Бодлын цагаан манан сарнин
замхарч, шинэхэн өглөө, нарны дулаан зөөлөн илч намайг өлгийдөн авнам.
Ямх ямхаар ухаан нэмэх авч, алхам алхамаар өөрөөсөө би холдном. Бас
хаанаас хайгаад дахин олдохгүй идэр хангал наснаасаа хар гүйхээрээ
алсран холдоно...
Дэлгэрэнгүй»Идэр хангал наснаасаа хар гүйхээрээ алсран холдоно...
2012 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Stormy19 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 909
Зарласан сэдвийн ялагч
2012 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Stormy"Хүний сайхан сэтгэл" гэдэг
сэдэв зарласан. Энэ сэдвийн хүрээнд бичлэг бичсэн блог хөтлөгч залуустаа
үнэхээр талархаж байна. Яг одоогоор би огт танихгүй, мэдэхгүй боловч
ирээдүйд таньдаг мэддэг болох блог хөтлөгч та нартаа баярлаж байгаагаа
дахин илэрхийлж байна.
Дэлгэрэнгүй»22 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 442
Зарлагдаж байгаа шинэ сэдэв "ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ"
2012 оны 02-р сарын 29 Нийтэлсэн StormyЗа. Би өөрт
ноогдсон бүрэн эрхийнхээ дагуу, өмнө зарлагдсан "Халуун" сэдвийн ялагч
болсон болохоор шинэ сэдвийг зарлаж байна аа. Шинэ сэдэв бол "Хүний
сайхан сэтгэл".
Дэлгэрэнгүй»21 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 566
Амьдралын амт
2012 оны 02-р сарын 28 Нийтэлсэн StormyХүүхэд байхад
хүүхэд насанд хүргээд өгдөг голт тэрэгний тухай дууг сонсоод их гайхдаг
байсан санагддаг. Гэхдээ л дагаж дуулдаг, эсвэл дуу хөгжмийн хичээл дээр
нийтээр нь дуулуулдаг байсан. Одоо харин энэ дууны утгыг жинхэнэ утгаар
нь ойлгосон доо. Би ч гэсэн тэр галт тэргэнд суугаад өнгөрсөн рүү очоод
хэдхэн хором ч хамаагүй байхыг хүсэгчдийн нэг болсон.
Дэлгэрэнгүй»10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 684
ХАЛУУН
2012 оны 02-р сарын 20 Нийтэлсэн StormyХавар ургасан цэцэгс хаа байсан
намраар биш халуун зунаар гандана. Хайрлаж, шатаж, түүний төлөө дүрэлзэж
явсан халуун идэр нас минь намрын намчис мэт хийсэн одно. Халуухан ч
хайр байж дээ гэж харамсах дурсахын завсарт бодолд автан гиюүрнэ.
Дэлгэрэнгүй»22 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1102
Би мянган бурхадаар хүрээлүүлж, түмэн нөхдөөр тэтгэгдсэн хувь заяатай хүн
2012 оны 01-р сарын 18 Нийтэлсэн StormyЭр хүний гучин
гурван нас эрмэг адуу мэт хийморьтой, тэнгэрийн нар мэт гэрэлтэй хурц
нас байдаг аа гэж учир мэдэж, судар эргүүлсэн мэргэд өгүүлдэг юм билээ.
Дэлгэрэнгүй»19 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1234
Хэнд ч гаргаагүй сэтгэл хэнхдэг дотроо царцдаг
2011 оны 11-р сарын 18 Нийтэлсэн StormyБид нэг насны амьдарлаа сайн сайхан амьдрал гэх зүйлийн төлөө ухаан мадаггүй зүтгэсээр өнгөрүүлж байна даа. Богинохон амьдралаа ингэж өнгөрөөхдөө дэргэд байгаа цөөн хэдэн хүнээ л хайрлахаас илүү гарч чаддаггүй бололтой.
Дэлгэрэнгүй»14 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 933
Хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал
2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн StormyТиймээс бид гүүр босгоход зориулж болох цаг хугацааг хана хэрэм барих дэмий зүйлд зарцуулахгүй байдаг бол юутай сайхан билээ. Бид бусаддаа сайн сэтгэл, сайхан зангаар хандаж байж л хүн гэсэн мөн чанараа хадгална л даа.
