МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Идэр хангал наснаасаа хар гүйхээрээ алсран холдоно...

Залуу идэр нас мөн чанартаа төгс төгөлдөрт тун их дөхсөн. Хүн төрөлхтөн төгс төгөлдөрийг эрэлхийлдэг боловч хэзээ түүнийгээ олж чадахгүй гэцгээдэг. Харин энэ хайгаад байгаа зүйлд нь магад ойр дөт нь залуу нас билээ. Үнэндээ энэ төгөлдөр нь нэг их удахгүй хэдхээн жил л хамт явна. Харамсалтай нь бид энэ сайхан насаа хэзээ ч салахгүй дандаа хамт байх мэт бодож үрэн таран хийх юм даа. Замбуу тивийн наран доор хөл толгойгоо мэдэхгүй туйлж, хажуудаа байгаа хамгаас нандин зүйлсээ алдахгүй мэт аашилсаар цагаа нэг харахад хэтэрхий орой болсон  байх болно. Өнөөдрийн өдрийг хүртэл энэ бүхнээ үл тоон явсанаа ухаарах тэр мөчид харин цөмөөрөө ард үлдчихсэн байх нь.

Дуу хууранд насны намрын тухай их л сайхнаар өгүүлдэг. Бодоод байхад тийм биш шүү дээ гэхээр. Ов тов буурал сууж, харааны шил хэрэглэдэг болчихоор юу нь сайхан гэж. Үр хүүхэд амьдралын урсгалд туугдан төрсөн гэрээсээ гарна. Амьдралын жам. Орчлонгийн хууль. Уяхан тансаг, хаврын зөөлөн бороо мэт залуу халуун үе элсэнд шингэх дуслууд адил оргүй болох үе ирэхээс үнэндээ айдас төрдөг. Толинд өөрийгөө нэг харахдаа хэчнээн өөр болсоноо мэдэх тэр үе ямар уйтай байх бол. Тэр үед арилан одож байгаа энхэр залуу насныхаа алдаа оноог дэнслэх биз. Хөөрхийдөө, ижий, аав хоёрыгоо баярлуулж би чинь чадсан бил үү. Эмнэг сайхан насаа миний л төлөө үрсэн ханьдаа халуун дулаан үг хэлж байвуу чи гэж өөрөөсөө асуух байх даа. Бодлын цагаан манан сарнин замхарч, шинэхэн өглөө, нарны дулаан зөөлөн илч намайг өлгийдөн авнам. Ямх ямхаар ухаан нэмэх авч, алхам алхамаар өөрөөсөө би холдном. Бас хаанаас хайгаад дахин олдохгүй идэр хангал наснаасаа хар гүйхээрээ алсран холдоно...                 

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Joe.

цооооооооо

Joe.

ммммммм сайхан бичлэг байна ... нэг л бүүдгэр байгаа болоод ч тэрүү

санаа алдмаар эсүл санаа алдуулаад байна уу

AntiDotE

Энэ байгаа байдлаараа л бид чинь төгс төгөлдөр юм шүү дэй.

САНАСААР

эээмр

...Shake...

Ай ... Үгүй мөн төгөлдөр өө ...

Золу

Залуу нас хамгийн сайхан гоёл, даанч энэ гоёлоор үүрд гоёх аргагүй юм

undraa

nas togtoh shaan etr geed duu bdiim blee

молук нь

нээх сонин үймэрч ядаж байхад улам гуниглуулчих юм аа ..

TigerFish

"Залуу нас, сархад хоёр бие биенээсээ хол байх тусам л аз жаргал, амжилтын түлхүүр илүү ойртдог аж" Тиграсус

Runner

ай сайхан залуу насаа гэж. чирээ яваадайж болдгүй л эд байх дай

Эгэл хүн (зочин)

Амттан бүхний амтыг бодолгүй
Асгаж явсан залуу нас минь
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
үрж явсан залуу нас минь гэж

GERELTUULEG (зочин)

Шувууны сүүдэр шиг дайраад гарах
Шунахан улаан залуу нас минь ээ...

Энхээ (зочин)

Залуу идэр насаа хөгширөхгүй юм шиг санаж
Замба тивийн элэгэн дээр туульж яваа дүү нар минь.

Зүгээр байж байхаар туйлж байсан нь ч гоя юм билүү. За за хэн мэдэхүү дээ.....

Хэтэрхий ухаантай хүмүүс гэцүүм байна доо аймар олон юм бодуулаад ир ир ар ар инээж байгаан шүү.

Тэр эмнэг гэдэг нь гоя зүйрлэл байна аа.

Khan-So

gaihaltai2

ХөрШ

saihan bichleg

Зочин

Чингис хаан уулын орой дээр ... за би хэнийг жаргаав гээд л сүртэй бодолд дарагддаг шиг л... Багшээ тунгаажээ...

Elkhan (зочин)

Кануун дээрээ шүү... хэхэ

Gorgeous

Мннн аль болох удаанаар алхах юмсандааа.

BabyDuck

hehe, commentuudiig n unshshan chin aimar ineedtei sanagdchlaa. goe bichleg bnoo..

✯✯Хөх толбот✯✯

goy bichleg bnaa

крафти

мэджил байшд гэсэн

Хармогү

тийм болохоор л өөрийгөө толинд хараад сэтгэлээр унах тэр үед өөрөөрөө бахархах, баярлах олон сайн зүйлийг хийчихсэн байж чадвал гуниглах сэтгэл төрөхгүй байхөө гэж боддог юм.. Одоогийн идэр залуу ийм насандаа ч 10н хэдэн настай үеийн хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулж яг л хөгширчихсөн юм шиг санагдах үе байдаг болохоор тэрнээс гарах арга замыг өөрөөсөө асууж олсон.. Тэр нь би харамсахааргүй замыг туулж амьдрах л юм билээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)