МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Иосиф Виссарианович Сталин: Өөртөө дайсангүй хүн амьд яваад ч хэрэггүй

ЗСБНХУ-ын Комуннист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд нарын зөвлөлийн дарга, бүх цэргийн жанжин, маршал, генерал исмус И.В.Сталинтай ярилцлаа.

-Нөхөр Сталин. Та СССР-н армид дайны эхэн үед Гитлерийн армийн довтолгоог хамгаалах арга хэмжээ авахыг тушаагаагүй гэдэг. Энэ үнэн үү?

-Тухайн үеийн нөхцөл байдал хэцүү байсан. Герман харилцан үл довтлолцох гэрээг ноцтойгоор зөрчин ЗСБНХУ-ын дархан хил рүү халдан довтолсон. Би хамгаалан тулалдах тушаал өгөөгүй нь үнэн. Би армийнхаа тулалдах чадвар, зэвсэгийн чадамжийг үзэх хүсэлтэй байсан. Харин миний бодсоноос илүү байсан шүү.

-Энэ чинь хэрцгий, аймшигтай зүйл биш гэж үү?

-Энэ бол өчүүхэн төдий ч аймшиг биш. Бас хэрцгийлэл ч биш. Чи яагаад тэгж бодоов. Социалист улс гүрнүүд дэлхий дахинд хэр хүчирхэг байгаагаа харуулах том завшаан болсон. Олон сая хүний амиар социалист системийг тогтоон барихаас өөр сонголт байхгүй.

-Таныг тушаал өгөөгүй боловч тухайн үед Украйны цэргийн тойргийнхныг хамгаалалт хийгээгүй гэсэн шалтгаанаар бүх дарга нарыг нь баривчилж, хээрийн шүүхээр эх орноосоо урвасан гэж цаазалсан байсан?

-Нэгэнтээ би маш их эрсдэлийг биедээ хүлээсэн. Нэгэнт эрх мэдэл миний гарт төвлөрсөн байхад би өөрийгөө хамгаалах хэрэгтэй биз дээ. Бүх зүйлийг хатуу гараар барьж, захиран тушааж дарангуйлж байхгүй л бол хэт задгай, аймшигтай үр дагавар бий болдог.

-Та Гүрж үндэстэн байтлаа тэднийг аймшигтайгаар хэлмэгдүүлсэн. Таны цусаар гүрж цус урсаагүй гэж үү?

-Тийм ээ. Би гүржүүдэд огт гар хүрээгүй бол суудлаасаа улс төрийн хуйвалдаанаар зайлуулагдах байсан байж болох юм. Тэдний зарим нь миний эсрэг элдэв хуйвалдаан хүртэл гаргах оролдого хийж байсан. Тиймээс тэд зохих шангаа л хүртсэн.

-Та ийм алхам хийснээр өөртөө үй олон дайсныг бэлдсэн юм биш үү?

-Дайсангүй амьдарна гэдэг ямар ч сонирхолгүй, үхээнц дорой байдал юм. Хэн нэгэн хүнийг дайсан нь ирлэж хурцалдаг ёстой. Өөртөө дайсангүй хүн амьд яваад ч хэрэггүй.

-Социалист лагерийн орнууд ирээдүйн дэлхийг улаан тугаар бүрхэж чадна гэдэгт итгэлтэй байсан уу?

-Мэдээж. Зуун жилийн дараах орос орон жинхэнэ социалист болсон байгаасай гэж залбирч байна.

-КГБ-н чекистүүд хүмүүсийг алхам тутамд нь мөрдөн тагнаж, айлган сүрдүүлдэг. Тайван алхахад ч хэцүү юм шиг.

-Хэн нэгэн хүн миний эсрэг, коммунист намын эсрэг ямар нэгэн муу зүйл бодсон л байх аваас заавал хариуцлага хүлээх хэрэгтэй. Хийсэн хэргийнхээ төлөө ял авна гэдэг шудрага асуудал.

-Зөвлөлтийн армийн маш олон шилдэг дарга, командлагчид хэлмэгдэж цаазлуулсан шүү дээ?

-Ямар ч тэнэг удирдагч өөрийгөө цэцэн хүнээр хүрээлүүлдэггүй. Чамд долигонож, чиний улыг долоож, чиний төлөө юу ч хийхээс буцахгүй хүн л чамд хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хэн нэг нь чиний эсрэг зүйл хийх л болно. Энэ үед чи өөртөө харамсахгүйн тулд тэднийг зайлуулахаас өөр сонголтгүй болдог юм даа.

-Ярилцлага өгсөнд талархалаа. Танд амжилт хүсье дээ...

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
zurh (зочин)

saihan tsuwral shu... urgeljluuleerei 5

ҮЛЭМЖ (зочин)

Сэлмэн хамарт нэг муу Гүрж Оросын цар болж байхад би Монголын хаан яагаад болж болохгүй гэж

Дамдаа (зочин)

ёо ёо, арай үгүй байлгүй дээ. арай ч ингэж астаалингаас асуух зүрхтэй хүн байхгүй байсан байлгүй. Хэн зохиосийм? За хэлчихь миньдөө.

3apaa (зочин)

Хэ хэ сүнс дуудсымуу?

Gtulga (зочин)

Ккк. Лаг гаргасан байна ш дээ ккк.

itsme (зочин)

үхий гэж боджийсон болив

ЗАЯЦ (зочин)

Манайд 1 ийм зарчим үйлчлээсэй хариуцлага тооцож чаддаг. тэгвэл олон хүн чад хийнэдээ айн

уг нь (зочин)

Сүржин гарчиг анхаарал татлаа... :-bd

comradesour (зочин)

Tsag tsagaaraa baidaggui, esbel tsagiin yum tsagtaa.,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)