МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Зүрх минь цохилсоор. Бас...

Зүрх минь цохилсоор. Бас...

Тунгалаг ариун, зөөлөн дулаан гэрэл, хайрын намуун салхийг бие биедээ илгээн байдаг сэтгэлт хосуудад зориулав. ...Навчгүй модыг цэцэглэтэл Чамайгаа би бодлоо Насаараа ингээд явах уу Хэлээч, хэлээч дээ чи минь... Энэ дууг сонсох бүрийд, мөр бүрийг нь санах тоолонд ямар гайхалтай байдаг гээч. Нэгэн залуу эсвэл бүсгүй... Би үүнийг хэн нэгэн залуу байх гэж боддог юм. Нэгэнт цэцэглэхээ больсон хөгшин модыг цэцэглэн дэлгэрүүлж, наргүй өдрийг гэрэлтэй болтол нь хайртай бүсгүйгээ мөрөөднө гэдэг юутай агуу, бас ямар их илч дулаан бэ. Эсвэл торгон туузаар цэцэг ороон болзоот залуугаа цөхрөлгүй хүлээх эгэлхэн тэр бүсгүйн сэтгэл их мөрөн мэт агуу, хязгааргүй огторгуй адил юутай уудам билээ. Хиргүй тунгалаг сэтгэлээр учиран дасч, хан тэнгэр лүгээ их итгэлээр жигүүрлэн яваа учиралт хосууд ямар гэгээн харагдана вэ. Амьдралын нүргээнт урсгалд нийлэн хөвөх хосын амьдрал эхэлж орчлон дэлхий дээр нэгэн бүл нэмж байгаа тэр агшинг би өдрийн одыг олж харах тэр гайхамшигт агшинтай жишин зүйрлэнэм. Залуу хосуудад ганц л зүйлийг хамгийн ихээр хүснэ. Тэр хүсэлт бие биедээ итгэх гэнээн итгэл. Итгэл бүхнээс чухал амьдралын хамгийн хэрэгтэй тулгуур багана билээ. Удахгүй шинэхэн хосуудад бурхан юугаар ч үнэлэмгүй бэлээг илгээнэ. Тийм ээ. Шинэ хүн орчлонд мэндэлнэ. Ямар их аз жаргал, баяр хөөр, бас хэмжээгүй их догдлол. Алгын чинээхэн бяцхан үр. Эгдүүтэй жижигхэн хөл, турьхан жаахан гар хэнтэй ч юутай зүйрлэмгүй энхрийлэн, тэврээд, үнсээд баймаар аз жаргалын түлхүүр. Энэ бяцхан жаахан энхрийхэн хүүхэд жаргалтай сайхан амьдралын хаалгыг нээх түлхүүр адил ажгуу. Бие биен рүүгээ зөөлөн харцаар ширтэлцэх хосууд инээмсэглэл дүүрэн. Үнэгчлэн нойрсох тэр бяцхан амьтан одоо эхийн ариун сүүгээ зүүдлэн байгаа даа. Ер нь хүүхэд маань зүүдэлдэг байх даа. Аавынхаа дууг танин мишээл тодруулж, ээжийнхээ энгэрт наалдан бувар бувар мөөмөө хөхнө. Энэ чинь бидний амьдралын жинхэнэ өөгүй тунгалаг мөчүүд билээ. Хослон амьдарч, итгэлээр жигүүрлэн хайраар хөглөгдөн орших л хүмүүний мөн чанар юм аа. Залуус аа. Бие биенээ итгэл дүүрэн хайрлаж, өнгөрөн буй агшин бүхнээ нандин ариунаар цогцлооё. Энэ бол ирээдүйн эх орны минь эс ширхэг болох гэр бүлийн суурь гэж бодогдном... Хайрлаж, итгэж, хүндэлж амьдарцгаая... Сэтгэлт хосууд МАНДТУГАЙ...
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
nandinuerkhel (зочин)

yamar ih setgel hudlul yamar ariuhan hair ve? iim hair bdg gej uu?

hell (зочин)

Ene chine kharin dajgui bolson baina aa

promiscuous (зочин)

bi estoi myanga tum unsjiinaa ...

hehe (зочин)

unegchlen ineeh gej ug yer n yamar uchraas helegdeh bolson yum bol? medeh hun bval helj tuslaach. esgii uneg haichilj tavidag daa, terentei l holbootoi bh l daa, gehdee yagaad bas tegej uneg zaaval haichilj tavidag bilee?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)