МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Уран зохиолгүй Монгол

Уран зохиолгүй Монгол

Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасдаг боловсролын яамныханд "гүн талархал" илэрхийлмээр байна. Ямар тэнэг толгойт цэцэн ухаантан болох гэж, түүхэнд нэрээ үлдээхээр "мундаг" шийдвэр гаргадаг байна аа. Үнэндээ энэ чинь нийгмийн сэтгэхүй ядуу байгаа дээр улам нэрмээс болж бүр гүн харанхуй руу түлхэж байгаагийн тодоос тод илрэл билээ. Уран зохиолын ямарч мэдэгдэхүүнгүй шинэ үе гарч ирнэ ээ гэдэг нь эргээд нийгэмд томоохон цохилтыг бий болгох магадлалтай. Ямар нэгэн утга яруу зохиолыг хүн бүр уншсан байх албагүй ч гэсэн ядаж сонссон байх хэрэгтэй юм. Монгол азидаа бараг ганцаараа Дуурь бүжгийн эрдмийн театртай гэж бахархадаг хэрнээ дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь уран зохиолын хичээл байхгүй гэхээр нөгөө бахархалаа буцаагаад булшилж байгаа хэрэг. Бидний "Алтан үеийнхэн" хэмээн нэрийддэг, дэлхийд данстай том зохиолчдынхоо зохиолыг аль нэгэн номын сангийн тоостой тавиур дээрээс л олж хардаг болох нь. Гадны сонгодог зохиолуудыг уншиж судлахаа больдог юмаа гэхэд ядаж л эх хэл дээрээ, монгол зохиолчдынхоо сор бүтээлүүдийг бага ч гэлээ уншиж үзмээр. Утга зохиол залуу үеийн хүмүүжил, ёс суртахууны салшгүй хэсэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Яруу тансаг шүлэг уншиж, энгийн боловч төгс утга бүхий өгүүллэг, романыг уншиж өснө гэдэг хүнийг уяруу зөөлөн сэтгэлтэй болгож, амьдралын утга учирыг танин мэдүүлж өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож байдаг гагнаас бусуу. Энэ гагнаас тасарч унах аваас эргэх холбоо үгүй болж, нийгмийн хар давхаргыг зузаалдаг. Хамгийн ойрын жишээ Оросыг хар л даа. Өөрсдийн шилдэг, дээд зэргийн сонгодог бүтээлүүдээ шинэ залуу үедээ таниулж, өндөр ач холбогдол өгдөг. Саяхан телевизээр гарсан "Цэргийн сургууль" кино үүний том жишээ. Харин бид... Миний бодлоор уран зохиолгүй, шүлэг яруу найраггүй бол наанадаж эх хэлний соёлгүй, цаанадаж нөгөө бидний улиг болтлоо ярьдаг тусгаар тогтнолын асуудал яригдах болов уу гэж санагдах юм. "Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөших хэрэг юун" гэсэн мэргэн үг байдаг. Хүний сэтгэл хөдлөл, бодол оюуныг гагц утга зохиол л цэгцлэн босгодог билээ. Төгс яруу хэллэг, утга гүнзгий ухаан мандан бадрх болтугай.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
maral (зочин)

tiim shuu, uund bas uur zuil nuluulj bgaa bhaa, zaluus, huuhduud medeellig ali boloh hylbar argaar awahiig ermelzeh bolson. Tehnick, tehnologiin devshil, neeltuud humuusiig uildeliig ulam bur hylbarchilj bna.Humuus zalhuu bolj bna. Nomiin huudas erguulehees zalhuurdag boltsiimuu...

zochin (зочин)

tiim shuu. en tuxai medeegui yvsiim. manai bolovsroliin xotolbor negl boloxgui bgaam. magadgui technologiin devshil geech ni nolooj bgaa baix. ter der bgaa xedees shaardax xeregtei yum bna. Xel mal xol 3 baixgui bol uls guren orshdoggui gedegsht. Xuuxed baixdaa nom zoxiol unshjil ongorson ireedui 2toi xolbogddog bsn. odoo ch gsn ter ued unshsanaa eregtsuulen yvna. undes baixgui bol yaj ch margaash ruu alxax bilee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)