МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Интернэт 5 жилийн өмнө ба одоо

Интернэт 5 жилийн өмнө ба одоо

Хэлэлцүүлэг дундуур хэсч яваад сонирхолтой баримттай учирлаа. Одоогоос 5 жилийн өмнө хүмүүс интернэтийн хурдны талаар ярилцаж байсан байх юм. Тухайн үед Миком -с өөр сонгоод байх интернэт холболт байсангүй. Харин уг холболтын үнэ маань Модем нь 50 ам.доллар, эрх нээлгэхэд 300 ам.доллар 128 ын холболтын хурд нь 99 ам.доллар гэж байсан аж. Харин гадаадад холболтын үнэ тухайн үед 1024 ын хурд анх авахад 0 - 40 ам.доллар, сарын 20 - 40 ам.доллар байсан байна. Харин өнөөдөр юу болсон байна вэ?

Тухайн үед гадаадад ихэнх улсуудад энгийн хурд нь 1024 - 2048 буюу 1mbps - 2mbps байсан бөгөөд дунджаар 30 ам.доллар байсан байна. Харин яг одоо үед бол АНУ -ын хамгийн том интернэт үйлчилгээ үзүүлэгч Комкаст гэхэд 20mbps буюу хуучнаасаа 10 дахин их хурдыг  дунджаар 20 ам.доллараар үзүүлж байна. Энэ нь хурд 10 дахин ихсэж үнэ хэвэндээ байна гэсэн үг юм.

Тэгвэл Монголд 5 жилд юу болж өнгөрөв, өнөөдөр интернэт тавиулахад ихэнх газар үнэгүй зарим тохиолдолд 20 - 40 ам.доллар, шилэн кабель татуулахад нилээн үнэтэй байна. За энэ ч яахав асуудлаас хол зүйл. Харин хурд, үнэ 2 юу болов.

Өнөөдөр миком 256 холболтын хурдаа 20 орчим ам.доллар -р зарж байна. Энэ нь гадны байгууллагаас 100 дахин бага хурдыг ижил үнээр борлуулж байгаа гэсэн үг юм. Харин 5 жилийн өмнөхөө бодвол 128 ын хурд нь 13 орчим ам.доллар болсон нь үнэ 7 дахин хямдарсан гэсэн үг юм.

Эндээс харахад Монголд интернэт огт хөгжөөгүй зүгээр л дэлхийн хөгжлийн хөлд нь чирэгдээд л яваад байгаа гэсэн ойлголт төрөхөөр байна. Манайд олон сайхан нэртэй хөтөлбөрүүд хэрэгжсэн ч үр дүн нь хангалттай биш санагдаж байгаа биз. Хөтөлбөрүүд хэрэгжсэн хэрэгжээгүй интернэт энэ дайтай хямдрах ёстой байсан нь зах зээлийн хууль байх болов уу?

5 жилийн өмнө Монголын нэгэн хэрэглэгч 128 хурдыг хангалттай сайн хурд гэж байсан бол өнөөдөр мөн л 128 хурдыг хангалттай гэсэн ойлголттой хэвээр байна. Харин дэлхийд юун 128 түүнээс 20 дахин их хурдыг 20 ам.доллараар аваад түүнийгээ үнэтэй гэж дүгнэдэг байна.

Харинн өнөөдөр бид Монголдоо 20 mbps хурдыг ямар нэг интернэт үйлчилгээ үзүүлэгч газраас хүсвэл сардаа дунджаар 1000 ам.доллар болох юм.

5 жилийн өмнө интернэттэй байх нь баячуудын эсвэл байгууллагын хэрэглээ байсан бол өнөөдөр энгийн хэрэглээ болсон нь сайшаалтай л хэрэг. Гэхдээ бидний халаас нимгэн бол бид өнөө л 128 ын хурдаа авах болно. Харин 128 ын хурдаар та бид юу хийж болох вэ? Энэ хурданд таарсан хэрэглээ бол мэдээ унших мөн Имэйл бичих. Түүнээс цааш газар харин бидэнд үгүй.

