МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Зүгээр л хая. Тэр бол жинхэнэ өшөө авалт

Зүгээр л хая. Тэр бол жинхэнэ өшөө авалт

Хүн амьдралынхаа туршид хэчнээн удаа гомдож, хэн нэгэнд муу санадагийг ёстой бүү мэд. Нэгнийхээ хатуухан хэлсэн үгэнд гоморхож, эсвэл ажлаас халагдсанаасаа болж дотроо муу санаж, бухимддаг нь нэг талаас нь харвал амьдралын жирийн үзэгдэл мэт. Хүнд муу санана гэдэг нь эцэстээ өөрийгөө тарчлааж, өөртөө зовлон хурааж байгаатай адил юм. Өөрөөр хэлбэл хүнийг хорлож байна гэж бодоод өөрийгөө цээрлүүлж байгаатай агаар нэг ажээ. "За яахав, чи ингэж л бай. Хэзээ нэгэн цагт би чамайг заавал хорлоно доо" гэж дотроо бодсоор яваад сүүлдээ энэ хийсвэр бодолдоо хэт үнэмшин сэтгэгүйн хүнд хэлбэрийн гажуудалд орох нь байдаг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хүн бүрийг хардаж сэрддэг, муу санадаг сэтгэцийн гаж зуршил тухайн хүнийг өөрийгөө хянах чадваргүй болгож, нийгэмд хортой үйлдлийг шууд хяналтгүйгээр үйлдэхэд хүргэдэг. Хүнд хорон муу санаж явахын оронд зүгээр л зөнд нь тэр чигт нь хаячих нь хамгийн сайн, дээд зэргийн өшөө авалт байдаг гэж сургасан байдаг билээ. Өрөөл бусдын муу үйлийг сэтгэл оюундаа хадгалан, алтан сайхан гэгээн бодолдоо хөгц үүрлүүлэхийн оронд тэрнийг нь ор тас марчихаад инээмсэглэн алхалж явах нь өшөө авалтын сонгодог хэлбэр аж.

Ер нь ямарваа нэгэн шашны болон бусад сургаальд өөрийгөө ялан дийлэх арга замуудын нэг нь өрөөл бусдын аливаа үйлд мууг эс санан, сайныг үргэлж санаж явах гэж заасныг уншиж л байсан. Өөрийгөө ялж, төгс оршиж чадах аваас наанадаж хувийн амьдрал ахуй, цаанадаж улс гэрийн ирээдүйд нэн чухал эд эс болох бус уу. Бусдад санасан муу бодлын тоогоор бирдийн тамд унаж, өрөөл бусдад сайныг санасан ерөөлийн хэмжээгээр диваажингийн гишгүүр өөд өгсөн дээшлэх нигууртай. Бид хэдхэн биедээ муу санаж, өсөрхөн гомдож явснаас харилцан сайныг тунгааж, муу бүхнийг үлдэн хөөж, инээмсэглэл бэлэглэж явбал нэгэн насны их буян хэмээн мунхаг ухаан минь бодно. Элдвийн муу бодолгүй сэтгэл ухаанаар тунгалаг толь адил байвал өрх гэрийн жаргал гал адил бадамлан асч, улс гүрний минь хөгжил туйлын сайн болох болно оо. Муу санаагаа түлхэн зайлуулж, сайн бодол, сайхан сэтгэлийг хөхиүлэн тэтгэцгээе. Хамгийн сайн өшөө авалт ор тас мартах билээ.  

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

уншуулах сан. үнэн үг байна шүү.

Зочин (зочин)

Үнэн шүү. Хүнд сэтгэлээ барьж сурах гэдэг амар тайван амьдрах арга гэж би боддогийн. Бусдад муу саналаа гээд өөрийгөө л улам зовоохын нэмэр. Тэгсэнд орвол ор тас мартчихвал сэтгэл амар шдээ.

single_leaf (зочин)

анд минь... үнэхээр зүгээр л зөнд нь хаяхыг хичнээн их хүсэж, хичээж байна гээч... сэтгэл доторх нуурандаа амар амгаланг тогтоож, хун шувуудыг урин дуудахыг хичнээн их хүснэ вэ...

Zaya (зочин)

Huniig uuchilnaa gdg ih tom buyan bdag gsn . Gehdee uneheer huniig gold ni ortol gomdooson ,uuchilj bolomgui hohirooson , horolson hun bol amidral uurt ni hariug ni ugnu duu . Ene bol amidraliin bichigdeegui huuli

Лхамжав (зочин)

Би зөнд нь орхилоо. Үүрээ орхиод ниссэн шувуу мэт...

stormy (зочин)

single_leaf-d. Zond ni hayaj, setgeldee taivan saihniig bii bolgohiig husch baigaa bol bitgii heterhii ih hichee. Zarimdaa heterhii ih hicheesen zuil bielelee olohgui baih tohilodol baidag shuu dee. Hair durlaliig zond hayasan hunees hair salahgui dandaa dagadag. Harin huseed baigaa hunees zaigaa avch holddog gej ug baidag shuu dee. Uuntei l utga oiroltsoo um. Tiimees buhniig martah gej het ih hicheegeed demii baih. Burhad chinii toloo bihniig hiih bolno oo...

bayar (зочин)

unen saihan ug baina gehdee goldoo ortol gomdson gomdliig yaj hayah ve medeej chamaig sain yvahiig chin harnaa gej zanaj haraagaagui ch hetsuu zuil ih l baih ym, tiim dee gereltei saihan sanasan buhen hezeed ylna, and min amjilt.

Ulemj (зочин)

Мартий даа тэгвэл

secretwish (зочин)

uurtuu uil huraadgii ni bodohoor zund ni hayachihmaar, getel hen negen hashraahgui bol ter hun buruugaa uhaarahgui huniig gomdoosoor l yavah ch yum shig, yamaar ch yumdee, unendee uneheer l buruu zuil hiisen bol amidral uuruu tuunees hariugaa avah bizdee

bataa (зочин)

hun yaj uurlahgui amidrah ve

urcha (зочин)

hucheer martana gej bhguildee. tsag hugatsaa bugdiig martuuldag yum. amidral ter buruutang shiitgedeg yum shig bnada.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)