МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монголчууд Кремлийн хяналтанд дахин орохыг хэзээ ч хүсэхгүй

Монголчууд орос ах нар гэж ирээд л хойд хөршийнхөндөө их элгэмсүү ханддаг. Биднээс арай дээд үеийнхэн бол тэр чигээрээ орос хэлээр ярьчихна. Аргагүй дээ. Хичээлийнх нь хөтөлбөрт орос хэл байсан болохоор. Тэгээд ч нэг ч гэсэн монгол хүн нэг ч гэсэн гадаад хэлээройлгодог байна аа гэдэг сайшаалтай хэрэг юм. Хэдий тийм боловч монголчууд саяхныг хүртэл Кремлийн хараат байж ирсэн нь түүхэн бөгөөд маргашгүй үнэн. Оросууд Монголыг шинэ Монгол болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь бас үнэн боловч олон алтан амь, маш их зүйлийг золиослосон. Ах дүүгийн ган бат найрамдал нэрээр орос мэргэжилтнүүдийн хараа хяналтан доор эх орондоо эрх чөлөөгүй байсан.

Оросын цэргийн ангиуд монголоор нэг байрлаж, дураараа дургиж байлаа. Аргал түүгээд явж байгаа эмээгийн толгойг нисдэг тэргээрээ тасдаж, малдаа явж байсан арваадхан настай охиныг хэрцгийгээр хүчирхийлж, бүхэл бүтэн хот айлыг АК буугаар шүршиж голомтоор нь самарч байсан гашуун болоод эмгэнэлтэй түүх байдгийг тэгсхийгээд өнгөрөөсөн байдаг. Үнэндээ орос цэргүүд зүгээр л хийх ажлаа олж ядахдаа дээрх бусармаг хэргүүдийг үйлдсэн. Оросууд хар толгойтой монголчуудыг үзэж чаддаггүй. Ер нь л миний мэдэхийн монголчуудыг дээрэмддэг зоддог гэсэн яриа байнга л байдаг байсан даа. Кремль монголчуудыг дахин хяналтдаа авахаар улайрч байгааг та бүхэн бэлхэнээ харж л байгаа.

Тэд парламентийн сонгуульд хошуу дүрдэг, хэнийг ерөнхийлөгчөөр тавихыг заадаг, бас хэн үхэхийг ч товлодог гэмээр. Ерөнхийлөгчийн сонгуульд оросын пиарчид гэх хүмүүс ирж ажиллаж байгаа нь тэд шууд бидэнд нөлөөлж байгаагийн том илэрхийлэл. Ингэхэд бид Тусгаар тогтносон улс мөн үү гэж асуумаар санагдах юм. Ерөнхий сайдаасаа эхлээд ерөнхийлөгч нь хүртэл эх орондоо болж байгаа олон улсын арга хэмжээн дээр эх хэлээрээ биш харь хэлээр ярьдаг. Орост айлчлахаараа эх орныхоо хамаг баялагийг өгнө өө гэж амлачихдаг. Үнэндээ монголчууд Кремлийн хяналтад орохыг хүсдэггүй.

Хэзээ ч хүс байгаагүй. Оросууд Монголын дотоод асуудалд ингэж их оролцоод, төр засгийн дээдсүүд хөл алдаад гүйгээд байхаар иргэн хүнийхээ хувьд бухимдах юм. Зарим нэг нь төрийн төлөө оготно боож үхэх гэлээ гэх биз. Гэвч залуус бид ирээдүйн төлөө, үр хойчынхоо төлөө ярьж хэлж бичихгүй бол өөр хэн бидний өмнөөс дуугарах билээ. Монголчууд дахин орос мэргэжилтнүүдийн өмнө толгой гудайж, орос дэлгүүрийн үүдэнд жижүүр эрийн доодохыг долоох шахаж царай алдан зогсохийг хүсэхгүй байна. Бид Бүрэн эрхтэй Тусгаар тогтносон улс шүү дээ.     