Тэгвэл 20mbps хурдаар юу хийж болох вэ? Энэ хурдаар бүх төрлийн вэб сайтны үйлчилгээг бүрэн авч хэрэглэж үзэж харж болно. Ямар нэг хүлээлт гацалт удаашрал гэх зүйл мэдэгдэхгүй. Жинхэнэ утгаараа бид Блог хөтөлж, өөрөө вэб хийж найз нөхөддөө зураг илгээж Интернэт ТВ радио үзэж сонсож болно. Цаашлаад маш олон үйлчилгээг авч болно. Харин хүүхэд залуус бол хэрэгтэй программ хангамж, дуу, тоглоом, кино зэргээ Интернэтээс татаж авч болно. Онлайн тоглоомуудыг гацалтгүй дуу хоолой дүрсээ хараад тоглож болно.

За үг олондож ажил холдох нь. Та үзэл бодлоо илэрхийлээрэй.

Хэлэлцүүлгийн хаяг: http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=11093

Комкаст: http://www.comcast.com/

Миком: http://micom.mn/adsl

Сонин болгож хэлэхэд нэгэн хэрэглэгчийн үзэл бодол 5 жилийн өмнө. 64 ийн хурдаар интернэт хэсэхэд боломжийн юм (тэр үед ч нээрээ тэгэж санагдаж байлаа нэг юм нээж үзэх гэж маш их удна шүү дээ, гэхдээ ихэнх тохиолдолд Page not found гэдэг байлаа энэ нь миний хандах гэж оролдож байсан вэб маань timed out болсон эсвэл Диал ап маань салчихсан гэсэн үг байлаа. Хэрвээ салсан байвал дахиад л диал хийгээд утасныы мөнгөө урсгана даа), Харин 128 ын хурд нь зүгээр интернэтээр хэсэхэд Виндоус дээр ажиллаж байгаа юм шиг (за энэ ч үнэн шүү тэр үед 128 хурд гэдэг тэнгэрийн хурд байлаа, харин гадаадад байгаа хүмүүсийн хувьд энэ нь хачирхаж үхмээр удаан байсан юм, юм татахад 10 орчим байт секундэд татна гэдэг галзуу хурдан санагддаг байлаа, 1 дууг 20 - 30 мин татчина гэдэг сайхан хурдан л санагддаг байлаа.)128 -с дээш бол алж өгөх байх даа (тиймээ тэр үед тэгэж ярьж байсан өнөө үед жоохон дээшилсэн буюу 512 -с дээш бол л бид өндөр хурдтай интернэттэй болчихож байгаа нь тэр )

Бяцхан тодруулга.

1mbps = 1024kbps өөрөөр хэлбэл 20mbps (буюу одооны гадны хурд) = 20480kbps харин одооны монгол дахь хурд 128kbps одоо хурдны ялгааг сайн ойлгож байгаа байх.

Харин татах хурд гэдэг нь

1Kbps = 8kbps Энд ердөө нэг үсэгний зөрөө байдаг бөгөөд нэг нь Кило байт нөгөөх нь Кило бит -г илэрхийлдэг. 1 килобайт нь 8 килобиттэй тэнцүү гэсэн үг юм.

Интернэтэд хурдны 2 хэмжээс ашигладаг. Холболт -г бит -р жишээ 128 кило бит / сек , харин өгөгдөл дамжуулахыг 128 / 8 = 16 кило байт / сек гэж тус тус хурдыг хэмжиж ашигладаг. Яг үнэнэдээ алийг нь ч ашигласан яг л ижил ойлголт юм.

http://tech.orloo.info

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
oyuna (зочин)

хэлээд юухэвээ, хэзээ нэг гацахгүй сайхан интернэтээр хэсдэг болох бол ...

Төлбөртэй линк байрлуулаарай. (зочин)

Та манай мэдээнүүдийн линкийг өөрийн хөтөлдөг блог, сайтдаа байрлуулан мөнгө олох боломжтой болж байна. Дэлгэрэнгүйг http://18plus.blog.banjig.net/post.php?post_id=51710 эндээс хараарай.

namuun (зочин)

tiim shuu odoo ch tiim bsaar l

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)