МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Манлай ван Дамдинсүрэн:Эх орныхоо төлөө үхэх нь эхийн ачийг хариулж байгаа хэрэг

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч манлай баатар Дамдинсүрэнтэй цөөн хором хөөрөлдсөнөө та бүхэн хүргэж байна.

-Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар ирээдүй хойчдоо юу хэлэх вэ?

-Эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг таны, миний, бид бүгдийн амьнаасаа илүү хайрлаж, тахин шүтэж явах шүтээний нэг. Эх орон, газар шороон дээрээ эрх чөлөөгүй боол байна гэдэг хамгийн аймшигтай доромжлол юм. Монголын чин зоригт хөвгүүд хятадын гамин цэргийн эсрэг энэ биеэ умартан тэмцэн байгаа нь ирээдүй хойчдоо эх нутгаа бүрэн бүтнээр өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой. Бид ташуураа тулан босч, хүлгийн зоон дээрээс тусгаар улсынхаа төлөө тэмцэн байна. Ирээдүй үе минь. Газар шороо, эрх чөлөөгөө хэний ч өмнө өмгөөлөн хамгаалж, тэмцэх босох чадвартай байхыг сануулан хэлмээр байна.

-Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өгөх нь таны бодлоор...?

-Энэ бол жинхэнэ монгол эр хүний мөн чанар юм. Газар нутаг, тусгаар байдлынхаа төлөө амиа өгөх нь эхийн ачийг хариулахтай яг адил. Монгол хүн бүр цогцлоон босгох улс орныхоо төлөө амиа өгөх зориг тэвчээртэй байх ёстой. Эх орон бол бидний оршин байх цорын ганц үндэс суурь болно.

-Мандах бадрах ирээдүйн Монгол дэлхийн дээвэр байж чадах уу?

-Чадна. Монгол хүн уудам саруул ухаантай, хэзээд эх орныхоо төлөө байдаг улс. Ирээдүйн монгол уужим хөх шигээ, дэлхийн талыг эзэлж явсан шигээ дахин мандан бадарч хөгжлийн оргил нь байх болно. Монголын төлөө монгол хүн бүр зүрхнийхээ цохилт бүрийг зориулдаг байх ёстой. Төр нь ариун, эрчүүд нь зориг төгс, ухаан бодол, эрдэм номоор баян, охид эмс нь тунгалаг ариун, номын ухаанд нэвтэрхий байх аваас ертөнц бидний өмнө дөхөн ирж сөгдөн мөргөнө.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Сайхан ярилцлага байна ш дээ. Ялалтын баяр ойртож байна. Хэн нэгэнээс ярилцлага аваарай. Амжилт

Жигээ (зочин)

Бүгд ийм бодолтой явбал ч хөгжинө шүү

~Сэртэнч~ (зочин)

болоог орон зайд ярилцлагийн хэлбэрээр ингэж бодол санаагаа илэрхийлэх үзэгдэлийг гого блогийн хэсэг нөхөд эхлүүлсэн гэж мөрийцсөн ч болно. Сайхан бодол байлаа

Org (зочин)

Tiimee. minii bidnii orshin togtnoh undes ni eh bolson Mongol oron mini bilee

yagtiimee (зочин)

Just Great

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)