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Эрка (зочин)

Үнэн үнэн санал нэг байнөө

XACAP (зочин)

Оросууд нөлөөгөө олон газар тогтоох гээд л санаархаад байна Молдави Гүрж Монгол Украйн гэх мэтээр

hiko (зочин)

манайхан доороо суудалтай толгойндоо бодолтой байхынсан. Худлаа ташраараа ханархаа болимоор . Хэрэгтэйг нь аваад хэрэггүй нь хаях хэрэгтэй шд. Юу гэдэг билээ чамд хэлж байгаагагүй үгээ эх орондоо хэлья би чиний төлөө үхье билүү юу билээ. Энэ үг би чамд хайртай гэдэг үгээс илүү сэтгэл хөдөлгөдөг шд.

modun_shaniu (зочин)

ter enxbayar orosoor yaridgaa gaixuulaad bdiim bxdaa.ex xeleeree ex orondoo bolj bui xurald yarij chadaxgvi ooriigoo bolood ex ornoo doromjilj bgaa xvn argagvil orchuulagchiin medleg bolowsrol uxamsartai gedeg ni medegdex yumdaa.bolowsrol gexeer l xed xeden xel,deerees xeden nom orchuulaxiig oilgodog bolson ni mgliin niigmiin ter tusmaa olnoo xvndlel xvleesen Tangadiin Galsan guain emeglel geltei!Medleg bolowsroltoi bailaa geed ter bvxnee uls vndestniixee toloo bish ooriinxooo toloo ashiglax setgeltei xvneer bid udirduulaad yaax ch yum bilee...

Gtulga (зочин)

Пөөх тийм хэрэг болжийсийм уу. Одоо ч яахав угаасаа л даа

buudai (зочин)

Joohon taivshir gej helmeer baina. Hardlaga serdlegeesee salah heregtei. Eruul uhaan heregtei.

Зочин (зочин)

үхэж дуусахыг нь хүлээх эсвэл үхүүлэх эсвэл бүр амархан арга нь өөр хүн сонгоод гаргачих гэсэн 3 нь арга байна өөрсдөө сонголтоо хийж дээ хүмүүсээ

anime (зочин)

өө нэрээ бичихээ мартчиж, дээр байгаа зочин

Damdaa (зочин)

Үнэн хар хайрцагны бодлого ярьж байна шүү хө. Яаж энэ гятад орос хоёрын дунд монгол орших вэ гэдэг чинь бас л үнэндээ аягүй мэдлэг шаардсан асуудал л даа, хэдүүлээ сайхан бодно оо, монголын оюун өмчид оруулах хувь нэмэр нь тэр болог.

Амарсайхан (зочин)

Олон нийтийн ухамсарт зайнаас нөлөөлдөг тусгай зэвсэг хэрэглэчихийг ч үгүйсгэхгүй. Оросод энэ талын туршилт маш их явагдаж, ийм багажийг маш сайн хийж чаддаг болсон.

tsoomo (зочин)

эх орон эх орон чиний төлөө үхье энэ тэр гээд цээжээ дэлдмээр л байна даан ч энэ эх оронд маань миний юм байхгүй байна шүү дээ газар шороогоо худалдаад дууусч байна цөөн хэдэн луйварчин л бүх юмыг атгаж байна шд би атаархаж байна уу эсүүл

ТЭНYYЛЧ (зочин)

НЭГ ИХ ХҮСЭЭД БАЙХААР Ч ЗҮЙЛ Ч УГААСАА БИШ Л ДЭЭ БУСДЫН ЭРХЭНД ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭНД ЗОВ ОО ГЭЖ

arius (зочин)

er n anhnaasaa l tiim sh dee. bi Puting hundeldeg gehdee yag ene hugatsaand taaruulj irj baigaa n yamar neg davhar zorilgtoi l baij taarna doo

tuyanar (зочин)

Oros-uud manai baylagt skulsee goojuulan skunaj baigaa ni ilerkhii sh dee.Manaid toriin khar khairtsag baigaad,tuuniigee barumtaldag bol saikhnaa.Oros ,,akh,, nar ch manai ,, tomchuul,,-d noloolokh gej meriij baigaa ni ilerkhii.Kharin ymar tuvshind kher zereg noloolokhiig oroldoj baigaa bol ...Shine eronkhiilogch Elbegdorj-d Mongolchuud ikh naidvar tabij baigaa ni nuuts bish ee.Bi ch mon adil Elbegdorj eronkhiilogchid ikh naidlaga tabij baina.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)