Дэлгэрэнгүй»14 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 674
Бодол ухаанаа цэвэр байлгах нь саруул ирээдүйн эхлэл
2011 оны 10-р сарын 27 Нийтэлсэн StormyСаруул ухаантанд өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг гэдэг. Яг үүний адил өдөр бүр арчсан толь мэт өнгөтэй, үүлгүй тэнгэр адил шинэхэн байж гол нь зорилготой байх нь хамгаас хэрэгтэй. Зорилго бол хүн таны ирээдүйг тодорхойлох, хэн байхыг тань шийдэх чухал зүйл.
Дэлгэрэнгүй»13 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 882
Намар... гуниг... өчүүхэн бодролууд...
2011 оны 10-р сарын 26 Нийтэлсэн Stormy Намар оройн бороо, ээ дээ мөн ч
уйтай шүү. Бүүдгэр тэнгэр, ер бусын гуниг тээх усан дуслууд. Зөрөн
өнгөрөх хэн бүхэн бүгд л дотоод ахуйдаа юуг ч юм бодоод дүнсгэр. Ойр
тойрон тэр чигтээ ажин түжин.
Дэлгэрэнгүй»16 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1097
Панмонголизм
2011 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Stormy1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 552
Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос /төгсгөл/
2011 оны 09-р сарын 07 Нийтэлсэн StormyХэдийгээр заагдсан зам, маршрутаар явж байгаа ч ард түмнийх нь
ахуй байдал ерөнхийдөө анзаарагдана. Замд таарах хот тосгод нь цаанаа л нэг
зэврүүн, өнгө муутай гундуухан. Гудамжаар алхах, автобусанд суухдаа дугаарлаж
байгаа энгийн иргэдийн нүд цаанаа л нэг гунигтай юм билээ. Дэлхий дахин нийслэл
Пхеньян хотыг үзүүлэнгийн хот ч гэж нэрлэдэг. Нийслэлд хотод нийгмийн гарал нь
дээгүүр иргэд амьдардаг нь сайн анзаарвал мэдрэгдэнэ.
Дэлгэрэнгүй»18 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 997
Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос /үргэлжлэл/
2011 оны 09-р сарын 06 Нийтэлсэн StormyУг ордоны коридорт бол
жинхэнэ урлагийн бүтээлүүд байрлана. Тэд хатгамалыг зүгээр энгийн нэг хоёр
хэмжээстээр хийгээд зогсохгүй гурван хэмжээсээр бүтээсэн байна гээд боддоо. 3D кино, зураг гэдэг шиг 3D хатгамал. Гайхамшигтай.
Дэлгэрэнгүй»11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 795
Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос
2011 оны 09-р сарын 05 Нийтэлсэн StormyХаа сайгүй янз бүрийн
уриа лоозонгууд байх бөгөөд тэнд гол төлөв удирдагчдаа магтан дуулсан, тэдний
алдар сууг өндөрт өргөсөн агуулгатай. Ажилчин, тариачин, сэхээтнүүд улсын эв
нэгдлийн илэрхийлэл болдог тул тэдэндээ зориулсан лут том хөшөө дурсгал ихтэй
юм билээ. Хойд Солонгосын уриа нь “Хүчирхэг, цэцэглэн хөгжсөн үндэстэн”.
Дэлгэрэнгүй»31 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1075
Хадаас
2011 оны 08-р сарын 12 Нийтэлсэн StormyХэзээ
нэгэн цагт хүний амьдрал салхи мэт хийсэн одно. Хаана байдгийг нь
мэдэхгүй үл үзэгдэх ертөнцийг энэ насандаа төсөөлнө. Хумхийн тоос мэт
бужигнах ахуй амьдрал энэ цагтаа л үнэтэй. Дараагийн ирээдүйн амьдрал
өнөө цаг огтоос хамаагүй билээ. Дэлгэрэнгүй»
20 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1073