдэл төрөхөөр бичсэн байна шүү.

ҮЛЭМЖ (зочин)

Ер нь тэгээд манай блогчид дунд бичлэг хүн хоёр нь зөрүүтэй зүйл зөндөө байна дөө хихихи

БОРОО (зочин)

Үлэмж гоё хэлсэн. Манай блогчдын дунд бичлэг нь хүнээсээ хол зөрөх явдал мэр сэр бий.ккк

ТАРЧЛААН (зочин)

УНШААД УТГЫГ НЬ НЭЭХ САЙН ОЙЛГОСОНГҮВ МИНИЙ IQ ХҮРЭХГҮЙ БАЙНА. ЯМАР Ч БАЙСАН ИХ ХОВОР ХЭРЭГЛЭГДДЭГГҮЙ ҮГНҮҮД БАЙНА.

amaraa (зочин)

chi uuruu yag yu bichsenee medej bgaa yum uu daa. end tendees tuugeeed bichchihsen yum shig neg l hachin

1st (зочин)

хэн нэгэн нь блог хэлээр /элийрлээр/ орчуулаад өгвөл яг ойлгох гээд байна

~Сэртэнч~ (зочин)

Ямарррррр сайийийийийхан хүмүүүүүүүүүүсийг бурхан нададддддд илгээээээснийийийийийг ялгууууннн сарнийийийий дооооооооооооор үгээээээээр хэлэхийийийийийий аргагүй ээээээээээээээээээ. Ямарч байсан уншив.

БОРОО (зочин)

Манай Осторми чэн байнштээ тэ "Доод ахуйд чийг улбаалхуй дор" гэж ярьдаг хүн шүү дээ хихи

stormy (зочин)

Амараа-д: Миний ухаан саруул, оюун бодол цэлмэг байна. Тэгээд ч би өөрийнхөө юу бичиж, яаж байгаагаа хэнээс ч илүү мэднэ. Би энд тэндээс элдэв үг цуглуулан холбож худлаа цэцэрхэж явдаг нь биш. Өөрийнхөө оюун бодлоор л бичдэг юм.

Амарсайхан (зочин)

Доод ахуйд чийг улбаалахуй дор Дээд ахуйд эдийн засгийг өөд татах бодол ирмүй

LoveLove (зочин)

Хүн хэдий муу юм хийсэн ч сэтгэл дотроо уучлан нигүүлсэх сэтгэлтэй, үхэхийн өмнө өөрийн хийсэн гэмийг ойлгож ухаардаг гэсэн 1 тиймэрхүү утга гаргасын бол уу. Унших болгонд янз бүрийн утга илэрхийлээд байх шиг. Зааз нээх ойлгосон юм шиг царай гаргачихлаа.

saraahai (зочин)

unshlaa ug bichlegiin utga sanaa ni hun bolood amidraliin tuhai uguulee yum boluu gej bodogdloo.boni altangereliin Tarhinii fitness.iig unshij bsan tul oilgohod hyalbar bailaa

yanzagakhan (зочин)

Сараахай ч тархины фиднесийг уншиж байсан тулдаа ойлгон үлджээ бусад ойлгоогүй хүмүүс дахин дахин уншихад яанам бэ тэээ сараахай...

harmogu (зочин)

oilgodog bolohooroo comment uldeehees..

Гандирс (зочин)

Улаан буддист 15-р Далай лам

stormy (зочин)

Гандирсаа. 15-р Далай лам тодроогүй байгаа шүү. 14-р Далай ламыг жанч халсаны дараа тодруулах нигууртай бөлгөө.

Гандирс (зочин)

15 нь чи бөлгөө

ssainnaa (зочин)

хэлэх ч үг олдкүайн.

Аяко (зочин)

ямар гоё бичсиймбэээээээ

apple (зочин)

ih l gun gunzgii yum bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)